HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Бүтээн байгуулалт

Замын, гүүрний, ойн, усны “мэргэжлийн” инженерүүд гараад ирээсэй

|
Баасандэлгэр Мөнхбаяр
| 2026 оны 03 сарын 23

Цахим орчинд идэвхтэй хүмүүсийн хувьд амралтын өдөр гэж байдаггүй бололтой. “Туулын хурдны зам” Улаанбаатар хотын уушгийг цоо хатгаж, нийслэлийн иргэдийн ундны усанд заналхийлж байгаа тухай мэдээллээр амралтын өдөр амьсгалав. “Туулын хурдны зам” түгжрэлд огт нөлөөлөхгүй. Хотын иргэд энэ замаар явах шаардлагагүй. Гүүр барилаа гээд түгжрэл буурдаггүй юм. Энэ төслийг дэмжээд байгаа хүмүүс нь ус битгий уугаарай. Эх орондоо хайргүй худалдагдсан троллууд л энэ төслийг дэмжинэ. Нэг километр нь 70 тэрбумын өртөгтэй бүтээн байгуулалт дэлхийд байхгүй. Та нар Сэлбийг яасан билээ, яг л тийм зүйл болно. Бүтээн байгуулалтаа хий, гэхдээ Туул голыг битгий сүйтгэ. Нямбаатар зайлаасай. Нямбаатар энэ төслөө аваад зайл. Нямбаатар аа, чи чадахгүй ээ.. Утсаа нээхийн төдийд л цаг, цагийн зайтай хөврөх эдгээр агуулга нийслэлийн иргэдийг хоёр талд талцуулан бухимдуулав. 

Атал Засгийн газар, Ерөнхийлөгч, УИХ талаас одоог хүртэл ямар нэгэн мэдээлэл өгөөгүй байна. Сайд нар болон гишүүд ямар нэгэн байр суурь илэрхийлсэнгүй. 2012 оноос хотын тойрог зам барих тухай хөндөгдөж, үе үеийн хотын дарга нарын автор болох санаачилгууд ажил хэрэг бололгүй явсаар Л.Оюун-Эрдэнийн засгийн газрын үед, “Улаанбаатар хотын 2030 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-ний хүрээнд батлагдсан Туулын хурдны зам улс төржөөд гацах уу, бүтээн байгуулалт болж үргэлжлэх үү гэдэг хоёр асуултын өмнө байна. 

Туул голын нийт урт нь 888 км, туулын хурдны зам дайрч буй хэсэг нь 32 км буюу голын нийт уртын 3.6 хувийг эзэлж байна. Голын дагуу баригдах хурдны замын зурвас замын тэнхлэгээсээ 50 метр буюу 494.094 га талбайг хамарна. Үүнээс 40.817 га талбай нь бургасан ой, 13057 га талбай нь улиас бургас байгаа нь нийт замын трассын талбайтай харьцуулахад бургасан ойн хамрах талбай 10.1 хувь. Засгийн газрын хуралдаанаар батлагдаж, тендер зарлаж, бүтээн байгуулалтын ажил эхлэх өдрөөс нийгмийн сүлжээнд төслийн тухай хэлэлцүүлгүүд өрнөсөөр буй.. 

Туул голын экосистемийг хамгаалахын тулд Туулын хурдны замын төслийг дэмжихгүй гэдгээ илэрхийлэн дуу хоолой болж байгаа хүмүүсийн төлөөлөлд урлаг, хэвлэл мэдээлэл, инфлюнсер манлайлж байна. Харин мэргэжлийн инженерүүд одоо өрнөөд буй маргаанд ул суурьтай тайлбар, мэдэээлэл өгч буй нь ховор. Ингээд харахаар зөв эсвэл буруу гэж хуваагдчихаад байгаагаас аль аль тал нь тодорхой мэдээлэл, үндэслэлгүй. Олон нийтэд учирлаад ойлгуулах чадамжгүй л маргалдаад байх шиг. Уг нь улс төржилтөөс ангид байж, эрүүл ухаанаар шинжлэх ухааны үндэслэлтэй хоорондоо ойлголцож, сошиалаар биш бодит амьдрал дээр ажил хэрэг урагшилбал сайнсан. 

Увс аймгийн Хяргас суманд хамгийн их цасан бүрхүүл тогтсон
НҮБ болон Онцгой байдлын байгууллагын хамтын ажиллагаа
ЕБС болон багш нарын гүйцэтгэлийн үнэлгээ орон даяар өнөөдрөөс эхлэн зохион байгуулагдаж байна
Дэлхийн хамгийн уртад тооцогддог хараагүй сурагчдын шалтгалт 13 цаг үргэлжилдэг
Улс төрийн намын санхүүжилтийн ил тод байдлыг хангах цахим системийн төлөвлөлтийг НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн санхүүжилтээр боловсруулна
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

Victoria’s Secret 2026: “After-Party”-д хэн, юу өмсөв
DAILY NEWS
GenZ ажиглагч | 4.900.000
GenZ АЖИГЛАГЧ
GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
Арваннэгдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгөний хуваарь
Цаг үе
Халтирч унасан “Сахиусан тэнгэрийн”-ийн эргэн ирэлт
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?