HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Дэлхийд

Хэллоуины түүх

|
HumanZ
| 2025 оны 10 сарын 31

Хэллоуины үүсэл нь эртний Кельтүүдийн Самхэйн (Samhain — “соу-ин” гэж дууддаг) хэмээх баяраас үүдэлтэй юм. 2000 орчим жилийн өмнө өнөөгийн Ирланд, Их Британи, Умард Францын нутагт амьдарч байсан Кельтүүд шинэ оны баяраа арваннэгдүгээр сарын 1-нд тэмдэглэдэг байжээ.

Энэ өдөр нь зуны дуусгавар, ургац хураалтын төгсгөл, хүйтэн, харанхуй өвлийн эхлэлийг илтгэдэг байсан бөгөөд өвлийн улирал нь үхэл, сүнстэй холбогддог гэж тэд үздэг байв. Аравдугаар сарын 31-ний шөнө буюу шинэ жилийн өмнөх өдөр “амьд ба үхэгсдийн ертөнцийн хил бүдгэрч, нас барагсдын сүнс газар дэлхийд буцаж ирдэг” гэж Кельтүүд итгэдэг байжээ.

Тэдний үздэгээр энэ үед сүнснүүд газар дэлхийд гарч ирж, ургацыг сүйтгэх эсвэл янз бүрийн хохирол учруулдаг байв. Гэвч эдгээр сүнсний оршихуй нь Друид нэртэй Кельт лам нарт ирээдүйг зөгнөхөд тусалдаг гэж үздэг байсан. Хүмүүс урт, хүйтэн өвлийг давах итгэл, тайвшрал эдгээр зөгнөлөөс олж авдаг байв.

Самхэйны баяраар Друид лам нар том ариун галт тавин дээр ургац, амьтдыг шатааж бурхдад тахил өргөдөг байжээ. Хүмүүс амьтдын арьс, толгойгоор хийсэн хувцас өмсөж, нэгнийхээ ирээдүйг хэлж өгдөг байв.

Баяр дуусмагц тэд гэрийнхээ гал голомтыг унтрааж, ариун галаас авч дахин асаан өвлийн турш хамгаалалт болгон ашигладаг байжээ.

“Trick-or-Treat” буюу Хүүхдүүдийн амттан авах уламжлал

Европын уламжлалаас санаа авсан америкчууд маск өмсөж, айлаар орж хоол эсвэл мөнгө гуйдаг байсан нь орчин үеийн “trick-or-treat” уламжлалын эхлэл юм.

1800-аад оны сүүлээр АНУ-д Хэллоуиныг аймшиг, шулам, сүнснээс илүүгээр нийгмийн эв нэгдэл, хөршийн уур амьсгалд чиглүүлсэн баяр болгох хөдөлгөөн өрнөжээ.

Ингэснээр 20-р зууны эхэн гэхэд Хэллоуин нь шашин, мухар сүсгээсээ салж, хүүхэд, насанд хүрэгчдийн хамт тоглоом, тоглолт, хувцаслалт, улирлын хоол хүнсөөр баярладаг өдөр болсон юм.

Хэллоуин ба хайр дурлалын зөн билэг

Өнөөдөр мартсан Хэллоуины олон уламжлалууд нь ирээдүйг зөгнөх, ялангуяа бүсгүйчүүдийн нөхрөө олох итгэлтэй холбоотой байжээ.

18-р зууны Ирландад бүсгүйчүүд төмсний нухаш дотор бөгж нууж, олсон хүн ирээдүйн хайртайгаа учирна гэж итгэдэг байв.

Харин Шотландад бүсгүй хүн болзогч бүрийн нэрийг самарт бичээд гал руу шиддэг байжээ. Тэсэлгүй шатаж дууссан самар нь түүний ирээдүйн нөхрийг илтгэнэ гэж үздэг байсан.

Мөн зарим нь самрын холимог (самар, хушга, халуун ногоо) идэж унтахад ирээдүйн нөхрөө зүүдэлнэ гэж итгэдэг байв.

Бүсгүйчүүд алимны хальс мөрөн дээгүүрээ шидэж, газарт унасан хэлбэрээр нь нөхрийнхөө нэрний эх үсгийг таадаг байжээ. Мөн өндөгний шар дээрээс ирээдүйгээ унших, лаа барин толины өмнө ирээдүйн хайртныхаа дүрийг харах гэх мэт ёс заншил байсан.

Хэллоуин нь 2000 гаруй жилийн түүхтэй, Кельтүүдийн эртний баяраас үүдэлтэй бөгөөд үхэл ба амьдралын хил хязгаарыг бүдгэрүүлсэн шөнө хэмээн үзэгддэг байжээ. Өнөөдөр энэ баяр нь дэлхий даяар сонирхол, айдас, хөгжил хосолсон соёлын өдөр болон хувирсан байна.

Эх сурвалж: History.com

ХХААХҮЯ: Он гарсаар ой, хээрийн гал түймрийн 31 тохиолдол бүртгэгдсэн
Үндэсний их баяр наадмаар томоохон зах, худалдааны төвүүдийн ажиллах цагийн хуваарь
Баянзүрх дүүргийн 52 дугаар цэцэрлэгийн барилга угсралтын ажил дуусаж, улсын комисс хүлээн авлаа
Урд хөршийн бүтээсэн технологийн тусламжтай хүн төрлөхтөн 115 наслах боломжтой болно
Монгол Улсыг 2026 – 2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг ерөнхий сайд Г.Занданшатар танилцуулав
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

“Met Gala 2026” наадмын шилдэг хувцасласан 13 АЛДАРТАН
From INNA
“Мөнгөн хазаарын чимээ” яруу найргийн анхдугаар наадмыг зохион байгуулна
ЦАГ ҮЕ
YouTube Kids-ийг хүүхдэд хамгийн аюулгүй болгох бүрэн ТОХИРГОО
+UPDATE
АСТАНАД ОЧСОН ТЭМДЭГЛЭЛ | Шинэ хотын танил амт
GenZ АЖИГЛАГЧ Ангилалгүй
MET GALA | Артист Золагийн урласан хумсаар гангарсан алдартнууд
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?