HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
ОЦА

ОЦА #1 | 2026 ондоо болсон болоогүй дарга томилохоо больё тэгэх үү, ДАРГА НАР АА

|
Баасандэлгэр Мөнхбаяр
| 2026 оны 01 сарын 08

ОРДНЫ ЦАГ АГААР #1

Газраас чулуу аваад шидэхэд нэг “…..” ононо гэж бид нэгнийгээ салбар бүрдээ тавлан доромжилдог. Шагнал хэрээс хэтэрлээ, нэгнийгээ дуурайж худал хэлбэрт орлоо, аливаа зүйлийн үнэ цэн алдагдаж, хэм хэмжээ алдагдлаа гэх санааг илэрхийлж буй байх л даа. Гэвч парламентын засаглалтай, ардчилсан гэж нэрлэсэн манай нийгэмд хувь хүн юугаа хийх, ямар шагнал авах, аль бүлэгт хамаарах нь хамаа байжуу дээ. Харин яг одоо цаг буюу 2026 оны нэгдүгээр сарын 8-ны пүрэв гарагт Монгол Улсад чулуу шидсэн шидээгүй манай нийгмийг тэр чигт нь бүчиж авсан аюулын харанга бол “ШУУД ТОМИЛОГДСОН ТӨРИЙН ДАРГА” нар юм. Төлөвшил, боловсрол, туршлага, нийгэмд эзлэх байр суурь, ял шийтгэл эдэлж байсан эсэх, гэр бүлийн харилцаа тогтвортой эсэхээс үл хамааран даргад таалагдсан л бол шууд томилгоо хийдэг жишиг тогтчихлоо. Улс төрийн албан тушаалд улайрах хэн нэгний ая талыг сайн харж, цахим орчинд өмөөрч хамгаалж, зарим тохиолдолд нэр нүүрээ түлэн барин төрийн даргын суудлыг шагнал мэт хүртэж байгаа нь өөрөө монголын төр ямар дорой чадамжтай байгааг харуулах шиг. Санаанд оромгүй хэрэгт нэр холбогддог ч гэлээ “Шүүхээр эцэслэн тогтоогоогүй” гэдэг хариултын нөмөрт хүчирхийлэгч, авлигач, тендерчин, хулгайч, магадгүй алуурчин Монгол төрийн “дарга” болж сэнхэлзэхийг хардаг бид мөн азгүй залуу үе ээ.. 

Бид хөгжил дэвшил ярьдаг ч хөдөлж өгөхгүй байгаа нь үнэн. УИХ хамгийн сүүлд хэзээ олон нийтийн амьдралд эерэгээр нөлөөлөх хууль баталсан билээ. Хамгийн сүүлд янжуур болон цахилгаан тамхи худалдаалдаг хэдхэн монополь компанийг цэгцэлж, нийгмийн эрүүл мэндийг хамгаалъя аа гэж УИХ-ын гишүүн О.Номинчимэг тэргүүтэй 78 гишүүний өргөн барьсан Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барьсныг санаж байна. Хууль тогтоох дээд байгууллагын төлөөлөл, парламентын 50-иас илүү хувь болох 78 Улсын Их Хурлын гишүүн цахилгаан болон янжуур тамхийг эдийн засгийн аргаар зохицуулах бодлого гаргая аа гэж нэгдсэн байхад батлаагүй гээд бод. Гэсэн атлаа дэд сайдуудыг томилж, олон нийтийн эсэргүүцэлтэй тулсан ч гөлөг төөрүүлж байгаа мэт бөөрөнхий тайлбар бувтнасаар тэр хэвээр нь үлдээсэн. Ингээд харахаар монголын төр бодлогын шийдвэр гаргах ажлаа эс үйлдэхүйгээр хааж, жил дамнан томилгоо хийсэн нь илхэн харагдаж байна. Монголын төр гэж нэрлэж буй хэдий ч эрх баригч Монгол Ардын намын дур зоргоороо аашилж буйг хөндсөнийг уншигч та тунгаасан биз ээ.. 

Томилж л байг л дээ. Дарга болж л байг гээд даргын өрөөгөөр орж гарах холбоо сүлбээтэй улс тавлаж мэдэх юм. Гол зарчим нь төрд даргаар томилогдож байгаа хүмүүсийн цалин, хангамж, эрх ямба, хэлэх үгийг нь бэлдэж хэвлэх цаас хүртэл татвар төлөгчдийн мөнгө. Бууз хөлдөөж, хуушуур хайрч, цемент зуурч, тоосго өрж амьдралаа авч явдаг иргэдийн халааснаас хумсалсан мөнгөөр төрийн дарга нар дулаан машинаар үнэгүй оффис руу зөөлгөж, тууз хайчилж, REEL хийлгэж, томилолтоор гадаад оронд зугаалж, таньдаг дүү нараа ажилд авч аархдаг юм. Энэ бүхэн зүгээр гэж үү. Бид төлье өө, та нар ээлжилж дарга болоод ар гэрээ өөд нь тат. Дарга нар амгалан байвал бид утаандаа ажилдаа яваад, түгжирч хариад фэйсбүүкдээ хэрэлдье гэж үү. Болно л доо. Гэхдээ хөдөлмөр эрхэлж буй хүн бүр, цаашлаад шударга ёсны мэдрэмжтэй иргэн бүр дарга томилохоос өөр ажил хийдэггүй төрөөс хариуцлага нэхэх ёстой баймаар.. 

Нийгмээ мэдэрдэг, салбараа ойлгодог, ажлаа яаж хийхээ мэддэг төрийн албан хаагчдын тухай яриагүй. Цөөн дундаа цөөнх болсон тэдгээр хүмүүсийг бид хүндэлж бас дэмнэх учиртай. Харин, ганцхан жилд нэгхэн намын хурал тойрон даргын сэнтийд сандайлж, ур чадвараар бус зальжин зангаараа төрийн мөнгө үрж яваа дийлэнх олонхын тухай хөндөв. 

Татвар төлөгч Монгол Улсын иргэн та улс төрөөс зугтаж дөлөлгүй шийдвэр, хариуцлага, гүйцэтгэлийг хянаж, оролцоотой байхыг уриалж байна. 

HUMANZ РЕДАКЦ

Домогт реппер Эминэмийн охин Хэйли Жейд Скотт хуримаа хийжээ
ТАНИЛЦ | Маргааш өөрчлөлт орох нийтийн тээврийн ДӨРВӨН чиглэл
Монгол, Тайландын иргэд харилцан визгүй зорчих хугацааг 60 хоног болгоно
ЦАГ АГААР | Дуу цахилгаантай аадар бороо орно
Хан-Уул дүүрэгт 280 хүүхдийн бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг улсын комисс хүлээн авлаа
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Empire State Building-ийн антенн дээрээс энх тайвны туг мандуулсан хосыг баривчиллаа
DAILY NEWS
Coca-Cola Area x Playtime Festival 2026
ЦАГ ҮЕ
ЗАГВАР | Яагаад хар даашинз хэзээ ч моодноос гардаггүй вэ
DAILY NEWS
Gen Z үеийнхэн дундах шинэ трэнд: Analog Bag
+UPDATE
Солонгос улсад аялагчдад зориулсан хөнгөлөлт урамшуулалт хөтөлбөр хэрэгжиж эхэллээ
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?