HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
ЦАГ ҮЕ

Морин хуурын найрал хөгжим Ром хотноо анх удаа тоглолтоо толилууллаа

|
Янжиндулам Мягмарсүрэн
| 2025 оны 12 сарын 05

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Итали Улсад хийсэн төрийн айлчлалын хүрээнд “Чингис хаан” одонт, Монгол Улсын Соёлын элч Морин хуурын найрал хөгжим Ром хотын Аудиториум Парко Делла Мюзика цогцолборт 2025 оны арванхоёрдугаар сарын 02-ны өдөр “Монголын сайхан орон” тоглолтоо толилууллаа.

Морин хуурын найрал хөгжим бүрэн бүрэлдэхүүнээрээ монгол үндэстний соёл, урлагийн оргил бүтээлүүдийг тоглож, энэ цаг үеийн дэлхийн шилдэг баритон, дэлхийн бүхий л том тайзнаа дуулж, гайхамшигт хоолойгоороо эх орныхоо нэр хүндийг өндөрт өргөж яваа Монгол Улсын Ардын жүжигчин, Монгол Улсын Соёлын элч Энхбатын Амартүвшин тус улсын иргэд, Итали, Европын Холбооны Улсуудад амьдран суугаа монголчууддаа болон Италийн төр, засгийн хүндэт зочид, нийгэм, соёлын зүтгэлтнүүдэд дуу хоолойгоо хүргэлээ.

Тоглолтын үеэр монгол орны байгаль, хүн ард, ахуй соёлыг харуулсан “Монголын сайхан орон” гэрэл зургийн үзэсгэлэн болон морин хуурын үзэсгэлэнг дэлгэж, сонирхуулав. 

Морин хуурын чуулга нь 1992 онд байгуулагдсан цагаасаа хойш эх орондоо 3,000 гаруй, дэлхийн 20 гаруй  улсад 600 гаруй удаа тоглосон. Үндэснийхээ урлагийг сурталчлан таниулахад оруулсан хувь нэмэр, гавьяаг нь төр үнэлж, “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээн, бүрэлдэхүүнийг нь өргөтгөж Морин хуур найрал хөгжим болгосон юм. Найрал хөгжмийн хамт олон Японы “NHK” телевизийн концертын их танхим, НҮБ-ын төв байр, Сиднейн дуурийн театр, Парис хотын Версалийн ордны Хааны дуурийн театр, Нант хотын Консерваторын Дебюсси танхим, Шанхай хотын Ягуар симфони оркестрын их танхим зэрэгт “Монголын сайхан орон” уран бүтээлээ толилуулж байсан түүхтэй.

“Бүсүүдийн хөгжлийн үндэсний чуулган” арга хэмжээний зохион байгуулалтын тухай хэлэлцлээ
Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 18 байршилд зохион байгуулж байна
МЭДЭГДЭЛ | Хэвлэл мэдээллийн байгууллагыг залхаан цээрлүүлэх үйлдлийг эсэргүүцэж байна
Цаа бугын тоо толгой 2400 болж өсжээ
Гадуурхалтад өртсөн одууд Каннын наадмын ажилтныг шүүхэд өгчээ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо 
Цаг үе
Криштиану Роналду анх удаа уран сайхны олон ангит цувралд дүр бүтээхээр болжээ
DAILY NEWS
Vivienne Westwood: Тансаг загварын ертөнцөд хувьсгал хийсэн брэнд
CRYPTOTUUKH
ТАНД ХЭРЭГТЭЙ | Хотод хичээлийн хэрэгсэл цуглуулж болох 26 БАЙРШИЛ
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?