HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Дэлхийд

АНУ-ын визийн шинэ хориг | Монгол Улс жагсаалтад багтсан уу

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2026 оны 01 сарын 15

Трампын засаг захиргаа 75 улсын иргэдэд АНУ-ын цагаачлалын виз олгохыг тодорхойгүй хугацаагаар зогсоох шийдвэр гаргажээ. Тус арга хэмжээ 2026 оны нэгдүгээр сарын 21-нээс хэрэгжих юм.

Төрийн департаментын тайлбараар, энэхүү шийдвэр нь “нийгмийн халамж, тэтгэмжийг ашиглан Америкийн ард түмний баялгийг авах гэсэн иргэдийг зогсоох” зорилготой бөгөөд АНУ-д цагаачлахаар ирэх хүмүүс улс орны нөөц, баялагт дарамт учруулахгүй гэдгээ тодорхой болгож чадах хүртэл цагаачлалын виз олгохгүй хэвээр байх аж.

Энэхүү түр зогсолт нь байнгын оршин суух зорилготой цагаачлалын визүүдэд хамаарах бөгөөд аялал, бизнес, суралцах зэрэг түр хугацааны (non-immigrant) визүүд хэвийн үргэлжилнэ гэж албаныхан мэдэгдсэн юм.

Одоогоор хамрагдах 75 улсын албан ёсны жагсаалтыг нийтэд зарлаагүй байна. Гэхдээ АНУ-ын Fox News болон Reuters агентлагийн мэдээлснээр, урьдчилсан жагсаалтад багтсан улсуудын дунд Монгол Улс байгаа гэсэн мэдээлэл байна.

Трампын засаг захиргаа ерөнхийлөгчийн албанд орсноосоо хойш хууль бус болон хууль ёсны нэвтрэлтийг аль алиныг нь хязгаарлах бодлого баримталж, зарим улс орны иргэдэд олгох визийн үйл явцыг аль хэдийн зогсоогоод байгаа. Мөн хэвлэлүүдийн мэдээлснээр, түүний засаг захиргаа сүүлийн хугацаанд 100 мянга гаруй визийг хүчингүй болгож, АНУ-аас 605 мянга гаруй хүнийг албадан гаргасан тухай Дотоодын аюулгүй байдлын яам мэдээлжээ.

Эх сурвалж: The Guardian, Reuters, Al Jazeera, ABC News


ТАНИЛЦ: Үндэсний алтан цомын хагас шигшээ барилдааны хуваарь
Нийтийн тээврийн М:1Б чиглэлд өөрчлөлт орууллаа
Баримтын цаасыг ердөө таван секунд барихад химийн хорт бодис биед шингэдэг гэдгийг та мэдэх үү?
Нөөцийн махыг хямдралтай үнээр борлуулж байгаа байршлууд
Маргааш тохиох Бурхан багшийн их дүйчин өдрийн тухай
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

BIGBANG 20 жилийн ойд зориулсан дэлхийн аялан тоглолтоо зарлалаа
ЦАГ ҮЕ
Жилийн хугацаанд 44 биотехникийн ажилд оролцож, 200 гаруй шувууг дэлхийн санд бүртгүүлсэн Г.СҮХБААТАР
INTERVIEW
Э.Мөнхбаяр: Эрт босож өглөөний цайгаа бэлдэж уухаас амжилт эхэлнэ
+UPDATE
ТОМИЛОЛТ | Элсэн цөлийг мөнгө болгон хувиргасан Ниншягийн туршлага
GenZ АЖИГЛАГЧ
18 ХОНОГ
HUMANZ
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?