HumanzHumanzHumanz
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

Чихэвчийг хэт удаан хэрэглэвэл эрүүл мэндэд ямар сөрөг нөлөөтэй вэ

|
HumanZ
| 2026 оны 01 сарын 18

Орчин үед чихэвч өдөр тутмын хэрэглээ болсон ч буруу, хэт их хэрэглээ нь эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэйг эмч, мэргэжилтнүүд анхааруулдаг. Тиймээс тэд “60–60-ийн дүрэм”-ийг баримтлахыг зөвлөдөг. Энэ нь дууны хэмжээг 60 хувьд тохируулж, өдөрт 60 минутаас илүүгүй хугацаанд чихэвч хэрэглэхийг хэлнэ. Уг дүрмийг зөрчвөл толгой өвдөх, дотор муухайрах, нойр алдагдах зэрэг зовуурь илрэх магадлал нэмэгддэг байна. Ингээд чихэвчийг удаан хугацаанд хэрэглэхэд хүний биед үзүүлэх сөрөг нөлөөг хүргэе.

Агуулга
  • Толгой өвдөх
  • Чих бөглөрөх
  • Сонсгол муудах
  • Толгой эргэх
  • Чих шуугих, хий юм сонсогдох
  • Арьсны асуудал үүсэх

Толгой өвдөх

Чихэвчийг удаан хугацаанд зүүхэд чих болон толгойн хэсэгт ердийн бус даралт үүсдэг. Үүний улмаас чихний дотор хэсэг, хуйх орчимд таагүй мэдрэмж төрж, толгой өвдөх шалтгаан болдог. Хэрэглээгээ багасгахгүй бол өвдөлт улам даамжирч болзошгүй.

Чих бөглөрөх

Чихэвч чихний сувгийг хааснаар хулхи хуримтлагдах нөхцөл бүрддэг. Ингэснээр чих бөглөрөх, үрэвсэх, цаашлаад чих хатгуулж өвдөх эрсдэлтэй.

Сонсгол муудах

Судалгаагаар залуус 17 килогерц хүртэлх давтамжтай дууг сонсох чадвартай байх ёстой ч чихэвчийг байнга хэрэглэснээр энэ чадвар алдагдаж байна. Хүн төрөлхтөн анхнаасаа нөхөн төлжихгүй 15 мянган сонсголын эстэй төрдөг бөгөөд эдгээр эс үхжихэд чихэвчний хэт хэрэглээ нөлөөлдөг гэж эрдэмтэд үздэг.

Толгой эргэх

Хэт чанга, удаан хугацаанд дуу сонсох нь тэнцвэрийн мэдрэмжийг алдагдуулж, толгой эргэх, дотор муухайрах шинж илрүүлдэг. Чихэвч нь дотоод мэдрэлийг сэдрээж, зохиомол даралт үүсгэдэгтэй холбоотой.

Чих шуугих, хий юм сонсогдох

Чихэвчийг хэтрүүлэн хэрэглэвэл чимээгүй орчинд ч шуугих, хангинах, исгэрэх мэт дуу сонсогдож эхэлдэг. Энэ зовуурийг бүрэн эмчлэх аргагүй тул хэрэглээгээ багасгах нь хамгийн зөв шийдэл юм.

Арьсны асуудал үүсэх

Ялангуяа том чихэвч тогтмол зүүдэг хүмүүсийн чих орчим, нүүрэн дээр нян үржих нөхцөл бүрддэг. Дасгал хөдөлгөөн хийж, хөлс гаргасан үед чихэвч зүүвэл батга, арьсны халдвар үүсэх эрсдэл нэмэгддэг байна.

Зөв хэрэглээ – эрүүл сонсголын үндэс гэдгийг мартахгүй байхыг мэргэжилтнүүд зөвлөж байна.

Victoria’s Secret шоунд оролцсон анхны трансжендер сахиусан тэнгэрүүд
МЯНГАН ТУУЛЬЧ ЖАНГАР ТУУЛИЙГ ХАЙЛНА
Монгол-Британийн парламентын хамтын ажиллагааны уулзалт боллоо
Нийслэлийн хэмжээнд 10 байршилд шугам сүлжээний ажил гүйцэтгэж байна
ЦАГ АГААР | Улаанбаатарт өдөртөө -14 хэм хүйтэн
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

НӨГӨӨ ФУРГОНЫ “ЖАДАМБА АХ”
HUMANZ
ТАНИЛЦ | Гал морин жилийн СУУДЛЫН ЗАСАЛ ба ЗҮГ МӨР ГАРГАХ
Цаг үе
GenZ АЖИГЛАГЧ | Үндсэн хуулиар олгосон эрхээ эдэлсний төлөө шоолуулж, доромжлуулах болсны цаад шалтгаан 
ОЦА
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүүхдийн сонсголыг хамгаалах уриалга гаргав
Цаг үе
Selena Gomez нөхрийнхөө хөлийг үнссэн бичлэг цахим орчинд анхаарал татав
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?