HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

“Ногоон ирээдүй” хөтөлбөрийн хүрээнд 2700 шинэ мэргэжилтэн бэлтгэнэ

|
HumanZ
| 2026 оны 03 сарын 20

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас байгаль орчны салбарын хүний нөөцийг бэхжүүлэх, ирээдүйн хөгжлийн суурийг тавих зорилготой “Ногоон ирээдүй” хөтөлбөрийг өнөөдөр /2026.03.20/ танилцууллаа.

Нээлтийн үеэр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар хэлэхдээ, дэлхий дахинд байгаль орчны асуудал нь нэг салбарын хүрээнээс давж, улс орны тогтвортой хөгжлийн гол шалгуур болж байгааг онцлоод, Монгол Улс уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтол, усны нөөцийн хомсдол зэрэг олон талт сорилттой нүүр тулж буйг тэмдэглэлээ.

Мөн энэ жил Монгол Улс Нэгдсэн Үндэстний Байгууллагын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын XVII бага хурал буюу COP17-ыг зохион байгуулах гэж байгаа нь байгаль орчны асуудалд олон улсын анхаарал төвлөрсөн онцгой цаг үе гэдгийг дурдав.

Ийм нөхцөлд байгаль орчны салбарын хөгжил нь байгалийн баялагаас илүүтэй мэдлэг, ур чадвартай хүний нөөцөөс хамаарах болсныг онцолж, салбарын хүний нөөц, шинжлэх ухаанд суурилсан бодлого, технологийн шийдлийн ач холбогдол улам бүр нэмэгдэж байгааг тодотгов.

Сүүлийн жилүүдэд салбарт хиймэл дагуулын мэдээлэлд суурилсан ажиглалт, хиймэл оюун ухаанд тулгуурласан эрт сэрэмжлүүлгийн систем, машин сургалтад суурилсан уур амьсгалын загварчлал, юмсын интернэтэд суурилсан бодит цагийн хяналт, ус цэвэршүүлэх болон ойжуулалтын дэвшилтэт технологи зэрэг шийдлүүд эрчимтэй нэвтэрч байна.

Энэ хүрээнд салбарын мэргэжилтнүүд зөвхөн технологи ашиглагч биш, харин түүнийг ойлгож, хөгжүүлж, нутагшуулах чадвартай байх шаардлага тулгарч байгааг сайд онцоллоо.

Иймээс байгаль орчны салбарын хүний нөөцийн хөгжлийн шинэ үеийг эхлүүлэх зорилгоор “Ногоон ирээдүй” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлж байна.

Өнөөдрийн байдлаар салбарт 2700 гаруй албан хаагч ажиллаж байгаа бөгөөд хөтөлбөрийн хүрээнд:

  • одоо ажиллаж буй мэргэжилтнүүдийг давтан сургах, чадавхжуулах,
  • орчин үеийн технологид сургах,
  • 2026–2030 онд 2700 шинэ мэргэшсэн боловсон хүчин бэлтгэх,
  • тэдгээрээс 400 орчмыг гадаадын их, дээд сургууль, судалгааны байгууллагад сургаж мэргэшүүлэх зорилтыг дэвшүүлж байна.

Гадаад хамтын ажиллагааны хүрээнд Япон, БНСУ, Герман, Финланд, Австрали зэрэг улсын их, дээд сургууль, судалгааны байгууллагуудтай хамтран ажиллах боломжийг судалж байна.

Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Ойн газар, Усны газар, Цаг уур, орчны шинжилгээний газар болон салбарын бусад байгууллагууд нэгдэн оролцож, хүний нөөцийг бэлтгэх, мэргэжлийн чадавхыг нэмэгдүүлэх ажлыг уялдаа холбоотой хэрэгжүүлэх юм.

Мөн залуучуудыг байгаль орчны салбарт татан оролцуулах зорилгоор Монголын оюутны холбоо, Монголын залуучуудын холбоотой хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Салбарын мэргэшсэн боловсон хүчнийг тогтвортой ажиллуулах зорилгоор орон сууцны дэмжлэг, орон нутгийн нэмэгдэл, тогтвортой ажлын байр, карьерын шатлал зэрэг нийгмийн баталгааны бодлогыг үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

“Ногоон ирээдүй” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр байгаль орчны салбарын хүний нөөцийн чадавх бэхжиж, шинжлэх ухаанд суурилсан бодлого, технологийн шийдэл бодитоор нэвтэрч, залуу үеийн оролцоо нэмэгдэх чухал нөхцөл бүрдэх юм.

Энэ онд 78.5 км урт дугуйн зам барихаар төлөвлөж байна
Гадаад ажилтны ажлын байрны төлбөртэй холбоотой гомдол мэдээлэл хүлээн авч байна
ХЭҮК: Хүүхдийн марафон зохион байгуулна
“ГОВЬ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД
Тамгагүй төрийг тайз болон амьдрал дээр зэрэг дэглэж байна
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

GenZ ажиглагч | Чуулганы нээлт үзээд газар дээрээ солиорсон сэтгүүлчийн тойм
GenZ АЖИГЛАГЧ ОЦА
НӨГӨӨ ФУРГОНЫ “ЖАДАМБА АХ”
HUMANZ
GenZ АЖИГЛАГЧ | Үндсэн хуулиар олгосон эрхээ эдэлсний төлөө шоолуулж, доромжлуулах болсны цаад шалтгаан 
GenZ АЖИГЛАГЧ ОЦА
Өнөөдөр “Нэгүүн болохоор” барь, хорь гэж зөвшөөрсөн стандарт маргааш “чи болохоор” болж хувирдаг
Ангилалгүй
Бие даалтын долоо хоногийг “Аюулгүй амьдрах ухаан” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулна
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?