HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

Өргөө амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ

|
HumanZ
| 2026 оны 03 сарын 09

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 98 жилийн түүхтэй “Өргөө” амаржих газарт өнөөдөр /2026-03-08/ ажиллалаа. Манай улсын хүн ам 20 жилийн хугацаанд 1 саяар өсөж, 3.6 саяд хүрээд байгаа юм. Ерөнхий сайд Г.Занданшатар “Хүний орчлонд анх ирж буй үрс, амаржиж байгаа ээжүүдийн эрүүл мэндийг сахин хамгаалж байдаг эмч, эмнэлгийн ажилтнууд, асрагч, сувилагч нарт чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Засгийн газар хүний хөгжлийг тэргүүлэх чиглэл болгосон. Энэхүү бодлогынхоо хүрээнд 2026 оны улсын төсөвт эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтыг 5:5 дахин нэмсэн. Монгол Улсын нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх “Шинэ итгэл-Эрс шинэтгэл” таван жилийн төлөвлөгөөнд эх, нярайн эндэгдлийг бууруулах маш тодорхой зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр цаг наргүй ажиллаж байдаг эмч, эмнэлгийн ажилтнуудад талархал илэрхийлэхээр зорин ирлээ” гэв. 

“Өргөө” амаржих газарт нийслэлийн Баянзүрх, Хан-Уул, Чингэлтэй дүүргээс өдөрт дээд тал нь 35, багадаа 15 эх амарждаг байна. АНх 1928 онд байгуулсан амаржих газрын нийт ажилтнуудын 90 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг онцлогтой. Амаржих газрын удирдлагуудын танилцуулснаар “Өргөө”-д жилд 16 мянган эх амарждаг байсан бол 2025 онд 5400 болж буурчээ. Төрөлт буурсан нь хэд хэдэн учир шалтгаантай. Нэгдүгээрт, тухайн үеийн нийгэм, эдийн засаг, эрүүл мэндийн салбарын хөгжлөөс шалтгаалж 1993-2005 онд төрөлт хамгийн их буурсан жилүүд байсан. Энэ үеийнхэн яг одоо эргээд төрөх насандаа байгаа учраас төрөлт буурахад хамгийн их нөлөөлжээ. Хоёрдугаарт, амаржиж буй эмэгтэйчүүдийн дундаж нас 1995 онд 24 байсан бол 2024 онд 27 болсон дүн мэдээ гарчээ.

“Өргөө” амаржих газарт өнөөдрийн 11:00 цагийн байдлаар 8 эх амаржиж, гурван эмэгтэй төрөхөөр хүлээж байлаа. Тус амаржих газрын хамт олноос тавьсан хүсэлтийг Ерөнхий сайд Г.Занданшатар хүлээн авч, эмэгтэйчүүдийн хамгийн орчин үеийн эхо аппарат авах санхүүжилтийг газар дээр нь шийдвэрлэлээ. Засгийн газраас цаашид төрөх эмнэлгүүдээ онцгойлон дэмжинэ гэв. Энэ үеэр Ерөнхий сайд Г.Занданшатар тус амаржих газраар үйлчлүүлж байгаа эх, үрсэд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийн өдрийн мэндчилгээ дэвшүүлж, эрүүл энхийг хүсэн ерөөлөө.

“ЕБС-ийн ойролцоо тамхи худалдаалж байх үед сурагчдын тамхи татах магадлад тав дахин нэмэгддэг”
 Авто зогсоолын хүртээмжийг нэмэгдүүлэхдээ эхний ээлжид оршин суугчдын саналыг авах нь зүйтэй
Халиа тошин үүсэж буй байршлуудад шуурхай арга хэмжээ авч байна
Монгол-Япон эмнэлгийн менежмент, эмнэлгийн мэргэжилтний сургалтын үйл ажиллагааг бэхжүүлэх төсөл
Air India компани SIA болон Tata группээс 1.14 тэрбум ам.долларын санхүүгийн дэмжлэг хүсч байна
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо 
Цаг үе
Криштиану Роналду анх удаа уран сайхны олон ангит цувралд дүр бүтээхээр болжээ
DAILY NEWS
Vivienne Westwood: Тансаг загварын ертөнцөд хувьсгал хийсэн брэнд
CRYPTOTUUKH
ТАНД ХЭРЭГТЭЙ | Хотод хичээлийн хэрэгсэл цуглуулж болох 26 БАЙРШИЛ
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?