HumanzHumanzHumanz
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо намрын чуулганы хугацаанд 12 удаа хуралджээ

|
HumanZ
| 2026 оны 01 сарын 19

Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо 2025 оны намрын ээлжит чуулганы хугацаанд буюу 2025 оны есдүгээр сарын 15-ны өдрөөс 12 дугаар сарын 31-ны хооронд бие даасан 10, хамтарсан хоёр хуралдаан хийж, нийт 22 асуудал хэлэлцжээ. Үүний дотор Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг хуулийн таван төсөл, Улсын Их Хурлын тогтоолын нэг, Байнгын хорооны тогтоолыг долоон төсөл хэлэлцсэн байна.

Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцсэн асуудлуудтай холбогдуулан Байнгын хорооноос зургаан санал дүгнэлт, зарчмын зөрүүтэй саналын 50 томьёолол бэлтгэжээ.

Хянан шалгах чиг үүргийнхээ хүрээнд Байнгын хороо хяналт шалгалтын хоёр ажлын хэсэг байгуулж, яам, агентлаг, харьяа байгууллага, ажлын хэсгийн есөн тайланг сонсож хэлэлцжээ. Мөн хууль, тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх зэрэг чиг үүрэгтэй 24 ажлын хэсэг байгуулан ажиллуулсны зэрэгцээ Нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар гаргасан иргэдийн өргөдөл болон Ахмад настны тэтгэврийг нэмэгдүүлэх, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах, эрүүл мэндийн болон асрах үйлчилгээг сайжруулах талаар иргэдийн өргөдлийг нийтийн өргөдөл гомдлын цахим системээр ирүүлсний дагуу хэлэлцэж, холбогдох Байнгын хорооныд санал дүгнэлтээ хүргүүлсэн байна. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа, С.Эрдэнэболд, Б.Уянга нараас Боловсролын, Эрүүл мэндийн болон Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд нарт хандаж тавьсан нийт дөрвөн асуулгын хариуг авч хэлэлцэн, зохих шийдвэрийг гаргаж ажилласан байна.

Байнгын хорооны дарга, гишүүд намрын ээлжит чуулганы хугацаанд эрхлэх асуудлын хүрээний яамд, агентлаг, байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, боловсрол, эрүүл мэнд болон нийгмийн бусад салбарын удирдах ажилтнууд, НҮБ-ын Хүүхдийн сан, Азийн хөгжлийн банк, Японы “Жайка” байгууллагын төлөөлөлтэй ажил хэргийг уулзалт хийсний зэрэгцээ хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудын эрх, боломж, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх асуудлаар “Гэрээсээ гарцгаая-Оюутан”, Жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг үйл ажиллагаа, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцийн хэрэгжилтийг сайжруулах зэрэг хэлэлцүүлэг, зөвлөгөөнийг зохион байгуулжээ.

Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний Боловсрол, шинжлэх ухааны дэд хороо нэг удаа хуралдаж, салбарын сайд, сургалтын байгууллага, мэргэжлийн холбоодын төлөөлөлтэй гурван удаагийн уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулсан бол Соёл, спорт залуучуудын дэд хорооноос “Гэрээсээ гарцгаая-Оюутан”, “Спортоор тогтмол хичээллэе” зэрэг хэлэлцүүлэг явуулсан байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Даац хэтэрсэн уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, хяналт тавина
Баян-Өлгий аймагт мэдээллийн технологид суурилсан “Агаарын чанарыг хянах автомат станц” суурилагдлаа
Өвлийн элсэлтийн шалгалтад 10,11,12 дугаар ангийн сурагчид хамрагдах боломжгүй
“E-BUSINESS” платформ нээгдсэнээс хойш 1000 гаруй бизнес эрхлэгч шинээр ААН байгуулаад байна
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

НӨГӨӨ ФУРГОНЫ “ЖАДАМБА АХ”
HUMANZ
ТАНИЛЦ | Гал морин жилийн СУУДЛЫН ЗАСАЛ ба ЗҮГ МӨР ГАРГАХ
Цаг үе
GenZ АЖИГЛАГЧ | Үндсэн хуулиар олгосон эрхээ эдэлсний төлөө шоолуулж, доромжлуулах болсны цаад шалтгаан 
ОЦА
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүүхдийн сонсголыг хамгаалах уриалга гаргав
Цаг үе
Selena Gomez нөхрийнхөө хөлийг үнссэн бичлэг цахим орчинд анхаарал татав
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?