HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
ЦАГ ҮЕ

Электрон тамхийг зохицуулж өгөхийг хүүхдүүд өөрсдөө шаардаж байна 

|
Янжиндулам Мягмарсүрэн
| 2026 оны 03 сарын 16

Хэн ямар тамхи хэрэглэж байгаагаараа зиндаархаж, нэгнээ ялгаварлан гадуурах болсныг хүүхдүүд өөрсдөө ярьж байна. Хямд тамхи татдаг нэгнээ адлах маягтай, гоё, үнэтэй тамхи татдагаараа чамирхах болсноос гадна найзуудын бүлэглэлд орж, найзтай болохын тулд электрон тамхи хэрэглэдэггүй хүүхдүүд хүртэл татдаг болж байгаа тухай Ховд аймгийн сурагчдын төлөөлөл УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэгтэй уулзах үеэрээ яриад үнэхээр анхаарахгүй бол асуудал улам хурц болж байгааг хэлжээ. Дунд ангийн охид хүртэл ариун цэврийн өрөөнд электрон тамхи татаж, нэгийгээ дуудан дээрэлхэх зэргээр зан төлөвийн хувьд эвдэрч байгаа нь үе тэнгийнхэнд нь анзаарагдахуйц болсон аж.

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов. 

Ховд аймгийн Засаг даргын захирамжаар Ховдод электрон тамхи худалдаалахыг зогсоож байсан ч хууль гараагүй учраас гээд захирамжийг цуцалж байжээ. “Томчууд яагаад бидэнд тулгамдаад байгаа асуудлыг ойлгодоггүй юм бэ. Энэ тамхийг татдаггүй хүүхэд гэж алга боллоо. Сэтгэц, санхүү гээд олон асуудлыг дагуулж байна. Бас электрон тамхи ялгаварлан гадуурхалтын шалтгаан болж байна” хэмээн хүүхдүүд олон янзын жишээ татаж, электрон тамхи өсвөр насныхны дунд асуудал болоод байгаад өөрсдөө санаа зовж, санаачилга гаргаснаа ийнхүү хуваалцлаа. УИХ-ын Хаврын чуулган өнөөдөр эхэлсэн бөгөөд О.Номинчимэг нарын УИХ-ын 78 гишүүний санаачлан өргөн барьсан Тамхины хяналтын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэхээр хүлээгдэж байна. Энэхүү хуулийн төслийг хэлэлцэн баталбал өнөөдөр зохицуулалтгүй байгаа электрон тамхийг албан ёсоор тамхи хэмээн хуулийн хүрээнд зохицуулахаас гадна өсвөр насныхан, сурагч хүүхдүүдийн дунд татах шалтгаан болоод буй амт, үнэрийг хориглох зэрэг зохицуулалтууд хэрэгжих нөхцөл бүрдэх юм. 

Азийн 18 орны залуу парламентын гишүүд Улаанбаатар тунхаглал баталлаа
Санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдэж, мөнгө угаасан хэргийг шүүхэд шилжүүллээ
ТАНИЛЦ | Монгол Улсын иргэний андгай
Б.Мягмарсүрэн: Зөв хандлага, зарчим, зөөлөн байдал тухайн хүнийг тодорхойлдог
Холбоо, мэдээллийн технологийн алба хаагчдыг чадавхжуулах сургалт, дадлагыг зохион байгууллаа
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

BIGBANG 20 жилийн ойд зориулсан дэлхийн аялан тоглолтоо зарлалаа
ЦАГ ҮЕ
Жилийн хугацаанд 44 биотехникийн ажилд оролцож, 200 гаруй шувууг дэлхийн санд бүртгүүлсэн Г.СҮХБААТАР
INTERVIEW
Э.Мөнхбаяр: Эрт босож өглөөний цайгаа бэлдэж уухаас амжилт эхэлнэ
+UPDATE
ТОМИЛОЛТ | Элсэн цөлийг мөнгө болгон хувиргасан Ниншягийн туршлага
GenZ АЖИГЛАГЧ
18 ХОНОГ
HUMANZ
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?