HumanzHumanzHumanz
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

Өмнөговь аймгийн бүх суралцагчид үдийн хоол хөтөлбөрт хамрагдахаар боллоо

|
HumanZ
| 2026 оны 01 сарын 07

Өмнөговь аймгийн Засаг дарга 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А/01 тоот “Сургууль, цэцэрлэг, дотуур байрны хоол үйлдвэрлэл, үйлчилгээг зохион байгуулах тухай” оны хамгийн эхний захирамжаар ерөнхий боловсролын сургууль, политехникийн коллежийн сурагчид бүрэн хоолны үйлчилгээнд хамрагдах боломжтой болсон.

Дунд, ахлах ангийн сурагчдын хоолны зардал:

Ерөнхий боловсролын сургуулийн 6–7 дугаар ангийн сурагчдын үдийн хоолны нэг өдрийн зардлыг 2,500 төгрөг,

Ерөнхий боловсролын сургууль, политехникийн коллежийн 8–12 дугаар ангийн сурагчдын үдийн хоолны зардлыг 4,500 төгрөг.

Нэмэгдүүлсэн хоолны зардал:

Ерөнхий боловсролын сургуулийн болон политехникийн коллежийн дотуур байранд амьдарч буй хүүхдийн хоолны зардлыг нэг өдөрт 3,000 төгрөг,

Цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлыг нэг өдөрт 2,000 төгрөгөөр тус тус нэмэгдүүлэхээр шийдвэрлэж, өдөр бүр сүү, тараг олгох боломжийг бүрдүүлээд байна.

Өмнөговь аймгийн ерөнхий боловсролын сургуулийн 18,181 суралцагч, техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын 1,073 суралцагч, цэцэрлэгийн 6,554 хүүхэд нийт 25,808 хүүхэд хоолны үйлчилгээнд бүрэн хамрагдах боломжтой боллоо.

Хүүхдийн хоол, шим тэжээлийн байдлыг сайжруулах нь сурлагын амжилтыг нэмэгдүүлэх, халдварт өвчинд өртөх эрсдэлийг бууруулах, өсөлт хөгжилтөд эергээр нөлөөлөх олон талын ач холбогдолтой.

Нийт нутгийн 23 хувьд өвөлжилт хүндрэх эрсдэл “МАШ ИХ” байна
ТАВАНТОЛГОЙ-ГАШУУНСУХАЙТ ЧИГЛЭЛИЙН НҮҮРС ТЭЭВРИЙН МЭДЭЭЛЭЛ ШИЛЭН БОЛОВ
ТАНИЛЦ: ЭМД-аар хэвтэн эмчлүүлэх боломжтой 82 хувийн эмнэлгийн шинэчилсэн жагсаалт
ЗӨВЛӨГӨӨ | Хөхний хавдар үүсэх шалтгаан, урьдчилан сэргийлэлт
Газар тариалангийн бүс нутагт ажиллалаа
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

ТАНИЛЦ | Гал морин жилийн СУУДЛЫН ЗАСАЛ ба ЗҮГ МӨР ГАРГАХ
Цаг үе
Цагаан сарын бэлгээ “дотоодын” үйлдвэрлэгчдээсээ бэлдэцгээе
Цаг үе
Цагаан сарын баяраар эслэгээр баялаг хүнс хэрэглэхийг зөвлөв
Цаг үе
ТАНИЛЦ | Сар шинээр зах худалдааны төвүүдийн ажиллах цагийн хуваарь
Цаг үе
 Дуудлагаар 20 иргэний амь насыг авран хамгааллаа
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?