HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

Банкны тухай хуулийг шинэчилсэн тохиолдолд Унгар Улсын ОТП банк Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ

|
HumanZ
| 2026 оны 02 сарын 05

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал, Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт нар өнөөдөр (2026.02.04) Унгар Улсын ОТП банкны төлөөлөлтэй цахимаар уулзлаа. Уулзалтаар ОТП банкны зүгээс Монгол Улсын банкны тухай хууль, тогтоомж цаг үеийн шаардлагад тулгуурлан шинэчлэгдэж, хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг тодорхой болгосон тохиолдолд банкны салбарт үйл ажиллагаагаа явуулах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн юм. Тухайлбал, нэг хувьцаа эзэмшигчид тавигддаг хязгаарлалт, хэт ерөнхий зарим зохицуулалтууд болон бодлогын эрсдэлийн хүрээнд тодорхой өөрчлөлтүүдийг хуульд тусгасан тохиолдолд стратегийн хөрөнгө оруулалт хийх бүрэн боломжтой гэдгээ тодотголоо. 

Үргэлжүүлэн ОТП банкны олон улс дахь үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтын стратеги, зах зээлийн үнэлгээ болон санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдээс товч танилцууллаа. Өдгөө 75 жилийн түүхтэй ОТП банк нь Унгар Улсын хамгийн томд тооцогдох, хөрөнгийн биржид бүртгэлтэй арилжааны банк юм. Одоогоор Төв болон Зүүн Европын 11 улсад нийт 1206 салбараар дамжуулан үйл ажиллагаагаа явуулдаг байна. Өнгөрсөн оны гуравдугаар улирлын байдлаар банкны өөрийн хөрөнгө нь 115.2 тэрбум ам.доллар, нийт зээлийн багц 60 тэрбум ам.доллар хүрчээ. Бүтцийн хувьд нийт хувьцааны 55 хувийг олон улсын хөрөнгө оруулалтын сан, үлдсэн 45 хувийг нь дотоодын хөрөнгө оруулагчид эзэмшдэг гэлээ.  

УИХ-ын дарга хэлэхдээ, энэ удаагийн парламентаас дэвшүүлж буй эрх зүйн шинэчлэлээр эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахын тулд төрийн хэт оролцоог хязгаарлаж, хувийн хэвшлийн орон зайг тэлэх бодлогыг чухалчилж байгаагаа онцоллоо. Тэрбээр банкны салбарын реформыг эрчимжүүлж, дотоодын зах зээлд гадаадын хөрөнгө оруулагчид оруулахыг зарчмын хувьд дэмжинэ гэдгээ тодотгоод ОТП банкны саналыг эергээр хүлээн авсан юм. Түүнчлэн УИХ-ын хаврын ээлжит чуулганаар Банкны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэж, холбогдох эрх зүйн орчныг илүү боловсронгуй болгоход анхаарч ажиллана гэлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ

Арваннэгдүгээр сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр барих түншлэлийн гэрээ байгуулах эрхийг НИТХ-аас олголоо
Хүүхдийн тоглоомын талбайн газар эзэмшигчдэд шаардлага хүргүүллээ
Барилгын гадна фасадын чанар, стандартыг Монгол орны эрс тэс уур амьсгалд нийцүүлнэ
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замд техникийн комисс ажиллаж байна
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

ТАНИЛЦ | Их, дээд сургуулиудын оюутан элсүүлэх босго оноо
ЦАГ ҮЕ
GenZ ажиглагч | Чуулганы нээлт үзээд газар дээрээ солиорсон сэтгүүлчийн тойм
GenZ АЖИГЛАГЧ ОЦА
НӨГӨӨ ФУРГОНЫ “ЖАДАМБА АХ”
HUMANZ
Бие даалтын долоо хоногийг “Аюулгүй амьдрах ухаан” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулна
Цаг үе
Судалгаа: Ижил цагт унтдаг хосууд харилцаандаа илүү сэтгэл хангалуун байна
13 ШАЛТГААН
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?