HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
HUMANZ

ХӨНДӨХ СЭДЭВ | Нэг хүүхэдтэй байж юундаа ядардаг байна аа…

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2026 оны 01 сарын 19

Хэн нэгэн хүүхдээ асраад ядарснаа, сэтгэлзүйн хувьд заримдаа хэцүү байгаагаа илэрхийлэхэд “нэг хүүхэдтэй байж юунд нь ядардаг юм”, “над шиг олон хүүхэдтэй бол яах юм” гэх үгсийг сонсох нь цөөнгүй. Гэхдээ яагаад нэг хүүхэд өсгөж байгаа эцэг, эх ядарч болохгүй гэж?

Хүүхэд өсгөнө гэдэг зөвхөн тооны асуудал биш. Нэг хүүхэдтэй эсвэл олон хүүхэдтэй байхаас үл хамааран асаргаа, анхаарал халамж, хариуцлага гээд олон зүйл асран хамгаалагчаас шаарддаг. Орчин үеийн нийгэмд эцэг, эхчүүд зөвхөн хоол хүнс, хувцас хангамж, материаллаг зүйл бус, хүүхдийн сэтгэл зүй, боловсрол, аюулгүй байдал, бие бялдрын хөгжил зэрэгт тасралтгүй анхаарал хандуулах шаардлагатай болсон. Энэ нь хүүхдийн тооноос үл хамааран сэтгэлзүйн ачаалал үүсгэдэг бодит хүчин зүйл юм. Ийм нөхцөлд “чи хангалттай хичээхгүй байна” гэх далд мессеж бүхий харьцуулалт нь нэг талаараа дарамт бий болгодог. Ямар ч эцэг эх хүүхдээ хамгийн сайнаараа л өсгөж хүмүүжүүлэхийг эрмэлздэг шүү дээ.

Судалгаагаар, эцэг эхийн сэтгэлзүйн ачаалал нь хүүхдийн тооноос бус харин асаргаа, анхаарал, нийгмийн дэмжлэг, амьдралын орчноос илүүтэй хамаардаг болохыг тогтоожээ. Өөрөөр хэлбэл, нэг хүүхэдтэй эцэг эх ч адилхан ядарч, стресстэх бүрэн бодит үндэслэлтэйг Frontiers in Psychology, Journal of Child and Family Studies зэрэг эрдэм шинжилгээний бүтээлүүд онцолдог.

Ялангуяа өнөөгийн эцэг эхчүүд өмнөх үеийнхээс өөр орчинд хүүхдээ өсгөж байна. Хотжилт, завгүй амьдралын хэмнэл, мэдээллийн хэт их урсгал, нийгмийн өндөр хүлээлт зэрэг нь асран хамгаалагчдаас илүү их сэтгэлзүйн нөөц шаарддаг болсон. Ийм нөхцөлд хүүхдийн тоо цөөн байлаа гээд ачаалал бага байна гэсэн үг огтхон ч биш.

Цаашилбал, эцэг эхийн сэтгэлзүйн байдал нь хүүхэдтэй шууд холбоотой. Ядарч туйлдсан эцэг эх урт хугацаандаа хүүхэдтэйгээ эрүүл, тогтвортой харилцаа үүсгэхэд бэрхшээлтэй болдог. Тиймээс эцэг эхийг ойлгож, хүлээн зөвшөөрөх нь хүүхдийн эрх, хөгжилд ч хамаарах чухал асуудал юм.



Аврагч, эрэлч нохойн хамтаар 10 гаруй тарвагыг илрүүлжээ
“Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2025” нэгдсэн арга хэмжээ даваа гарагт эхэлнэ
ТЭСО Групп НЭГ ТЭРБУМ төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа
Судан улс дахин иргэний дайнд автав
Л.Алтангэрэл: Нийслэлд энэ онд 80 км гол шугам сүлжээг шинэчилсэн
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

Victoria’s Secret 2026: “After-Party”-д хэн, юу өмсөв
DAILY NEWS
GenZ ажиглагч | 4.900.000
GenZ АЖИГЛАГЧ
GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
Халтирч унасан “Сахиусан тэнгэрийн”-ийн эргэн ирэлт
DAILY NEWS
Кендалл Женнер яагаад энэ жилийн Victoria’s Secret-ийн шоунд оролцоогүй вэ
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?