HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Дэлхийд

Air India компани SIA болон Tata группээс 1.14 тэрбум ам.долларын санхүүгийн дэмжлэг хүсч байна

|
HumanZ
| 2025 оны 11 сарын 03

Air India компанийн гол хувьцаа эзэмшигчид болох Сингапурын агаарын тээврийн компани (Singapore Airlines) болон Tata Sons-оос тус компани дор хаяж 100 тэрбум рупи (ойролцоогоор 1.14 тэрбум ам.доллар)-ын санхүүгийн тусламж хүсэж буй талаар Bloomberg News мэдээллээ.

Энэхүү алхам нь зургадугаар сард болсон аймшигт ослын дараа гарч байгаа бөгөөд уг ослын үеэр 240 гаруй зорчигч амиа алдсан нь тус компанийн түүхэн дэх хамгийн хүнд хямралын нэг болж, нэр хүндээ сэргээх болон нисэх онгоцны паркаа шинэчлэх төлөвлөгөөг хүндрүүлжээ.

Тайлангийн дагуу, Air India нь тусламжийн хөрөнгийг систем, үйлчилгээний шинэчлэл болон инженер, засвар үйлчилгээний дотоод хэлтсийг хөгжүүлэхэд ашиглахаар төлөвлөж байгаа аж.

Bloomberg-ийн мэдээлснээр, санхүүгийн дэмжлэгийг хувь эзэмшлийн хэмжээнд харьцуулан хуваарилах бөгөөд тус хөрөнгийг хүүгүй зээл хэлбэрээр эсвэл хувьцааны хөрөнгө оруулалт хэлбэрээр олгох эсэхийг эзэмшигчид шийдвэрлэх юм байна.

Tata Group 2022 онд Air India-г худалдан авч, одоогоор компанийн 74.9 хувийг, харин Singapore Airlines үлдсэн 25.1 хувийг эзэмшдэг.

Сингапурын агаарын тээврийн компанийн төлөөлөгч “Air India-гийн шинэчлэлийн хөтөлбөрийг дэмжих хүрээнд бид Tata Sons-той нягт хамтран ажиллаж, мэргэжлийн зөвлөгөө болон дэмжлэг үзүүлж байна” хэмээн Reuters-т илгээсэн цахим мэдэгдэлдээ дурджээ.

Reuters уг мэдээллийг бие даан баталгаажуулж чадаагүй бөгөөд Air India болон Tata Sons компаниуд тайлбар өгөөгүй байна.

Энэ долоо хоногийн эхээр Air India-гийн гүйцэтгэх захирал компанийн дотоод үйл ажиллагааг сайжруулах, аюулгүй байдлыг бэхжүүлэх чиглэлд илүү хатуу арга хэмжээ авах болно гэж мэдэгдсэн юм.

Эх сурвалж: Reuters.com

Улаанбаатар марафоны үеэр нийтийн тээврийн 53 чиглэлийн 483 маршрутад өөрчлөлт оруулна
Туул голын уснаас сорьц авч, нарийвчилсан шинжилгээнд илгээлээ
Jay Park шинэ цомогтоо R&B дуугаар эргэн ирлээ
Дорнод, Сүхбаатар аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
Ариун шүтээнээс алдагдсан алт | Сабарималагийн дуулиан Траванкорын удирдлагыг ганхууллаа
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо 
Цаг үе
Криштиану Роналду анх удаа уран сайхны олон ангит цувралд дүр бүтээхээр болжээ
DAILY NEWS
Vivienne Westwood: Тансаг загварын ертөнцөд хувьсгал хийсэн брэнд
CRYPTOTUUKH
ТАНД ХЭРЭГТЭЙ | Хотод хичээлийн хэрэгсэл цуглуулж болох 26 БАЙРШИЛ
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?