HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

Монгол Улсын Ерөнхий Сайд 2025‑2026 оны хичээлийн жилийн бэлтгэл ажилтай танилцлаа

|
HumanZ
| 2025 оны 08 сарын 25

Ерөнхий сайд Г.Занданшатар 2025 оны 8 дугаар сарын 23-ны Бямба гарагт нийслэлийн Хан Уул дүүргийн 16 дугаар хороонд баригдсан 181 дүгээр бага сургууль, 356 дугаар цэцэрлэгийн цогцолборын барилгатай танилцаж, боловсролын салбарын 2025-2026 оны хичээлийн жилийн болон намар, өвлийн бэлтгэл арга хэмжээний явцын мэдээллийг сонслоо.

Боловсролын салбарт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2025 онд 472,7 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй 328 төсөл, арга хэмжээ он дамжин хэрэгжиж байна. Үүнээс хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, дотуур байрын 54 барилга байгууламж ондоо багтаж ашиглалтад орох бөгөөд энэ 8 дугаар сарын байдлаар

📌3430 хүүхдийн хүчин чадалтай 7 сургууль

📌400 хүүхдийн хүчин чадалтай 5 цэцэрлэг

📌280 хүүхдийн хүчин чадалтай 1 цогцолбор

📌270 хүүхдийн хүчин чадалтай 2 дотуур байр

📌3 спорт заал тус тус ашиглалтад ороод байна.

Үүний зэрэгцээ төсөл хөтөлбөр, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2025 онд баригдаж ашиглалтад орох хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн 45 барилга байгууламж байна. Энэ 8 дугаар сарын байдлаар:

📌550 хүүхдийн хүчин чадалтай 4 цэцэрлэг

📌1400 хүүхдийн хүчин чадалтай 5 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад ороод байгаа юм.

Дээрх барилга байгууламжуудад үйл ажиллагаа явуулах хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулиудын сургалт, үйл ажиллагааг хэвийн явуулахад 19,3 тэрбум төгрөгийн ширээ сандал, тавилга, тоног төхөөрөмж шаардлагатай бөгөөд Ерөнхий сайд нөхцөл байдлын мэдээллийг сонсож, Боловсролын яам болон нийслэлийн удирдлагуудад хугацаатай үүрэг чиглэл өглөө.

Ерөнхий сайдын өгсөн үүрэг, чиглэлийн дагуу энэ 7 хоногийн Засгийн газрын хуралдаанаас холбогдох шийдвэрүүд гарна.

“Дүнжингарав”-ын уулзварт болсон дэлбэрэлтийн улмаас 228 иргэн, 15 ААН эд хөрөнгөөрөө хохирчээ
ЖЮҮ ЖИЦҮГИЙН ТАМИРЧИД АЗИЙН АВАРГААС ДОЛООН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
Чингис хаан хамтлаг “XXI зуун” тоглолтоо энэ сарын 16-нд хийнэ
Намрын шаргал өдрүүдэд хань болохоор “Дулаахан бороо” ном мэндэлжээ
Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах ЗӨВЛӨМЖ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

Victoria’s Secret 2026: “After-Party”-д хэн, юу өмсөв
DAILY NEWS
GenZ ажиглагч | 4.900.000
GenZ АЖИГЛАГЧ
GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
Арваннэгдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгөний хуваарь
Цаг үе
Халтирч унасан “Сахиусан тэнгэрийн”-ийн эргэн ирэлт
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?