Үйлдвэр, хуванцар, систем бэлэн | Харин дахин боловсруулсан хуванцар хэрэглэх иргэд бэлэн үү

6 минут уншина

Сүүлийн жилүүдэд манай улсад хуванцар дахин боловсруулах тухай ойлголт олон нийтэд харьцангуй түгээмэл болсон. Ангилж хаях, дахин боловсруулахын ач холбогдлын талаар ярьдаг болж, энэ чиглэлийн санаачилга, төсөл, үйлдвэрүүд ч бий болж эхэллээ. Энэ бол зөвхөн Монголын асуудал биш. Дэлхий даяар хуванцрын хэрэглээ огцом өсөж, түүнийг хэрхэн зөв удирдах вэ гэдэг улс орон бүрийн өмнө тулгарсан бодит сорилт болоод байна.

Сүүлийн 30 жилд дэлхийн хуванцрын хэрэглээ дөрөв дахин нэмэгдэж, жилд 460 сая тоннд хүрсэн. Үүнийг дагаад хуванцар хог хаягдлыг булшлах бус дахин ашиглах, тойрог эдийн засагт оруулах шаардлага үүссэн. Ийм нөхцөлд “дахин боловсруулах” гэдэг ойлголт дан ганц байгальд ээлтэй гэдэг ойлголтоос хальж, эдийн засаг, эрүүл мэнд, хэрэглээний аюулгүй байдалтай шууд холбогдсон асуудал болон хувирч байна. Тэр дундаа дахин боловсруулсан PET хуванцрыг хүнсний зориулалтаар ашиглах боломжтой эсэх нь дэлхий дахинд идэвхтэй хэлэлцэгдэж эхэлсэн сэдэв юм. Тэгвэл дахин боловсруулсан хуванцрыг хүнсний зориулалтаар ашиглах нь үнэхээр аюулгүй юу? Энэ асуултад хариулахын тулд “дахин боловсруулалт” гэдэг ерөнхий ойлголтоос гадна хүнсний зориулалттай дахин боловсруулсан PET савлагаа гэж яг юу болох, ямар шаардлага хангадаг, ямар нөхцөлд хэрэглээнд нэвтэрч болдгийг салгаж ойлгох шаардлагатай.

Бүх дахин боловсруулсан хуванцар адилхан биш

Олон нийтийн дунд байдаг хамгийн түгээмэл төөрөгдөл бол “дахин боловсруулсан хуванцар аюултай” гэх ойлголт. Гэвч бодит байдал дээр дахин боловсруулсан хуванцрын зориулалт нь түүхий эдийн чанараас шууд хамаардаг.

  • Бохирдсон, ангилан ялгагдаагүй хуванцар нь барилгын материал, нэхмэл утас, техникийн эд анги зэрэг хүнсний бус хэрэглээнд шилждэг.
  • Харин хүнсний зориулалтаар ашиглагдах PET хуванцар нь анхнаасаа тусдаа ангилагдаж, олон шат дамжлагатай, өндөр хяналттай процессоор боловсруулагддаг.

Өөрөөр хэлбэл, “дахин боловсруулсан” гэх нэг нэр томьёоны цаана өөр өөр стандарт, өөр өөр хэрэглээ оршдог гэсэн үг.

Хүнсний зориулалтын rPET-д тавигддаг гол шалгуур

Дэлхийн практикт хүнсний зориулалтын дахин боловсруулсан PET (rPET) нь дараах үндсэн шалгуурыг заавал хангадаг.

  1. Эх үүсвэрийн хяналт
    Зөвхөн хүнсний зориулалтын PET савнаас бүрдсэн, бохирдол багатай түүхий эд байх.
  2. Механик болон дулааны цэвэршүүлэлт
    Угаах, хатаах, хэрчих, өндөр температурт хайлуулах замаар нян, химийн үлдэгдлийг бүрэн арилгах.
  3. Молекулын түвшний дахин боловсруулалт
    Хуванцрыг анхны бүтэцтэй нь ойролцоо түвшинд хүргэж, хүнсний савлагаанд ашиглах боломжтой болгох.
  4. Олон улсын стандартын нийцэл
    Европын Холбоо, АНУ зэрэг зах зээлд мөрдөгддөг хүнсний савлагааны аюулгүй байдлын шаардлагыг хангах.

Эдгээр шалгуур хангагдаагүй тохиолдолд дахин боловсруулсан хуванцрыг хүнсний зориулалтаар ашиглахыг зөвшөөрдөггүй.

___________________________________________________________________________________

Яагаад энэ сэдвийг яриад байна вэ гэвэл, MCS Coca-Cola компанийн санаачилгаар дэлхийн жишигт нийцсэн хуванцар сав дахин боловсруулах TML үйлдвэр ажилладаг бөгөөд энэ үйлдвэр жилд 20 мянган тонн хуванцар дахин боловсруулах хүчин чадалтай. Харин манай улс жилд дунджаар 18 мянган тонн хуванцар хаягдал гардаг. Тэгэхээр Монголд хэрэглэгдэж буй бүх PET хуванцар савыг дахин боловсруулах хүчин чадалтай буюу бидний хэрэглээд хаяж байгаа бүх хуванцар хог болохгүйгээр, дахин түүхий эд болж ашиглагдах боломж бодитоор бий гэсэн үг.

Түүгээр ч зогсохгүй М-Си-Эс Кока-Кола компани 2030 он гэхэд борлуулсан ус, ундааны бүхий л хуванцар саваа дахин боловсруулдаг болох зорилт тавьж, ирэх онд дэлхийн стандарт, жишгийн дагуу түүхий эдээс эцсийн шат хүртэл анх удаа 100 хувь дотоодод удаа дахин боловсруулсан PET хуванцар савлагаатай бүтээгдэхүүн худалдаанд гаргахаар төлөвлөж байна. Тиймээс хүнсний зориулалттай дахин боловсруулсан PET хуванцар савлагааны чанар стандарт, хуванцар дахин боловсруулалтын ач холбогдлын талаар хэрэглэгчид бид ойлголт мэдлэгтэй байх нь чухал юм. Чухам эндээс хүнсний зориулалттай дахин боловсруулсан PET савлагааг дотоодод нэвтрүүлэх бодит суурь бүрдэж эхэлж байна.

Үйлдвэрийн процесс нь:

  • Эх үүсвэр дээрээс ангилж цуглуулсан PET сав,
  • Шошго салгалт, угаалт, хатаалт,
  • Хэрчдэс болголт,
  • Өндөр температурт хайлуулж цэвэршүүлэх,
  • Талсжуулалт бүхий олон шат дамжлагаас бүрддэг.

Европын Холбоонд хүнсний зориулалттай дахин боловсруулсан PET савлагааг хэрэглээнд нэвтрүүлэх бодлого аль хэдийн хэрэгжиж эхэлсэн. Тус холбоо 2025 оноос эхлэн ус, ундааны хуванцар савлагаанд тодорхой хувийг заавал дахин боловсруулсан түүхий эдээр хийх шаардлага тавьж, 2030 он гэхэд энэ хувийг үе шаттайгаар нэмэгдүүлэх зорилт дэвшүүлсэн. Үүний үр дүнд өнөөдөр Европын олон оронд хэрэглэгчид дахин боловсруулсан PET савлагаатай ус, ундааг хэвийн хэрэглээний нэг хэсэг болгон хүлээн зөвшөөрөөд байна. Энэ нь дахин боловсруулсан хуванцар хүнсний зориулалтаар ашиглагдах боломжтой гэдгийг онолын бус, практик дээр баталсан жишээ юм.

____________________________________________________________________________________

ТЭГВЭЛ, МАНАЙД ҮЙЛДВЭР НЬ БАЙНА. ХУВАНЦАР НЬ БАЙНА. СИСТЕМ НЬ БАЙНА.

ХАРИН ИРГЭД ЯАВАЛ ЗОХИХ ВЭ?

Хуванцрыг дахин боловсруулах, хүнсний зориулалтаар ашиглах боломжтой болгох нь дан ганц үйлдвэрийн хүчин чадлаар шийдэгдэх асуудал биш. Энэ бол бүх оролцогч талын хамтын ажиллагааны үр дүнд бий болдог зүйл юм. Өөрөөр хэлбэл хэрэглэсэн ус, ундааны болон бусад хуванцар саваа ангилж хаяхаас таны оролцоо эхэлнэ. Цаашлаад ус, ундааны саваа шингэний үлдэгдэлгүй болгож, шахаж, зориулалтын саванд хийж хаях энгийн боловч хүнсний зориулалтын rPET бий болох эсэхийг шийддэг хамгийн чухал алхам юм. Тэгэхээр бидний хэрэглэсэн, ангилсан сав дахин амьдрах боломжтой болох эсэх нь бидний сонголт.

Эцэст нь хэлэхэд, хүнсний зориулалттай дахин боловсруулсан PET савлагаа гэдэг нь зөвхөн нэг бүтээгдэхүүний тухай асуудал биш. Энэ бол бид нөөцөө хэрхэн харж, хэрхэн ашиглаж буйн илрэл. Харин энэ боломж, систем бүрэн ажиллах эсэх сонголт нь бидний гарт байгаа юм…

TAGGED:
Түгээх