HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
ЦАГ ҮЕ

Монгол Улс дэлхийн өвийн хорооны гишүүнээр анх удаа ажиллахаар боллоо

|
Янжиндулам Мягмарсүрэн
| 2025 оны 11 сарын 25

Монгол Улс ЮНЕСКО-ийн Дэлхийн байгалийн болон соёлын өвийг хамгаалах тухай 1972 оны конвенцын Дэлхийн өвийн хороонд 2026-2029 онд ажиллах гишүүний ээлжит сонгуульд нэр дэвшихээ 2024 онд зарлаж, Бүгд Найрамдах Франц Улсын нийслэл Парис хотноо хуралдсан ЮНЕСКО-ийн 42 дугаар чуулган, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Самарканд хотноо хуралдсан 43 дугаар чуулганы үеэр сонгуульд өрсөлдөх бэлтгэл ажлыг хангаж, конвенцын гишүүн улсуудтай хоёр талт уулзалтыг зохион байгуулж, санал солилцож, дэмжлэг хүсэж ажилласан билээ.

Бүгд Найрамдах Узбекистан Улсын Самарканд хотноо нээлтээ хийж, хуралдсан ЮНЕСКО-ийн 43 дугаар Бага хурлын хаалтын хурал Бүгд Найрамдах Франц Улсын Парис хотноо 2025 оны 11 дүгээр сарын 24-25-ны өдрүүдэд үргэлжлэн зохион байгуулагдаж байна. Тус чуулганы үеэр Дэлхийн байгалийн болон соёлын өвийг хамгаалах тухай 1972 оны конвенцын 25 дугаар Ерөнхий Ассамблей зохион байгуулагдаж, Дэлхийн өвийн хорооны гишүүний сонгуульд 5 суудлын төлөө 15 улс өрсөлдсөнөөс Монгол Улс нийт 97 улсын саналаар Дэлхийн өвийн хорооны гишүүнээр анх удаагаа сонгогдож, Дэлхийн өвийн хорооны гишүүнээр 2026-2029 онд ажиллахаар боллоо.

Сонгууль хоёр үе шаттайгаар явагдсан ба эхний шатанд бүс нутгийн бүлэг тус бүрт оногдсон суудлын төлөө санал хураалт явагдаж, I бүлгээс Швейцарь, II бүлгээс Азербайжан, III бүлгээс Гренада болон Перу, Va бүлгээс Того болон Танзани, Vb бүлгээс Кувейт улсууд сонгогдсон байна. Харин энэ шатанд сонгогдоогүй улсууд нээлттэй 5 суудлын төлөөх дараагийн шатанд оролцсон бөгөөд Ази, номхон далайн IV бүлэгт энэ жил суудал оногдоогүй тул Монгол Улс нээлттэй суудлын төлөө бусад 11 улстай өрсөлдөв. Нээлттэй суудлын төлөөх энэхүү санал хураалтаар Армени 105, Монгол Улс 97, Бангладеш 84, Чех 81, Польш 42 санал авч Дэлхийн өвийн хорооны гишүүнээр тус тус сонгогдлоо. Монгол Улс ийнхүү нийт нэр дэвшигчдийн дундаас хоёрдугаар байрт шалгарсан нь манай улсын олон улсын нэр хүнд, нэгдсэн зохион байгуулалттай хийгдсэн нөлөөллийн ажил, тууштай бодлого, хамтын хичээл зүтгэлийн үр дүн болсон түүхэн амжилт юм.

Нийслэлийн есөн дүүргийн 14 байршилд зассан сүлд модны гэрлийг өнөөдөр 19:00 цагт зэрэг асаана
Төрийн албаны шалгалтын бүртгэл тавдугаар сарын 9-нийг хүртэл үргэлжилнэ
ОБЕГ: Утаажилтын бүсээс 8 иргэнийг гаргаж, 900 сая төгрөгийг өмч хөрөнгийг авран хамгаалав
Цас, бороо орж, хүйтрэх тул хальтиргаа, гулгаанаас болгоомжил
“Оюутан цэрэг” хөтөлбөрийн анхан шатны бүртгэлийг E-Mongolia системээр хүлээн авч эхэллээ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
БНСУ-д нас барсан гадаад оюутнуудын таван хүн тутмын нэг нь амиа хорлосон байна
Цаг үе
УИХ-ын гишүүн С.Цэнгүүн одон медалиудыг цэгцлэх хуулийн төсөл санаачилжээ
Улс төр
“МӨНХ ТЭНГЭРИЙН БИЧИГ – 2026” ОУ-ын үзэсгэлэнгийн удирдамж
ЦАГ ҮЕ
“Найзууд” цувралын анхны анги цацагдсанаас хойш 32 жил өнгөрчээ
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?