HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Улс төр

Б.Пүрэвдорж: Ковидын хулгай 20 их наядын, нүүрсний хулгай 7 их наядын хохиролтой

|
HumanZ
| 2026 оны 04 сарын 06


Шинэ засгийн газар танилцуулах чуулганы хуралдаанаар /2026.04.03/

УИХ-ын гишүүд Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдэд тавьсан асуулт болон хэлсэн үгийг хүргэж байна. 


МАН-ын хулгай ЖДҮ-ийн сангаар эхэлсэн. Нүүрсний хулгай, хөгжлийн банкны хулгай. Оффтейк гэрээ, тендерийн хулгай. Төмөр замын хулгай, боловсролын зээлийн сангийн хулгай. Ногоон автобусны хулгай гээд маш олон.

Сая МАН-ынхан хоорондоо хэрэлдэхдээ миний өнгөрсөн жилүүдийн хэлсэн үгүүдийг хоорондоо тавьж байгаад заргалдаж байна лээ.

Энэ нь миний хэлсэн зүйлс үнэн гэдгийг баталсан гэсэн үг. Ковидын хулгай 20 их наядын хохиролтой. Нүүрсний хулгай дөнгөж эхэлж байх үед долоон их наядын хохиролтой гээд ярьж байж. Машинаар усаа зөөдөг 3,2 тэрбум төгрөгийн усан сан гээд л. Хулгайдаа цадсан та нарыг харж байхад Бодийн 120 саяыг ингэж, ингэж хуваасан.

Оюу толгойн 20 сая долларыг ингэж шамшигдуулсан гээд л хоорондоо бүр улаан цагаан. Ард түмнийг цагаан цаас гэж харж байгаад л маргалдчих юм. Ардын намын жирийн гишүүдийн нүүрийг энэ урдуур байгаа хэдхэн нөхөд түлж байгаа шүү дээ. Ерөөсөө хоорондоо барьцаалагдчихсан. Чи миний оффтэйк гэрээг ярьж байна уу. Тэгвэл чиний ковидын хулгай байгаа шүү гэхээр л “за хоёулаа болье” гээд л хулгайгаа нуудаг.

Тамираа тасартал хэрэлдэж байсан нөхөд өнөөдөр сайхан инээлдчихсэн, ямар жаргалтай байна аа та нар. Авлигачдаа 40 сая төгрөгөөр торгодог, 2,3 хан жилээр ялладаг. Хоёр жилээр яллагдсан тэр нөхөр 24 тэрбумын маркны цуглуулгатай шүү дээ. 2028 онд ард түмэн та нарт дүнгээ тавина аа. Ардчилсан нам олуулаа болно оо. Олуулаа болчихоод нэг л зүйлийг хийнэ.

Хариуцлага тооцно. Та нарыг бүгдэнг чинь 461 дүгээр ангийн нэг камерт аваачиж хорино оо. Заавал ял өгнө. Ял өгчихөөд ногоон автобусаар чинь Мааньтын чанга дэглэмтэй хориход аваачиж үлдсэн насыг чинь өнгөрөөнө өө. Бас нэг зүйл мартчихаж. Ногоон автобусанд гурван суудал авна. Ардын намаас Ардчилсан намд тавьсан гурван БЭТ-ийг (Бүрэн эрхт төлөөлөгч) хамт ачина. 

Төрийн ордон, Баасан гараг, 2026.04.03

HUMANZ РЕДАКЦ

ШИНЭ ҮЕИЙН МЭРГЭН УХААН

Японд Сансрын технологийн чиглэлээр суралцах магистр, докторын тэтгэлгийг зарлалаа
Каннын кино наадамд өнгөт арьстан, азиудыг ялгаварлан гадуурхжээ
ТАНИЛЦ | Хоёр байршилд авто замын борооны ус зайлуулах шугам угсарч байна
Ц.Отгондалай ДАШТ-ний дөрөв дэх медалиа хүртэж хошой аварга боллоо
Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд 280 хүүхдийн бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад хүлээлгэн өглөө
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Empire State Building-ийн антенн дээрээс энх тайвны туг мандуулсан хосыг баривчиллаа
DAILY NEWS
ТОМИЛОЛТ | Элсэн цөлийг мөнгө болгон хувиргасан Ниншягийн туршлага
GenZ АЖИГЛАГЧ
Coca-Cola Area x Playtime Festival 2026
ЦАГ ҮЕ
18 ХОНОГ
HUMANZ
GenZ ажиглагч | 78 гишүүн хамжиж өргөн барьсан ч тамхи зардаг томчуудад “ЖУЛДСАН ХУУЛЬ”
GenZ АЖИГЛАГЧ
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?