Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Гуравдугаар 30-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 31-нд нутгийн зүүн хэсгээр, 4 дүгээр сарын 1-2-нд говь, талын нутгаар салхи, шуургатай байна.
2026 оны 03-р сарын 29-ний 20 цагаас 03-р сарын 30-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Шөнөдөө Дархадын хотгороор, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгийн сав газраар хур тунадас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй.
Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Байдраг, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 11-16 хэм, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Туул, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, говийн бүс нутгийн хойд хэсгээр 5-10 хэм, бусад нутгаар 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 1-6 хэм, Их нууруудын хотгор, Орхон, Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 12-17 хэм, бусад нутгаар 7-12 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө их төлөв цэлмэг, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 5-7 хэм хүйтэн, өдөртөө 9-11 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө их төлөв цэлмэг, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 8-10 хэм хүйтэн, өдөртөө 9-11 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө их төлөв цэлмэг, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө 14-16 хэм хүйтэн, өдөртөө 7-9 хэм дулаан байна.
