HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
SEX EDU

ЗӨВЛӨГӨӨ | Хөхний хавдар үүсэх шалтгаан, урьдчилан сэргийлэлт

|
Мөнхсолонго Мөнхбат
| 2024 оны 05 сарын 28

Хөхний хорт хавдар нь эмэгтэйчүүдэд тохиолдох хавдруудын эхний хоёрт ордог. Ихэвчлэн 45-аас дээш насныханд тохиолддог ч сүүлийн жилүүдэд залуужих хандлагатай байгаа. Хөхний хавдрыг эрт оношилбол эмчлэгдэх боломжтой байдаг ба хавдар даамжрах буюу илүү томрох, тархах тусам төгс эмчлэгдэх магадлал буурдаг.

Хөхний хавдар үүсэх эрсдэл 30-аас доош насныханд маш бага гэж үзэх ба нас ахих тусам эрсдэл нэмэгдэнэ. Эмэгтэйн насжилт 10 жилээр нэмэгдэх тутамд хөхний хорт хавдрын эрсдэл хоёр дахин нэмэгддэг гэж үздэг.

Хөхний хавдар үүсэх гол шалтгаанд :

  • Үр хөндөлт
  • Хүүхдээ хөхөөрөө хооллохгүй байх
  • Химийн гаралтай янз бүрийн хоол хүнс, амьдралын буруу хэв маяг, жирэмслэлтээс хамгаалах төрөл бүрийн аргууд нөлөөлдөг.

Шинж тэмдэг:

Хөхний хорт хавдрын эрт шатанд шинж тэмдэг барагтаа илэрдэггүй. Хэрэв шинж тэмдэг илэрвэл ихэвчлэн нэг хөхөнд илэрдэг. Энэ тохиолдолд:

  • Хөхний гүнд эсвэл дөнгөж арьсан дор өвчингүй бэрсүү үүсэх
  • Суганд зангилаа үүсэх
  • Хөхний хэлбэр хэмжээ өөрчлөгдөх
  • Бэрсүүний хэсгийн арьс хонхойх эсвэл арьс жүржийн хальс мэт харагдаж хавдах
  • Хөхөн дээр тууралт үүсэх
  • Хөхний толгой татагдах
  • Хөхний толгойноос цустай ялгадас гарах шинж тэмдэг ажиглагдана.

Эдгээр шинж тэмдэг нь хоргүй хавдрын үед ч мөн илэрч болно. Таны хөхөнд ямар нэг өөрчлөлт илэрвэл цаг алдахгүй эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй. Хөхний хавдрыг эрт эмчлэхгүй цаг алдвал суганы тунгалгийн зангилаанд тархаж улмаар уушги, элэг, яс зэрэг бусад эрхтэнд үсэрхийлэх аюултай.

Хэрхэн оношлох вэ?

Та хөхөө сайн мэддэг байх хэрэгтэй . Ингэснээр хэвийн бус өөрчлөлт гарвал даруй мэдэрнэ. Хөхний рентген шинжилгээ нь хавдрын шинж тэмдэг илрэхээс өмнө оношлох боломж олгодог.

Хэрэв таны хөхөнд ямар нэг хэвийн бус зүйл эсвэл бэрсүү үүссэн бол хөхний эмнэлэгт хандах хэрэгтэй. Эмнэлэгт ихэвчлэн гурвалсан үнэлгээ буюу нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, хөхний хэт авиан шинжилгээ эсвэл эдийн шинжилгээ хийнэ. Эдийн шинжилгээ нь нарийн зүгээр хөхөнд байх бэрсүүнээс дээж авч, хавдрын эс байгаа эсэхийг шинжилхийг хэлдэг.

Урьдчилан сэргийлэлт:

Та хөхөө өөрөө шалгаж сурснаас хөхний хорт хавдраас сэргийлж чадна. Эмэгтэйчүүд сар бүр сарын тэмдэг дууссанаас хойш долоо хоногийн дараа, цэвэршсэн эмэгтэйчүүд сарын нэг өдрийг сонгож тогтмол хөхөө өөрөө шалгаж хэвших хэрэгтэй. Бага ч гэсэн өөрчлөлт илэрвэл мэргэжлийн эмчид заавал хандаарай.

Хөхийг шалгах арга:

  • Толины өмнө зогсоод биеэ суллаад хоёр хөхийг ажиглана.
  • Хоёр гараа дээш доош хөдөлгөж эгц урд, баруун, зүүн тал, баруун хажуу, зүүн хажуу талаас нь анхааралтай ажиглана.

Анхаарах зүйлс: Баруун, зүүн хөхөнд хэлбэрийн өөрчлөлт байгаа эсэхийг шалгана. Хөхний арьсанд хонхойлт, татагдалт, хаван, улайлт, хөхний толгойноос хэвийн бус шүүрэл (цус, идээ) ялгарч байгаа эсэхийг шалгана.

Эх сурвалж: edoctor.mn

ТАНИЛЦ: Маргаашаас эхлэн дараах замуудыг хааж, засвар хийнэ
ШАР УСНЫ ҮЕРЭЭС СЭРЭМЖИЛЬЕ
Тээврийн хэрэгслийн дугаараар хөдөлгөөнд оролцуулах цаг, бүсчлэлд санал авч эхэллээ
62 жилийн дараа Пенсильвани дахь сүмд хүчиндэж, хөнөөсөн есөн настай охины хэрэг илэрлээ
Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Засгийн газрын дарга Михаил Владимирович Мишустинтэй уулзлаа
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Empire State Building-ийн антенн дээрээс энх тайвны туг мандуулсан хосыг баривчиллаа
DAILY NEWS
Coca-Cola Area x Playtime Festival 2026
ЦАГ ҮЕ
ЗАГВАР | Яагаад хар даашинз хэзээ ч моодноос гардаггүй вэ
DAILY NEWS
Gen Z үеийнхэн дундах шинэ трэнд: Analog Bag
+UPDATE
Солонгос улсад аялагчдад зориулсан хөнгөлөлт урамшуулалт хөтөлбөр хэрэгжиж эхэллээ
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?