HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Улаанбаатарт

Нийслэлийн Замын хөгжлийн газрын даргаар Б.Одбаярыг томилов

|
Мөнхсолонго Мөнхбат
| 2024 оны 09 сарын 03

Нийслэлийн Засаг даргын захирамжаар Б.Одбаярыг нийслэлийн Замын хөгжлийн газрын даргаар  томиллоо.

Батсайханы Одбаяр нь 1990 онд төрсөн бөгөөд Аламеда ахлах сургуульд бүрэн дунд боловсрол эзэмшжээ. Улмаар АНУ-ын Калифорни мужийн Дэйвисийн их сургуульд 2011-2014 онд Иргэний ба авто замын барилгын инженер мэргэжлээр бакалавр, 2016-2018 онд Геотехникийн инженер ба авто замын барилгын инженерийн магистр зэрэг хамгаалж, мэргэжлээрээ гаднын улсад таван жил ажилласан туршлагатай.

Ажлын туршлагаас танилцуулбал,

  • 2011-2014 онд АНУ-ын Сакраменто хотын “Стантек” ХХК-д Гүүрийн барилгын суурийн тооцоолол болон хөрсний суултын тооцооллын инженер,
  • 2014-2016 онд Улаанбаатар хотын шинэ нисэх онгоцны буудлын төсөл хэрэгжүүлэгч “Ориентал Консалтант” ХХК-д Авто зам, гүүрийн техник технологийн зөвлөхийн хяналтын инженер,
  • 2017-2018 онд АНУ-ын Оакланд хотын “Брозамер энд Уолл” ХХК-д Оакланд хотын метроны буудлын өргөтгөл, хүчитгэх төсөл болон хурдны замын төслийн инженер,
  • 2019-2020 онд “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-ын Төлбөр авах нэгж, замын ашиглалт хөдөлгөөнт хяналтын хэлтсийн дарга,
  • 2020-2021 онд Зам, тээврийн хөгжлийн яамны Зам засвар, ашиглалтын хэлтэст мэргэжилтэн,
  • 2021 онд Нийслэлийн замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын Хөдөлгөөн зохицуулалтын хэлтсийн дарга,
  • 2021-2022 онд Нийслэлийн Замын хөгжлийн газрын Орлогч дарга,
  • 2022 оны 6 дугаар сараас 2024 оны 4 дүгээр сар хүртэл нийслэлийн Замын хөгжлийн газрын Замын хөдөлгөөн төлөвлөлтийн хэлтсийн даргаар ажилласан бөгөөд 2024 оны 4 дүгээр сараас Зам, тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлого зохицуулалтын газрын мэргэжилтнээр ажиллаж байсан юм. Тэрбээр өнөөдрөөс нийслэлийн Замын хөгжлийн газрын даргаар томилогдож байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

СХД-ийн 30 дугаар хороонд 640 хүүхдийн сургуулийн барилга 70 хувьтай үргэлжилж байна
Үерийн эрсдэлээс сэргийлж, Дунд голын лаг хагшаасыг цэвэрлэн үерийн даланг өргөтгөж, хүчитгэнэ
ҮСХ: Төгрөгийн хадгаламж 200 тэрбум гаруй төгрөгөөр буурсан
Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй титэм судасны хүнд зэргийн нарийслыг эмчлэх боломж бүрдлээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ | Хүүхэд томчууд нийлсэн дөрвөн хүн осгож амиа алдсан тохиолдол гарав
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

“Met Gala 2026” наадмын шилдэг хувцасласан 13 АЛДАРТАН
From INNA
“Мөнгөн хазаарын чимээ” яруу найргийн анхдугаар наадмыг зохион байгуулна
ЦАГ ҮЕ
YouTube Kids-ийг хүүхдэд хамгийн аюулгүй болгох бүрэн ТОХИРГОО
+UPDATE
АСТАНАД ОЧСОН ТЭМДЭГЛЭЛ | Шинэ хотын танил амт
GenZ АЖИГЛАГЧ Ангилалгүй
MET GALA | Артист Золагийн урласан хумсаар гангарсан алдартнууд
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?