HumanzHumanzHumanz
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Ангилалгүй

Өвөлжилтийн нөхцөл байдал, хариу арга хэмжээний талаар хэлэлцлээ

|
HumanZ
| 2026 оны 01 сарын 20

“Хүмүүнлэгийн баг”ийн ээлжит хуралдаанаар өвөлжилтийн нөхцөл байдал, ойрын хугацааны цаг агаарын урьдчилсан төлөв, өвөлжилт, хаваржилт хүндэрснээс үүдэн гарах зудын эрсдэлийн талаар хэлэлцлээ. Хурлыг УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү, НҮБ-ын Суурин зохицуулагч Яаап Вэн Хайердэн нар хамтран удирдсан юм.

Хурандаа Т.Баярхүү хурлыг нээж хэлсэн үгэндээ, “Өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал цаашид хүндрэх магадлалтай байна. Тиймээс эрсдэлийг бодитоор үнэлэх, мэдээллийг цаг алдалгүй солилцох нь хүмүүнлэгийн хариу арга хэмжээг шуурхай, үр дүнтэй хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой.  Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу цасны зузаан, нягт, агаарын температурын олон жилийн дундажтай харьцуулсан мэдээлэлд үндэслэн хийсэн үнэлгээгээр 9 аймгийн 36 сум цагаан зудтай, 16 аймгийн 54 сум цагаанаар зудархуу байна” гэлээ. 

Хуралдаанд оролцогчид энэ үеэр цаг үеийн нөхцөл байдлын бодитой, шуурхай мэдээлэл нь хүмүүнлэгийн шийдвэр гаргалтын үндэс болохыг тэмдэглээд, төр, олон улсын байгууллагуудын уялдаа холбоо, хамтын ажиллагааг цаашид бэхжүүлэх шаардлагатайг онцоллоо. 

Өвөлжилт хүндэрч, ялангуяа хаврын улиралд мал төллөх үеэр эрсдэл нэмэгдэх хандлагатай байгааг харгалзан олон улсын байгууллагууд нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж, шаардлагатай тохиолдолд хүмүүнлэгийн дэмжлэгийг нэмэгдүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн юм. 

Угаарын хийн хордлогын шинж тэмдэг ба анхны тусламж үзүүлэх арга
Бээжин хот утаанаас салсан түүх: Хагас коксон түлш ба бодлогын нэгдэл
“Хятад дууг хэн сайн дуулах вэ” тэмцээний шилдэг оролцогчид шалгарлаа
Хуванцрын хог хаягдлын асуудал анхаарлын төвд байна
ЭРҮҮЛ МЭНД | Хөлөнд яагаад яс ургадаг вэ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

ТАНИЛЦ | Гал морин жилийн СУУДЛЫН ЗАСАЛ ба ЗҮГ МӨР ГАРГАХ
Цаг үе
GenZ АЖИГЛАГЧ | Үндсэн хуулиар олгосон эрхээ эдэлсний төлөө шоолуулж, доромжлуулах болсны цаад шалтгаан 
ОЦА
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүүхдийн сонсголыг хамгаалах уриалга гаргав
Цаг үе
Selena Gomez нөхрийнхөө хөлийг үнссэн бичлэг цахим орчинд анхаарал татав
DAILY NEWS
Улаанбаатар хотын гамшгийн бэлэн байдлыг сайжруулахад Азийн гамшгийн бэлэн байдлын төвтэй хамтарна
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?