HumanzHumanzHumanz
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Нийгэм

Утаандаа живсэн улны амьдралтай иргэдийн асуудал сонгууль хүртэл ТЭДЭНД ХАМААГҮЙ

|
Баасандэлгэр Мөнхбаяр
| 2023 оны 01 сарын 05
Rapid population growth in Ulaanbaatar, Mongolia, coupled with a household dependence on coal for heating and cooking has created perfect conditions for one of the most extreme cases of air pollution in the world.

Анх 500 мянган иргэнтэй байхаар төлөвлөгдсөн Улаанбаатар хотод өнөөдөр 1,2 сая хүн амьдарч байна. Нийслэлд 400 мянга гаруй өрх бий. Үүний тал нь гэр хороололд амьдардаг. Дөрвөн уулын дунд утаа, түгжрэл, стресс, ханиаданд дарлагдаж, амьдрах эрч хүч битгий хэл өглөө сэрэх итгэл найдваргүй болсон монголчуудад олон нийтийн сүлжээнд талцаж хэрэлдэхээс өөр гаргалгаа үлдээгүй бололтой. 

Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлд цагаан дээр хараар ийнхүү тэмдэглэгдэн үлджээ. 

Монгол Улсын иргэн дараах үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ:

1/ амьд явах эрхтэй. Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан онц хүнд гэмт хэрэг үйлдсэний учир шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор ялын дээд хэмжээ оногдуулснаас бусад тохиолдолд хүний амь нас бусниулахыг хатуу хориглоно;

2/ эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй …. 

Энэ бол зүгээр л тэмдэглэгдэн үлдсэн төдий заалтууд. Бодит амьдрал дээр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа юу гэвэл үгүй. Тиймдээ ч Монгол залуус зуу зуугаараа харийн орныг зорьж, гэр бүлээсээ холдож байна. Өдөр ирэх тусам бидний амь нас үнэгүйдэж, амьдрах орчин дордож, амжиргааны төвшин туйлдан уруудахыг эгэл жирийн иргэд бие сэтгэлээрээ өдөр бүр мэдэрч, шаналж буй.

 

Слон нийтийн сүлжээнээс авсан зураг.

Яг одоогийн байдлаар бидний, тэр дундаа хүүхдүүдийн эрүүл мэндэд ноцтойгоор заналхийлж буй гол асуудал бол агаарын бохирдол. Байнгын толгой өвдөж, дотор муухай оргиж, хоолой хорсох зовуурьтай. Хөгшин залуугүй хүндэрсэн ханиадтай. Сайн гэсэн эм тариа, хоол хүнс, уламжлалт арга хэрэглээд ч эдгэрэхгүй. 

Яг одоо үнэртэж байгаа Хүхэрлэг хий буюу хүхрийн давхар ислийн талаар иргэн М.Сүхбат дараах постыг олон нийтийн сүлжээнд байршуулжээ. 

Тэрээр, “Хими талаасаа өнгөгүй, нүдэнд харагдахгүй, өндөг шиг хурц үнэртэй, хортой хий.  
Хувийн жингийн хувьд агаараас хүнд. Агаараас хүнд учир хүний амьсгалын түвшинд байна гэсэн үг. 
Усанд уусамтгай, устай урвалд орж хүхрийн хүчил үүсгэдэг.  
SO2 + H2O → H2SO3 
Хүхрийн хүчил нь идэмхий шинж чанартай, маш хүчтэй хүчил. 
Амьсгалаар орсон хүхэрлэг хий салст бүрхэвч дээр устай нэгдэж хүхрийн хүчил үүсгэдэг гэсэн үг. Дээрээс нь агаар чийгшил их үед илүү муу.

Агаар дахь хүхэрлэг хийний хэмжээ 28.6 mg/m3 –ээс хэтэрсэн үед амьсгалын замын салст бүрхэвч гэмтэж хөөж хавагнаж эхэлдэг байна. Ханиалгах, цэр гарах, амьсгаадах шинж тэмдэгүүд илэрч улмаар уушигний багтраа, гуурсан хоолойн үрэвсэл үүсгэдэг. Сүүлийн үед УБ-ын агаарт хүхэрлэг хийн хэмжээ 200-250mg/m3 байна” гэжээ.

Агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэн энэ нөхцөл байдалд төрөөс ямар арга хэмжээ авахыг иргэд тэвчээртэй хүлээсээр. Гэвч дүлий төрийн түшээд яндан, зуух, түлш солихоос өөр дорвитой арга хэмжээ авалгүй арав гаруй жил боллоо. Утаа ч багассангүй. Улам илүү өтгөрч, хоолой хорсгож, нийслэл үхлийн хөндий хэмээх нэр зүүх дээрээ туллаа. Дулааны улирал болохоор өвлийн асуудлаа мартдаг бидний занг улстөрийнхөн андахгүй. Хэрхэн хуурч, яаж аргалж, ямар өнгөтэй цаасан малгай өмсгөж урин цагтай золгуулахаа ч гэсэн тэд сайн мэддэг. Бид ч хууртдаг. Цаг хугацааны аясаар ямар өөрчлөлт гарахыг нь тооцоолохгүй шууд итгэдэг. Ямар сайндаа Орон нутгийн сонгуулийн өмнө НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан утааг яллаа нэртэй сүржин сурталчилгаа хийж, тэрэнд нь сонгогчид итгэж байхав.

Нөгөө талд сайжруулсан шахмал түлш, эко яндан, яндангийн шүүлтүүр, утаагүй зуух, утаа мэдрэгч зэрэг нь мөнгө идэх “ганган” арга байж ч мэдэх юм. Уг нь яндангийн тоог цөөлж, утаа үйлдвэрлэж байгаа хэсгүүдэд тулж ажиллах нь эхний алхам баймаар. Гэвч их хэмжээний эрх ашиг, мөнгө эргэлддэг учраас утааг арилгах сонирхол манай улстөрчдөд угаас төрдөггүй байж ч мэдэх юм. Хамгийн наад захын тоо гэвэл Монгол Улс өнгөрсөн таван жилд утааг багасгах зорилгоор  “Тавантолгой түлш” компанид “Эрдэнэс Тавантолгой” компаниас 800 тэрбум төгрөг зарцуулсан ажээ. Харамсалтай нь утаа арилах нь битгий хэл багассангүй. Харин ч Зайсанд хүртэл үнэртэж, зарим нэгэн түшээдийг тавгүй болгож орхив.

Утааг арилгах, шударга ёсыг тогтоох, хулгайчдад хариуцлага тооцуулахын тулд талбай дээр нүцгэн шалдан жагсаж, дуу нийлүүлэн ордон тойрч гороолох бол сонгодог арга биш болж таарлаа. Харин ч овжин нэгний мэхэнд орж, хэн нэгний улс төрийн тоглоомын нүүдэл болох аюултай. Цахимаар “огцор” хэмээн орилж, хараал ерөөл урсгаад ч нэмэргүй. Угаас бид эрх барьж буй намын тролл буюу хуурамч хаягуудын нүсэр урсгалыг дийлэхээ болиод удаж байна. Ингээд бодохоор монголчуудад яг одоо хийж чадах бодитой үйлдэл алга бололтой. Харин ирэх жилийн сонгуульд иргэн бүр ухаалаг бөгөөд идэвхтэй оролцож, саналаа худалдахгүй, төгөлдөржүүлсэн сурталчилгаанд автахгүй байх нь нэн түрүүний алхам болоод байх шиг. Юутай ч утааны асуудал дээр үр дүнтэй ажиллах “бодлого” тодорхойлоогүй, тэнэг гэхэд багадахаар аргумент дэвшүүлж, элдэв мөнгө угаах арга техник шахсан дарга, гишүүд, сайд, төрийн өндөрлөгүүдээ энэ өвөл нэг сайн тогтоогоод , цээжлээд авъя. Хэн асуудлын ард чимээгүй нуугдаж, хэн нь попорч, хэн анхаарал хандуулж байгааг анзааръя. Дахиад энэ хэдээ сонгож мэдэх л улс шүү дээ, бид. Алсдаа шинжлэх ухаанчаар хандаж, яндангийн тоог цөөлж, суурин газрын төвлөрлийг задлах сийрэг толгойтой, бүтээлч сэтгэлгээтэй, хөгжлийн төлөө гэсэн сэтгэлтэй нэгнийг эрж олох ёстой. Мэдээж энэ нь шуудай дүүрэн могойноос нэг хоргүйг нь сугалахтай адил хэцүү. Гэвч ирээдүйд үлдэх үр хүүхдийнхээ төлөө, аз жаргалтай хотын амьдралыг цогцлоохын тулд тууштай тэмцэж, үр дүн шаардах нь өнөөгийн нийгмийн иргэн бүрийн үүрэг болоод байна. 

Жендэрийн Үндэсний Хороо: Эрчүүдэд тулгамдаж буй 10 асуудал
ААН байгууллагууд гэрэлтүүлгээ автомат удирдлагатай болгосноор 30- 50 хувь хүртэл цахилгаан хэмнэнэ
Өчигдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 72 зөрчил бүртгэгдэв
Гурван улсын 13 иргэнийг Монгол Улсаас албадан гаргаж, 15 иргэнийг торгов
Христийн сүмийнхэн байгалийн гамшигт өртөж байгаа газар болон айл өрхүүдэд хүрч тусалдаг
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Банкны тухай хуулийг шинэчилсэн тохиолдолд Унгар Улсын ОТП банк Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ
Цаг үе
Tips & Tricks | Чухал санаагаа мартахгүй байх энгийн аргууд
Tips & Tricks
Цагаан сарын бэлгээ “дотоодын” үйлдвэрлэгчдээсээ бэлдэцгээе
Цаг үе
Нийслэлийн хэмжээнд 4113 теле камерыг нэгдсэн болон дэд төвд холболоо
Цаг үе
Нийслэл, дүүргийн эмэгтэй төлөөлөгчид хүүхэд хамгааллын асуудлаар уулзлаа
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?