HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

Сонгинохайрхан уулын 51 тарвага 188 болж өсжээ

|
HumanZ
| 2025 оны 12 сарын 15

Монголын мянганы сорилтын сан  Сонгинохайрхан уулын зүүн хормойд Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр байгуулжээ. Уг үйлдвэрийг барьж эхлэх үед Сонгинохайрхан ууланд 51 тарвага байсан бол одоо 188 болж, өсжээ.

Тарвага бол 2016 онд Дэлхийн байгаль хамгаалах холбооны “Улаан ном”-д устаж болзошгүй гэсэн ангиллаар орсон, Монголд агнахыг 2021 онд хориглосон ховор амьтан. Манай улсад Алтайн, монгол гэсэн 2 зүйлийн тарвага бий. Сонгинохайрхан уул монгол тарвагатай.

Энэ ховор амьтныг үргээж дайжуулахгүй, устгахгүй, тоог нь 51-ээс бууруулахгүйгээр Сонгинохайрхан ууланд үйлдвэр байгуулахыг АНУ-ын Мянганы сорилтын корпорац шаарджээ. Энэ нь Монголын мянганы сорилтын санд маш том сорилт болсон гэнэ. Хэрвээ тарвага 51-ээс цөөрвөл АНУ-ын Мянганы сорилтын корпорац, Монгол Улсын Засгийн газар хооронд байгуулсан гэрээний дагуу барьж буй Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн ажлыг зогсоох хүртэл эрсдэлтэй байжээ.

Иймээс Монголын мянганы сорилтын сан, биологич Б.Батсайхантай хамтран тарваганд үзүүлэх нөлөөг хамгийн бага түвшинд байлгах нарийн төлөвлөгөө боловсруулж, үйлдвэрээс гарах дуу чимээ, доргилтыг бууруулах зорилгоор 50 метр урт, 2 метр өндөр шороон далан барьсан байна. Тарвага өглөө 06:00–10:00, орой 17:00–20:00 цагийн хооронд ид идээшилдэг. Энэ үед хүнд машин, механизм ажиллуулахгүй байх горим нэвтрүүлжээ.

Үүний үр дүнд тарвага ингэж өсжээ. Үүнд:

  • 2020 он- 51 тарвага
  • 2021 он — 77 тарвага
  • 2022 он — 97 тарвага
  • 2023 он — 103 тарвага
  • 2024 он — 143 тарвага
  • 2025 он — 188 тарвага
ҮРГЭЛЖ ХӨЛ НЬ ХҮЙТЭН ЯВДАГ ХҮНИЙ ОЙЛГОХ ЗҮЙЛС
Согтууруулах ундааны тусгай зөвшөөрөл олгох эрхийг дүүргийн Засаг дарга нарт шилжүүллээ
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 2023 оны буцаан олголтыг шилжүүллээ
Дөлгөөн нуур худалдааны төвийн уулзвараас Өлзий төв хүртэлх замын урд талын эгнээг засварлана
Бүтээн байгуулалт | Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр үүдээ нээхэд бэлэн болжээ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

Victoria’s Secret 2026: “After-Party”-д хэн, юу өмсөв
DAILY NEWS
GenZ ажиглагч | 4.900.000
GenZ АЖИГЛАГЧ
GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
Арваннэгдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгөний хуваарь
Цаг үе
Халтирч унасан “Сахиусан тэнгэрийн”-ийн эргэн ирэлт
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?