HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

“Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-д өөрчлөлт оруулах саналыг ажлын хэсэг хэлэлцлээ

|
HumanZ
| 2026 оны 03 сарын 09

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 177 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-д өөрчлөлт оруулах асуудлыг НИТХ-ын төлөөлөгч Б.Ану-Үжин ахалсан Ажлын хэсэг цахимаар хуралдан хэлэлцлээ. Хурлаар журамд тусгах хэд хэдэн санал, өөрчлөлтийг танилцууллаа.

Тухайлбал, журмын 1.3 дахь заалтад “Сургуулийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байгаа иргэнд ажил олгогч байгууллага хагас өдрийн цалинтай чөлөө олгоно” гэж заасныг “бүтэн өдрийн цалинтай чөлөө олгоно” болгон өөрчлөх санал дэвшүүлжээ.

Мөн журмын 2.2 дахь заалтад Ерөнхий боловсролын сургуулийн захирал тухайн хичээлийн жилд сургуулийн орчинд эргүүлийн үүрэг гүйцэтгэх сурагчдын эцэг эх /асран хамгаалагч, харгалзан дэмжигч/-ийн хуваарийг гарган баталж, эргүүлд ажиллах иргэдэд урьдчилан 7 хоногийн өмнө мэдэгдэнэ гэж заасан байдаг. Эргүүлийг хичээлийн өглөөний ээлж /07:30–13:30/, өдрийн ээлж /13:30–19:30/ цагт тус бүр хоёр хүн гаргахаар зохион байгуулдаг байсныг сургуулийн орчинд эрсдэлийн үнэлгээ хийж, ээлж бүрд гурван хүн ажиллуулахаар өөрчлөх саналыг хэлэлцэв.

Түүнчлэн журмын 2.3 дахь заалтад “Сургуулийн эргүүл” нэг удаад дөрвөн эцэг эхийг эргүүлд гаргах бөгөөд хоёр эргүүл замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, хоёр эргүүл сургуулийн ойр орчимд хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэнэ гэж заасныг нэг удаад зургаан эцэг эх эргүүлд ажиллах, үүнээс гурван эргүүл замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, гурван эргүүл сургуулийн орчимд хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэхээр өөрчлөх зэрэг утга найруулга, зохион байгуулалтын хэд хэдэн өөрчлөлтийг тусгажээ.

Ажлын хэсгийн гишүүд журамд тусгаж байгаа саналуудыг “Хэнд ч хэрэггүй, нэмэлт ажил гэж хүлээж авч шүүмжлэхээсээ илүү миний хүүхдийн аюулгүй байдал, эрүүл мэнд, амь насыг сахин хамгаалж байгаа үйл хэрэг гэж ойлгох хэрэгтэй. Эцэг эхчүүд хэн нэг танихгүй хүнд мөнгө төлж хүүхдийн минь аюулгүй байдлын төлөө сургуулийн цагдаа хийж өгөөч хэмээн мөнгө төлөх, эцэг, эхийн үүргээ ухамсарлаж энэхүү ажилд оролцох хоёр тун ялгаатай” гэдгийг онцолж байлаа. Дээрх журмын өөрчлөлтийг НИТХ-ын гуравдугаар сарын хуралдаанд хэлэлцүүлэхийг Ажлын хэсгийн гишүүд дэмжлээ.

Хуралд НИТХ-ын төлөөлөгч Б.Ану-Үжин, Д.Отгонсүрэн, Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин, ЦЕГ-ын Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Д.Оюун, Сурагчдын холбооны дарга О.Сэлэнгэ нар цахимаар оролцож, санал бодлоо илэрхийллээ.

Ажлын хэсгийн гишүүд журамд тусгаж байгаа саналуудыг НИТХ-ын гуравдугаар сарын хуралдаанд хэлэлцүүлэхийг дэмжлээ. Хуралд НИТХ-ын төлөөлөгч Б.Ану-Үжин, Д.Отгонсүрэн, Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин, ЦЕГ-ын Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Д.Оюун, Сурагчдын холбооны дарга О.Сэлэнгэ нар цахимаар оролцож, санал бодлоо илэрхийллээ.

Эх сурвалж: НИТХ-ХМОНХА

С.БААСАНЖАВ: Зайсангийн замын хөдөлгөөнд өөрчлөлт оруулсан нь эерэг үр дүнтэй байна
Дэлхий дээр хэрэглэгддэг хамгийн түгээмэл “20 НУУЦ ҮГ”
CRYPTOTUUKH | Явган хүний гарц хэрхэн үүссэн бэ
Японы хамгийн залуу CEO 50 жилийн түүхт Hello Kitty-гийн хувь заяаг өөрчилж байна
“Чингис хаан” үндэсний музейн ажиллах цагийг өвлийн хуваарьт шилжүүллээ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Empire State Building-ийн антенн дээрээс энх тайвны туг мандуулсан хосыг баривчиллаа
DAILY NEWS
ТОМИЛОЛТ | Элсэн цөлийг мөнгө болгон хувиргасан Ниншягийн туршлага
GenZ АЖИГЛАГЧ
Coca-Cola Area x Playtime Festival 2026
ЦАГ ҮЕ
Jacquemus | Жижиг тосгоноос дэлхийн загварын тайз хүртэл
CRYPTOTUUKH
Тансаг харш аваад удаагүй Лиса Ferrari-ийн алдартай загваруудын нэгээс авчээ
ЦАГ ҮЕ
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?