HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

“ДЦС-5” усны хэрэглээг бууруулсан, байгаль орчинд ээлтэй технологиор ажиллана

|
HumanZ
| 2025 оны 10 сарын 07

Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд төр, хувийн хэвшлийн түншлэлээр ТЭЦ-5 дулааны цахилгаан станцыг барина. Дулааны тавдугаар цахилгаан станц төслийг Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэр ДЦС-2-ын үнсэн сангийн талбайн байршилд нийт 26 га газар хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Тухайн байршлыг сонгох болсон шалтгаан нь харилцаа холбоо, авто болон төмөр замын тээврийн дэд бүтэц сайтайгаас гадна түлш, үнс агуулах талбай нь бэлэн байгааг тооцоолжээ. 

Дулааны тавдугаар цахилгаан станц нь 300МВт цахилгаан эрчим хүч, 340Гкал дулааны эрчим хүч хүчин чадалтай байх бөгөөд агаар мандалд хаягдах утааны хийд агуулагдах NOx, SO2 -г хянах хяналтын системтэй эргэлтэд буцлах үет шаталттай CFB технологитой зуух ашиглана. Уг станц нь техникийн усны хэрэглээг бууруулсан агаарын хөргөлттэй конденсатортай, хаягдал усаа эргүүлэн ашиглах, усны хэрэглээг бууруулсан байгаль орчинд ээлтэй технологитой байна. Түүнчлэн цахилгаан үйлдвэрлэлийн 90 хувь нь төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд нийлүүлэгдэж, үлдсэн 10 хувь нь станцын өөрийн дотоод хэрэглээнд зарцуулагдана. Тодруулбал, станц ашиглалтад орсноор Таван шар, 21 дүгээр хороолол, Хилчин хотхон, Баянхошуу, 3, 4 дүгээр хороолол, Нэгдүгээр хороолол зэрэг бүсүүдийн хэрэглэгчдийг дулаанаар хангаж, одоо ажиллаж буй станцуудын ачааллыг бууруулж, системийн дэд бүтцийн найдвартай ажиллагааг сайжруулах юм.

Төслийг хэрэгжүүлэх хувийн хэвшлийн түншлэгчийг сонгох урьдчилсан шалгаруулалтыг Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 210 дугаар тогтоолын хүрээнд зохион байгуулсан. Уралдаант шалгаруулалтын үнэлгээний дүнгээр нэгдүгээрт эрэмбэлэгдсэн “Митайм Интернэйшнл” ХХК-тай гэрээний хэлцэл хийж төслийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангаж байна. Дулааны тавдугаар цахилгаан станц төслийг Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-т заасны дагуу зураг төсөл, төсвийг боловсруулах, барих, ашиглах, шилжүүлэх төрлөөр буюу олон улсын жишигт нийцсэн DBFOM бүтцээр хэрэгжүүлэх юм. Төслийн нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 658.56 сая ам.доллар бөгөөд үүнээс нийслэлийн зүгээс 20 хувь, хувийн хэвшлийн түншлэгчийн зүгээс 80 хувийг санхүүжүүлэх бүтэцтэй.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

АТГ | Нийтийн албанд томилогдох 397 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав
Гурван чиглэлд шөнийн автобус үйлчилж байна
122 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын ажил үргэлжилж байна
Ирэх сарын 15-аас уурын болон усан халаалтын 174 зууханд түүхий нүүрс түлэхгүй
Энэ онд нийт 2313 гадаадын иргэнд оршин суух зөвшөөрөл олгожээ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

“Met Gala 2026” наадмын шилдэг хувцасласан 13 АЛДАРТАН
From INNA
“Мөнгөн хазаарын чимээ” яруу найргийн анхдугаар наадмыг зохион байгуулна
ЦАГ ҮЕ
YouTube Kids-ийг хүүхдэд хамгийн аюулгүй болгох бүрэн ТОХИРГОО
+UPDATE
АСТАНАД ОЧСОН ТЭМДЭГЛЭЛ | Шинэ хотын танил амт
GenZ АЖИГЛАГЧ Ангилалгүй
MET GALA | Артист Золагийн урласан хумсаар гангарсан алдартнууд
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?