108 хүүхдийн шуурхай тусламж, хамгааллын төвийн дуудлага мэдээлэл, шуурхай тусламжийн үйлчилгээний албанд 2026 оны 3 дугаар сарын 23- 29-ний хүртэл нийтдээ 1677 дуудлага мэдээлэл хүлээн авчээ.
Дуудлага мэдээллийг дэлгэрэнгүй байдлаар хүүхдийн эрх, хамгаалалын 261,зөвлөгөө хүссэн дуудлага 114,мэдээлэл хүссэн дуудлага 785, Зорилтот бус 517 дуудлага бүртгэгдсэн байна.
Хамтарсан багт шилжүүлсэн дуудлага 250 байгаагаас аймгийн хэмжээнд 65 дуудлага мэдээлэл, нийслэлийн хэмжээнд 185 дуудлага мэдээллийг холбон зуучилжээ.
Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байранд 28 хүүхэд үйлчилгээ авсан байна.
