HumanzHumanzHumanz
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

|
HumanZ
| 2026 оны 01 сарын 27

Хотжилт, хүн амын төвлөрлийг дагаж бохир усны хэмжээ жилээс жилд нэмэгдсээр байна. Усыг цэвэршүүлэхэд ахуйн болон үйлдвэрлэлийн асар их хэмжээний лаг гардаг. Энэхүү лагийг шатаан устгах Лаг шатаах үйлдвэр төслийг 2025-2027 онд төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлнэ. Өнөөдрийн байдлаар төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна.

Манай улсад лагийг бүрэн усгүйжүүлж, хатаан шатаах зориулалтын бие даасан үйлдвэр байхгүй. Иймээс лагийн хадгалалт, боловсруулалтын шатанд байгаль орчин, эрүүл ахуйн бохирдол ихэсдэг. Өөрөөр хэлбэл, ахуйн лаг нь чийгшил, хорт нян, бактерийн агууламж ихтэй тул зохих технологиор боловсруулахгүйгээр булшлах нь хөрс, ус, агаарыг бохирдуулах аюултай юм. Лаг шатаах үйлдвэр барьснаар эдгээр асуудлыг цогцоор нь шийдэж, хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлж, хатаан шатааж 5-6 шоо метр үнс болгох зориулалттай. Тус үйлдвэрийг Төв цэвэрлэх байгууламжийн урд 40 мянган ам.метр талбайд байгуулахаар төлөвлөсөн.

Лаг шатаах үйлдвэр төсөл хэрэгжсэнээр байгаль орчны бохирдлоос үүсэх зардал буурч, хотын дэд бүтцийн тогтвортой ажиллагаа сайжирч, ажлын байрууд бий болно. Дотоодын нийт бүтээгдэхүүнд ойролцоогоор 4.4 их наяд төгрөгийн эерэг нөлөө үзүүлнэ гэж тооцоолсон байна. Уг төсөл нь Улаанбаатар хотын бохир ус цэвэрлэгээний системийг олон улсын стандартад нийцүүлэх, хотын тогтвортой хөгжил, ногоон эдийн засгийг дэмжих стратегийн ач холбогдолтой.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Эзэмшил газраа зориулалтын дагуу 26 жил ашиглаагүй “Меридиан” ХХК-ийн газар эзэмших эрхийг цуцаллаа
Зайсангийн хуучин гүүрний урд уулзвар хэсгийн хөдөлгөөнийг энэ сарын 12-ны шөнө 00:00 цагаас эхлэн хэсэгчлэн хааж, бохирын шугамыг шилжүүлнэ
Цэрэг татлага энэ сарын 18,19,20-ны өдрүүдэд зохион байгуулагдана
ПАРЛАМЕНТ | УИХ-ын гишүүн Ж.Баярмаа ЕХ-ны Элчин сайд Ина Марчюлёнитег хүлээн авч уулзав
Компани нь НДШ-ийг төлөөгүйгээс жирэмсний тэтгэмжээ авч чадаагүй тул шүүхэд хандаж шийдвэрлүүлжээ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

НӨГӨӨ ФУРГОНЫ “ЖАДАМБА АХ”
HUMANZ
GenZ АЖИГЛАГЧ | Үндсэн хуулиар олгосон эрхээ эдэлсний төлөө шоолуулж, доромжлуулах болсны цаад шалтгаан 
ОЦА
Өөртөө бичсэн чек нь бодит болсон Jim Carrey-ийн түүх
MORNING BIRD
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүүхдийн сонсголыг хамгаалах уриалга гаргав
Цаг үе
Selena Gomez нөхрийнхөө хөлийг үнссэн бичлэг цахим орчинд анхаарал татав
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?