HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Tips & Tricks

СУДАЛГАА | Удаан алхдаг хүн хурдан хөгширдөг үү

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2023 оны 01 сарын 01

Хүнийг хэр хурдтай алхаж байгаагаар нь эрүүл мэндийнх нь байдлыг тодорхойлж болдгийг та мэдэх үү? Тодруулбал олон улсын эрдэмтэд 40-өөс дээш насны хүмүүсийн алхааны хурд хөгшрөлтийн үйл явц, эрүүл мэндийн байдлыг нь тодорхойлж чаддаг болохыг судалгаагаар баталжээ.

Эрдэмтэд 1970-аад онд төрсөн, Шинэ Зеландын 1,000 иргэний дунд судалгаа явуулсан байна. Нийт 40 жилийн турш үргэлжилсэн энэхүү туршилтын явцад судлаачид тэдгээр хүмүүсийг бараг бүхэл амьдралынх нь туршид ажиглаж биеийн ерөнхий эрүүл мэндийн байдал болон тархины үйл ажиллагааг нь хянажээ. Судалгааны үр дүнд удаан алхаатай хүмүүс 45 нас хүрэхдээ бие физиологи болон сэтгэхүйн хувьд наснаасаа эрт хөгширсөн байсан нь батлагдсан байна. Жишээ нь үе тэнгийн хүмүүстэй нь харьцуулахад тэдэнд гүн үрчлээс үүсэж, тархиных нь хэмжээ багасаж, шүд, уушгины эд эс болон дархлааны систем нь муудсан байжээ.

Түүнчлэн эрдэмтдийн онцолж буйгаар сэтгэн бодох болон хэл ярианы чадвар муутай, удаан хөдөлгөөнтэй хүүхдүүдэд ихэвчлэн удаан алхах хандлага ажиглагдаж байжээ.

“Удаан алхаа нь тухайн хүнийг өтлөхөөс нь өмнө эрүүл мэндийн асуудлуудыг нь илтгэдэг болохыг манай судалгаа баталсан” гэж Лондонгийн хатан хааны коллеж ба АНУ-ын Дьюкийн их сургуулийн профессор Тэрри Моффит мэдэгдсэн байна.

Мөн залуу насандаа алхалтын хурдаа хэмжиж, амьдралын хэв маягаа өөрчилснөөр наснаасаа эрт хөгшрөхөөс зайлсхийж чадна гэж судлаачид онцолжээ. Тухайлбал удаан алхдаг хүмүүс илчлэг багатай хоол хүнс идэж, дасгал хөдөлгөөн хийж, шаардлагатай тохиолдолд цусан дахь сахарын хэмжээг бууруулдаг эм бэлдмэл хэрэглэхийг зөвлөсөн байна.

Сонирхуулахад алхалтын хурд нь эмч нарын хувьд тухайн хүний эрүүл мэндийн байдлыг хэмжих ерөнхий хэмжүүр болж өгдөг байна. Учир нь алхалтын хурд нь булчингийн хүчин чадал, уушгины үйл ажиллагаа, нуруу болон нүдний харааны эрүүл байдлын үзүүлэлт болдог гэжээ.

ЗӨВЛӨГӨӨ | Цахилгааны утас, щитний аюулгүй байдлаа хэрхэн хангах вэ
ТАНИЛЦ | Сурагчдын амралтын хуваарь
Нойр хүрэхгүй байгаа үед хийж болох СОНИРХОЛТОЙ ЗҮЙЛС
TechZ | iPhone утсыг ЯАГААД унтраах хэрэгтэй байдаг вэ
Намрын шаргал өдрүүдэд хань болохоор “Дулаахан бороо” ном мэндэлжээ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

Victoria’s Secret 2026: “After-Party”-д хэн, юу өмсөв
DAILY NEWS
GenZ ажиглагч | 4.900.000
GenZ АЖИГЛАГЧ
GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
Кендалл Женнер яагаад энэ жилийн Victoria’s Secret-ийн шоунд оролцоогүй вэ
DAILY NEWS
Халтирч унасан “Сахиусан тэнгэрийн”-ийн эргэн ирэлт
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?