HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
ЦАГ ҮЕ

Орон сууц худалдан авсны болон оюутны сургалтын төлбөрийн буцаан олголтын хүсэлтийг авч байна

|
Янжиндулам Мягмарсүрэн
| 2026 оны 01 сарын 07

Анх удаа орон сууц худалдан авсан иргэн хувь хүний орлогын албан татварын хуулиар нийт үнийн дүнгийн 6 хүртэлх сая төгрөгийг буцаан олголтоор авдаг. Мөн хүүхэд тань оюутан болж дотоод, гадаадын их, дээд сургуульд суралцаж байгаа бол сургалтын төлбөрийн 10 хүртэлх хувийн буцаан олголтын хөнгөлөлт эдэлдэг.

Татварын буцаан олголтын хүсэлтийг энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн авч эхэлсэн. Иймд буцаан олголт авахад бүрдүүлэх шаардлагатай материалын мэдээллийг хүргэе.

Орон сууцны хөнгөлөлтөд 6 хүртэлх сая төгрөг буцаан олголтоор авдаг учраас иргэн тухайн жилдээ татвар ногдсон орлогын хувь хэмжээнээс хамаарч эдэлнэ.

Тэгэхээр төлсөн татварын хувь хэмжээнээс хамааран өнгөрсөн жил 2 хүртэлх сая төгрөг эдэлсэн бол үлдсэн 4 хүртэлх сая төгрөгийг дараагийн татварын жилд шилжүүлэн тооцон хөнгөлөлт авах боломжтой юм.

АНХ УДАА АМЬДРАН СУУХ ЗОРИУЛЛАТЫН ОРОН СУУЦ ХУДАЛДАН АВСАН ЭХНИЙ ЖИЛД

Хувь хүний орлогын татварын ТТ-06 тайлан бэлтгэж, дараах бүрдүүлэх материалыг хавсаргаж татварын цахим системд илгээнэ.

Цахим тайлангийн системд автоматаар татагдах материал:

  • Иргэний үнэмлэх “ХУР” системээс
  • НД-ын лавлагаа “Хур” системээс
  • Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагааг “Хур” системээс Ү-дугаараар автомат
  • Хувь хүнээс худалдан авсан бол “Үл хөдлөх хөрөнгө борлуулсны 2 хувийн татвар төлсөн баримт /төлбөрийн даалгаврын дугаар/
  • Захиалгын гэрээгээр худалдан авсан бол борлуулагчаас төлбөрийн баримт авсан байх /сугалааны дугаар, дахин давтагдашгүй дугаар/

Татвар төлөгчийн файлаар хавсаргах материал:

  • Худалдах, худалдан авах гэрээ эсвэл захиалгын гэрээ
  • “Орлого нотлох баримт” Татвар төлсний дараах орлогоор худалдан авсныг нотлох баримт /арилжааны банк болон банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээл, хадгаламж гэх мэт/
  • Буцаан олголт авах хүсэлт бөглөх

ОРОН СУУЦНЫ БУЦААН ОЛГОЛТ ХОЁР ДАХЬ ЖИЛД

Цахим тайлангийн системд автоматаар татагдах материал:

  • Иргэний үнэмлэх “ХУР” системээс
  • НД-ын лавлагаа “ХУР” системээс
  • Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагааг “ХУР” системээс Ү-дугаараар автомат

Татвар төлөгчийн файлаар хавсаргах материал:

  • Буцаан олголт авах хүсэлт бөглөх

АМЬДРАН СУУХ ЗОРИУЛАЛТТАЙ БАЙР, ОРОН СУУЦ БАРЬСАН ТОХИОЛДОЛД

Тайлан гаргахад:

  • “Иргэний үнэмлэх” ХУР системээс автомат
  • “НД-ын лавлагаа” ХУР системээс автомат
  • “Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагааг” ХУР системээс Ү-дугаараар автомат
  • Дээрх мэдээлэл нь цахим тайлангийн системд татах үйлдэл хийснээр автоматаар татагдана.

Татвар төлөгчийн бүрдүүлэх материал:

  • “Хөрөнгийн үнэлгээний тайлан” үнэлгээчнээр үнэлүүлэх
  • “Орлого нотлох баримт” Арилжааны банк болон банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээл, эсвэл татвар төлсний дараах орлого байна.
  • Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/
  • Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар байна/

ДОТООТОД СУРАЛЦДАГ ОЮУТНУУД ТӨЛБӨРИЙН БУЦААН ОЛГОЛТ АВАХАД

Тайлан гаргахад:

  • Иргэний үнэмлэх /ХУР системээс автоматаар татагдана/
  • Нийгмийн даатгалын лавлагаа /ХУР системээс автоматаар татагдана/

Татвар төлөгчийн бүрдүүлэх материал:

  • Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/
  • Сургуулийн тодорхойлолт
  • Сургалтын төлбөр төлсөн баримт
  • Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар байна/

ГАДААДАД СУРАЛЦДАГ ОЮУТНУУД ТӨЛБӨРИЙН БУЦААН ОЛГОЛТ АВАХАД

Тайлан гаргахад:

  • Татвар төлөгчийн иргэний үнэмлэх /ХУР системээс автомат/
  • Нийгмийн даатгалын лавлагаа /ХУР системээс автомат/
  • Сургуулийн тодорхойлолт баталгаат орчуулгын хамт /файлаар хавсаргах/

Татвар төлөгчийн бүрдүүлэх материал:

  • Хүүхдийн иргэний үнэмлэх эсвэл төрсний гэрчилгээ /хавсралтаар/
  • Тайлант онд сургалтын төлбөр төлсөн баримт /баримтын баталгааг орчуулгын хамт файлыг Монгол хавсаргах/
  • Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/
  • Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар байна/

Шаардлагатай тохиолдолд:

  • Дагавар, үрчилж авсан хүүхэд болон асран хамгаалагчаар тогтоогдсон асрамж, дэмжлэгт байгаа хүүхэдтэй бол засаг даргын тодорхойлолт /файлаар/
  • Орлого нотлох баримт

Оюутны сургалтын төлбөрийн буцаалтыг оюутан өөрөө авах боломжгүй. Мөн ах, эгч, хамаатан садан болохгүй. Зөвхөн түүний эцэг эх, албан ёсоор үрчилж авсан асран хамгаалагч буцаалтыг авна.

Оюутан хувиараа хөдөлмөр эрхлэгч байх тохиолдолд сургалтын төлбөрийн буцаалтыг өөрөө авч болно. Хэрэв өөрөө суралцах хугацаандаа татвар төлсөн бол:

  • Татвар төлөгчийн  иргэний үнэмлэх /ХУР системээс автомат/
  • Нийгмийн даатгалын лавлагаа /ХУР системээс автомат/
  • Сургуулийн тодорхойлолт /автоматаар эсвэл файлаар хавсаргах/
  • Тайлант онд сургалтын төлбөр төлсөн баримт /төлбөр төлсөн цахим төлбөрийн баримтын дугаар/
  • Дээрх мэдээлэл нь цахим тайлангийн системд татах үйлдэл хийснээр автоматаар татагдана.

Татвар төлөгчийн бүрдүүлэх материал:

  • Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/
  • Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар байна/.

Татвар төлөгч иргэн 2026.02.15-ны дотор тайлангаа гаргаж, хүсэлтээ явуулах шаардлагатай.

Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блок арванхоёрдугаар сард ашиглалт орно
Эрчист Монгол компанийг татан буулгалаа
Ипотекийн зээлд өнгөрсөн хугацаанд 8.9 их наяд төгрөг зарцуулж, 130 мянган өрхөд олгосон
Метро барих техникийн тодорхойлолтыг баталж, Тендерийн үнэлгээний хороонд шилжүүллээ
Улаанбаатар хотын ногоон бүсийг цэвэрлэж байна
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

GenZ ажиглагч | НАМ-ын бүтээгдэхүүн
GenZ АЖИГЛАГЧ
ЖҮЖИГЧИН СИДНИ СУИНИ ЯАГААД ЭМЭГТЭЙ ТАМИРЧДЫН ДУРГҮЙЦЛИЙГ ХҮРГЭВ
DAILY NEWS
APPLE-ИЙН ШИНЭ ГУРВАЛ | IPHONE 18 PRO, PRO MAX, IPHONE DUO
DAILY NEWS ЦАГ ҮЕ
ЛИСА “DREAM” ДУУНЫХАА БОДИТ ТҮҮХИЙГ ДЭЛГЭВ
DAILY NEWS
Японы дизайнер нүүдэлчдийн эрх чөлөөг Монгол гэрээр илэрхийлэв
From INNA
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?