HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

Байгаль орчны улсын хяналтын газраас авто засварын газруудад төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж эхэллээ

|
HumanZ
| 2026 оны 03 сарын 20

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Байгаль орчны улсын хяналтын газар болон нийслэлийн Байгаль орчны газар хамтран Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй авто засварын газруудад төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг эхлүүллээ.

Тус шалгалтыг 01/13 дугаартай удирдамжийн хүрээнд зохион байгуулж байгаа бөгөөд авто засварын үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдийн байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг бодит нөхцөлд үнэлэх зорилготой юм.

Шалгалтаар дараах асуудлуудыг хамруулан шалгаж байна.

• Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, менежментийн төлөвлөгөөний хэрэгжилт

• Ус ашиглалт, зөвшөөрөл, төлбөрийн биелэлт

• Хог хаягдлын ангилал, хадгалалт, тээвэрлэлт, гэрээний хэрэгжилт

• Аюултай хог хаягдлын бүртгэл, хадгалалт, дахин боловсруулалт

• Ашигласан тос болон шингэн хаягдлын менежмент

• Ариун цэвэр, орчны стандартын хангалт

Мөн шаардлагатай тохиолдолд агаар, хөрс, уснаас дээж авч лабораторийн шинжилгээ хийж, гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээг авч ажиллана.

Шалгалтын хугацаа:

2026 оны 3 дугаар сарын 19-ний өдрөөс 2026 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр хүртэл үргэлжилнэ.

АНХААРУУЛГА

Авто засварын үйл ажиллагаанаас гарч буй:

• ашигласан тос

• аккумлятор, батарей нь Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 116 дугаар тогтоолоор батлагдсан Аюултай хог хаягдлын жагсаалтын:

• 1302 дугаар дэд бүлэг (тос, тосолгооны хаягдал)

• 1603 дугаар дэд бүлэг (батарей, аккумлятор)-д хамаардаг.

ЗӨВЛӨМЖ

Иймд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд нь өөрийн үйл ажиллагаанаас үүссэн аюултай хог хаягдлыг:

эрх бүхий байгууллагад

эсхүл тогтоосон тусгай цэгт хүлээлгэн өгөхийг анхааруулж байна.

Нийслэлийн Байгаль орчны газар

Монголын үрс олон болох уу | Хорин жилийн дараах хүн амын нүүдэл
Б.Мөнгөнтуул түргэн тоглолтын олон улсын тэмцээнд 650 шатарчинтай өрсөлдөж тэргүүллээ
ЦАГ АГААР | Ойрын өдрүүдэд уулархаг нутгаар цас орно
Мянга гаруй өрх 11 чиглэлээр өрхийн үйлдвэрлэл эрхэлж, орлогоо нэмэгдүүлэх боломж бүрдлээ
Tips & Tricks | МУЗЕЙД ЮМ ИДЭЖ, УУЖ БОЛДОГГҮЙН УЧИР
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

GenZ ажиглагч | Чуулганы нээлт үзээд газар дээрээ солиорсон сэтгүүлчийн тойм
GenZ АЖИГЛАГЧ ОЦА
НӨГӨӨ ФУРГОНЫ “ЖАДАМБА АХ”
HUMANZ
GenZ АЖИГЛАГЧ | Үндсэн хуулиар олгосон эрхээ эдэлсний төлөө шоолуулж, доромжлуулах болсны цаад шалтгаан 
GenZ АЖИГЛАГЧ ОЦА
Тэсвэрлэх чадвар, тэнцвэрт байдал, хөгжил цэцэглэлтийн хөшүүрэг – Эрүүл газартай байхын төлөө Нэгдсэн Үндэстний Байгууллага чуулна
Цаг үе
Бие даалтын долоо хоногийг “Аюулгүй амьдрах ухаан” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулна
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?