HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

НИТХ-ын төлөөлөгчид “Эрдэнэс” үйлдвэрлэл технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх асуудлыг дэмжлээ

|
HumanZ
| 2026 оны 03 сарын 02

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Багануур, Багахангай, Налайх дүүрэг дэх барилгын материалын үйлдвэрлэлийн парк, Эмээлт эко аж үйлдвэрийн паркийг бүрэн байгуулах гэж тусгасан байдаг. Эдгээр паркууд нь Улаанбаатар хотын аж үйлдвэрийн төвүүдийг тэлж, төвлөрлийг сааруулах, ажлын байр нэмэгдүүлэх, инновац, экспортын бүтээгдэхүүн бий болгох гол бодлогын нэг хэсэг юм.

НИТХ-ын өнөөдрийн Ээлжит бус X хуралдааны II хэлэлцүүлгээр “Нүүрс-пиролизийн үйлдвэр”-Эрдэнэс ҮТП байгуулахыг хэлэлцлээ.

Төслийн танилцуулгын үеэр төлөөлөгчид асуулт асууж харилт авлаа.

НИТХ-ын төлөөлөгч Ч.Батзориг: Багануурын ҮТП буюу Нийслэлээс санхүүжилтийг нь шийддэг парк, нөгөө нь Эрдэнэс Монголынх буюу нүүрс- пиролизийн үйлдвэр”-Эрдэнэс ҮТП. Аль нь ашиглалтад орох юм бэ. Нүүрс химийн үйлдвэрт хагас коксжсон хөх нүүрсийг үйлдвэрлэх юм уу, үгүй юм уу. Хоёрдугаарт, энэ хоёр давхцал дээр хүний нөөц бий юм уу. 2025-2026 оны өвөл БНХАУ-аас хөх нүүрс буюу хагас кокс авсан. 2026-2027 оны өвлийн түлш бэлтгэлд хувийн хэвшил оролцож болно гэж хэллээ. Хөх нүүрс хийж байгаа хувийн хэвшлийнхэн байгаа юм уу. 2500 гаруй жижиг уурын зуух, дулаан хангамж үйлдвэрлэгчид хөх нүүрс хэрэглэх юм уу. Ахуйн хэрэгцээндээ 350 мянган тонныг бид энэ өвөл хэрэглэлээ. Энэ хэмжээнд хагас кокс үйлдвэрлэх хүчин чадалтай хувийн хэвшил байгаа юм уу.

Т.Даваадалай: 2026 оныг бид Бизнес эрхлэгчдийг дэмжх жил болгосонтой холбоотой хуульд нийцүүлж хоёр төрлийн бодлого барьсан. Эхнийх нь, бүх төлслүүдээ урьдчилгаатай явуулъя. Хоёр дахь нь, дотоодын ААН тендерт оролцоход давуу эрхтэй байдаг тэр заалтаа үнэлгээний хороо ашиглъя гэж байгаа юм. Монгол Улсын хэмжээнд хөх нүүрс нийлүүлэх аж ахуйн нэгж өнөөдрийн байдлаар байхгүй. Эрдэнэс ҮТП нь төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлнэ гэж би ойлгосон. ТЭЗҮ нь шинэчлэгдээд батлагдсан. Монгол Улс нүүрсээр баян. Тиймээс нүүрс химийн үйлдвэрийг бодлогоор дэмжих хэрэгтэй.

Ү.Оюунзул: Хотыг тэлэх бодлогын хамгийн чухал хэсэг нь. Энэ байгууллагуудын цаана хүмүүс ажиллаж байгаа. Тодорхой хэмжээний татвар төлөгчдийн мөнгөөр бүтсэн төсвөөр үйл ажиллагааг нь санхүүжүүлж байгаа. Хаа хаанаа дорвитой хөгжүүлээд, бодлогоор түлхээд явах хэрэгтэй.

Б.Мягмар: Засгийн газрын түвшинд хэд хэдэн ҮТП яригдаж байна. Монгол Улсын эдийн засгийг солонгоруулахад АҮП, ҮТП зэргийг бид дэмжих нь зүйн хэрэг. Нүүрс химийн цогцолбор буюу Багануур ҮТП-ийг байгуулах тухай асуудлыг хэлэлцэж өгнө үү гэж. Энэ агуулга нь Эрдэнэс ҮТП дээр тусгай зөвшөөрлөө авах гээд байна уу, эсвэл манай нийслэлийн харьяа Багануур ҮТП-тай нэр ижил ҮТП барих гээд байна уу. Нэг дүүргийн нутаг дэвсгэрт нэгтгээд нэг ҮТП бий болгож болохгүй байсан уу.

Багануур ҮТП-ийн зохицуулагч Б.Чойжил: Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан 14 мега төслийн 9 дүгээрт эрэмбэлэгдсэн Нүүрс-Химийн цогцолбор юм. “Эрдэнэс” ҮТП-ийн үйл ажиллагаа явуулахад НИТХ-ын дэмжлэг хэрэгтэй байгаа юм гэснээр тусгай зөвшөөрөл авахтай холбоотой заалт оруулах редакцын засвартай дэмжлээ.

Эх сурвалж: НИТХ-ХМОНХА

Азийн ипотекийн хоёрдогч зах зээлийн холбооны ээлжит чуулга уулзалт болно
Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан өнөөдөр боллоо
БНХАУ-ын Эрэн хайх, аврах “Хүнд” ангиллын гадаад давтан аттестатчилалын  арга хэмжээнд оролцож байна
ТАНИЛЦ: Энэ зун дараах 13 байршилд ус зайлуулах хоолой хийнэ
ХӨНДӨХ СЭДЭВ: Жил бүрийн төсөвт “агаарын бохирдлын эсрэг” гэсэн мөр нэмэгддэг ч…
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Empire State Building-ийн антенн дээрээс энх тайвны туг мандуулсан хосыг баривчиллаа
DAILY NEWS
Coca-Cola Area x Playtime Festival 2026
ЦАГ ҮЕ
ЗАГВАР | Яагаад хар даашинз хэзээ ч моодноос гардаггүй вэ
DAILY NEWS
Gen Z үеийнхэн дундах шинэ трэнд: Analog Bag
+UPDATE
Солонгос улсад аялагчдад зориулсан хөнгөлөлт урамшуулалт хөтөлбөр хэрэгжиж эхэллээ
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?