HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

ЦАГ АГААР | Улаанбаатарт өдөртөө -12 хэм хүйтэн

|
HumanZ
| 2026 оны 03 сарын 01

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Гуравдугаар  сарын 02-нд ихэнх нутгаар, 03-нд нутгийн зүүн хагаст, 04-нд Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи шуургатай байх тул зам даваа, гүвээнд харагдах орчин хязгаарлагдаж, халтиргаа гулгаа үүсэхийг онцгойлон анхааруулж байна.

 2026 оны 03-р сарын 01-ний 20 цагаас 03-р сарын 02-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө төвийн аймгуудын нутгийн өмнөд болон зүүн хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Ихэнх нутгаар өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, өдөртөө говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр хүйтний эрч чангарч, Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр 36-41 хэм, Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр голын хөндийгөөр 29-34 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр 23-28 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4-9 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дарьгангын тал нутаг, цас багатай нутгаар 11-16 хэм, бусад нутгаар 17-22 хэм хүйтэн, өдөртөө ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр 25-30 хэм, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр голын хөндийгөөр 18-23 хэм хүйтэн, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр 1-6 хэм дулаан, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар 1хэм дулаанаас 4 хэм хүйтэн , говийн бүс нутгийн хойд хэсгээр 6-11 хэм, бусад нутгаар 11-16 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орж, цасан шуурга шуурна. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 4-9 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 18-20 хэм, бусад хэсгээр 14-16 хэм, өдөртөө 11-13 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орж, цасан шуурга шуурна. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 23-25 хэм, өдөртөө 13-15 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орж, цасан шуурга шуурна. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 4-9 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 26-28 хэм, өдөртөө 12-14 хэм хүйтэн байна.

Имж эх асаргаа нь нярайн эндэгдлийг 40 хувь бууруулдаг
Урт цагааны цэцэрлэгт хүрээлэнгийн ил тохижилтын ажлыг наймдугаар сард дуусгалаа
ЦАГ АГААР | Нийт нутгаар эрс сэрүүснэ
ОЮУ ТОЛГОЙ” ХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ ДЭЙРДРЭ ЛИНГЭНФЕЛДЕРИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Канадад гарсан гал түймэр тус улсын түүхэнд байгаагүй хохирлыг дагуулжээ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Empire State Building-ийн антенн дээрээс энх тайвны туг мандуулсан хосыг баривчиллаа
DAILY NEWS
Coca-Cola Area x Playtime Festival 2026
ЦАГ ҮЕ
ЗАГВАР | Яагаад хар даашинз хэзээ ч моодноос гардаггүй вэ
DAILY NEWS
Gen Z үеийнхэн дундах шинэ трэнд: Analog Bag
+UPDATE
Солонгос улсад аялагчдад зориулсан хөнгөлөлт урамшуулалт хөтөлбөр хэрэгжиж эхэллээ
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?