HumanzHumanzHumanz
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
From INNA

Намрын сэрүүн өдрүүдийн сэтгэлд дулаахан дурсамжаас… 🍂

|
Янжиндулам Мягмарсүрэн
| 2025 оны 09 сарын 18

Намрын сэрүүн өдрүүд үргэлжилж хотын гудмаар хөл хөдөлгөөн ихтэй ч нэг л дүнсгэр. Тэр эрс тэрс хэр нь өөр өөр мэдрэмжүүд зөвхөн намрын улирлынх. Навчис өнгөө сольж салхинд хийсэх нь дурсамжийн жижигхэн хуудаснууд нисэн буух мэт. Бүгдээс алсалдаг цаг хугацааны эргүүлгээс дурсамж гогодоё гэхэд хамгийн түрүүнд хүүхэд нас сэтгэл зүрхнээс цовхчино. Учир нь хүн хамгийн аз жаргалтай үеийн дурсамжаа илүү тод санаж үлддэгийнх…

Намрын тэр нэг нэгэн нисэн буух дурсамжуудын хуудаснаас нэгийг сийрүүлбэл…

Намар хичээл эхэлж зунжин уулзалдаагүй ангийн найзуудтайгаа нэг анги танхимд бужигнана гэдэг хөөртэй, баясалтай. Хичээлийн хуваариа дөнгөж цээжилж эхлэхтэй зэрэгцэн намрын спартакиадын тов сонсогдоно. Хурд хүчээ сорин өрсөлдөнө гэхийн өмнө ангиараа, бүгдээрээ, олуулаа хөгжилтэй, дурсамжтай өдрийг өнгөрүүлнэ гэдэг бүр ч хөөртэй, баясалтай.

Өглөө эртлэн босож дулаан цүнх, пүүз, дулаан хувцас зэргээ зэхнэ. Өдөр идэх жаал жуулхан юмаа ч цүнхлэхээ мартахгүй. Аймгийн төвийн хүүхдүүд учир автобус, унаа хөс гэх зүйл үгүй. Алхана, найзуудтайгаа алхана. Сургууль руугаа, гэр рүүгээ үргэлж найзуудтайгаа алхана. Хөгжөөнтэй, хөөртэй яриа дэлгэж инээлдэн алхах нь хамгийн гоё, хамгийн тухтай. Энэ удаа ч гурван найз маань гэрийн гадаа ирчихсэн намайг яаравчлахыг хүлээн зогсоно. Бид дөрвүүлээ дахин нэг найзыгаа замаасаа тосон авч нийлээд сургуулийн зүг яаран алхана.

Хамгийн сүүлийн намрын спартакиад. Гарааны зурвас барианы туузтай, уухайн дуу хүүхдүүдийн цагаан хор шартай цангинана. Энэ лавтай хамгийн шударга өрсөлдөөн байх. Харсан хэн бүхний хацраас улаа бутарч, бээрсэн гараа халаасалчихсан зогсоно. Есдүгээр сарын сүүлийн долоо хоног шүү дээ. Гадаа жиндүүхэн ч өдрийн нар илчээрээ ээсэн нарлаг сайхан өдрүүдийн нэг. Үүнээс хойших спартакиадгүй намар бүр ангийнхнаа санадаг, сурагч насаа санадаг, хүүхэд насаа санадаг.

Өнөөдөр намрын спартакиаддаа явж буй хүүхдүүдийг хараад өөрийнхөө дурсамжийн спартикиадыг саналаа.

Намар одоог хайрлахад сургана. Өнгөрсөн бүхнийг дахин тэврэхэд тэмүүлнэ, хамгийн сайхан дурсамжаа гаргаж ирээд нандигнан хайрлана, өнгөөрөө сэтгэл баясгаж үнэнээрээ зүрх ёог хийлгэнэ. Тиймдээ ч намар бол гунигийн биш дурсамжийн улирал…

Өнөөдөр иргэдэд хууль, эрх зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгнө
 Хатуу хог хаягдлыг боловсруулан хайрга, дайрга болгож, эдийн засгийн эргэлтэд оруулах боломж бүрдсэн
ЦАГ АГААР | Улаанбаатарт өдөртөө -17 хэм хүйтэн
“Торгоны зам” олон улсын автомашины ралли уралдаан долдугаар сард болно
ХББОСЯ: Ирэх дөрвөн жилд 150 мянган орон сууц барихаар төлөвлөсөн
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Банкны тухай хуулийг шинэчилсэн тохиолдолд Унгар Улсын ОТП банк Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ
Цаг үе
Tips & Tricks | Чухал санаагаа мартахгүй байх энгийн аргууд
Tips & Tricks
Цагаан сарын бэлгээ “дотоодын” үйлдвэрлэгчдээсээ бэлдэцгээе
Цаг үе
Нийслэлийн хэмжээнд 4113 теле камерыг нэгдсэн болон дэд төвд холболоо
Цаг үе
Нийслэл, дүүргийн эмэгтэй төлөөлөгчид хүүхэд хамгааллын асуудлаар уулзлаа
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?