HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Улаанбаатарт

Дүүжин тээврийн хоёрдугаар замыг Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнгээс Шангри Ла чиглэлд байгуулахаар хэмжилт хийжээ

|
Баасандэлгэр Мөнхбаяр
| 2024 оны 04 сарын 08

Улаанбаатар хотын нийтийн тээврийн төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдийн нийтийн тээврээр зорчих урсгалыг нэмэгдүүлэх үүднээс дүүжин замын тээврийг нийтийн тээвэрт нэвтрүүлэхээр ажиллаж байгаа. Энэ хүрээнд тус төслийн хоёр дахь шугамыг Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнгийн баруун урд талын зогсоолоос Шангри Ла төвийн баруун хойд тал, хуучнаар Д.Нацагдоржийн хөшөө байсан байршил хүртэл 2.7 км урттай байхаар төлөвлөж, өнөөдөр хэмжилт хийжээ.

Энэ талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Энэ шугам нийт найман том тулгуурт баганатай байх тооцоолол гарсан. Хоёрдугаар шугамын нөлөөллийн бүсэд цахилгаан дамжуулах агаарын шугамын хэд хэдэн бетон шон өртөж байгаа.

Түүнийг шилжүүлэх асуудлаар холбогдох албаныхантай зөвшилцөх шаардлагатай байгаа. Ингэж чадвал бүтээн байгуулалтын өртөг буурах юм. Бид дүүжин замын тээврийн шинэ шугамтай холбоотойгоор цаашид нийтийн тээврийн төрлүүдийн холболтыг сайжруулахаар төлөвлөж байна” гэв.

Түүнчлэн нийтийн тээврийн төрлүүдийн холболтыг сайжруулах, иргэд дүүжин тээврийн зогсоол, автобусны буудал, цаашлаад метроны зогсоол хооронд саадгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэхийн тулд зарим байршлуудад явган хүн зорчих боломжтой газар доогуурх далд гудамж бий болгох төслийг боловсруулж байгаа аж.

Уг шугамын нийт урт 2.7 км байх бөгөөд нэгдүгээр шугамаас том бүхээгтэй хийхээр төлөвлөжээ. Тодруулбал шинэ шугам ашиглалтад орсноор цагт нэг талдаа 3,400, хоёр талдаа цагт 6,400 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай юм.

Монголын шигшээ баг Ташкентэд өрсөлдөнө
Зүрхний хэм алдалтын шинж тэмдэг ба ШАЛТГААН
Цахилгаан скүүтер, суррон дугуй, моторт тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх хэлэлцүүлэг боллоо
Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд
НИТХ-ын Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хорооны хэлэлцсэн асуудлууд
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
БНСУ-д нас барсан гадаад оюутнуудын таван хүн тутмын нэг нь амиа хорлосон байна
Цаг үе
“МӨНХ ТЭНГЭРИЙН БИЧИГ – 2026” ОУ-ын үзэсгэлэнгийн удирдамж
ЦАГ ҮЕ
УИХ-ын гишүүн С.Цэнгүүн одон медалиудыг цэгцлэх хуулийн төсөл санаачилжээ
Улс төр
“Найзууд” цувралын анхны анги цацагдсанаас хойш 32 жил өнгөрчээ
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?