2026 оны гуравдугаар сарын 30-наас дөрөвдүгээр сарын 9-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Дөрөвдүгээр сарын 2-нд баруун аймгуудын нутгийн зарим газар,төвийн аймгуудын ихэнх нутгаар, 03-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр хур тунадас орж, нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.
Хур тунадас: Гуравдугаар сарын 30-нд Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар, 31-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 02-нд баруун аймгуудын нутгийн зарим газар,төвийн аймгуудын ихэнх нутгаар, 03-нд говийн аймгуудын ихэнх нутаг, төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 04-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 05-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 08-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас, цас орно.
Салхи: Дөрөвдүгээр сарын 1, 3-нд говь, тал, хээрийн нутгаар, 2, 8-нд нутгийн зарим газраар секундэд 16-18 метр хүрч ширүүсч, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна.
Агаарын температур: Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, голын хөндийгөөр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 1-6 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 2 хэмийн хүйтнээс 3 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 хэмийн дулаанаас 3 хэм хүйтэн, өдөртөө 12-17 хэм дулаан, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм дулаан байна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: Дөрөвдүгээр сарын 2-нд хур тунадас, 4-нд ялимгүй хур тунадас орно.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, 02, 04-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм дулаан байна.
Нийтэлсэн: Цаг Уур Орчны Шинжилгээний Газар
