HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Дэлхийд

Дэлхийн хамгийн ховор цусны төрөл “Алтан цус”-ыг лабораторид ургуулах эрэл

|
Баасандэлгэр Мөнхбаяр
| 2025 оны 11 сарын 24

Дэлхий дээр зургаан сая хүн тутмын ердөө нэг нь “Rh null” буюу дэлхийн хамгийн ховор цусны бүлэгтэй байдаг. Дэлхийд одоогоор энэ төрлийн цустай 50 орчим хүн л бүртгэгджээ. Хэрэв тэд осолд орж, цус сэлбэх шаардлага гарвал шууд арга хэмжээ авах боломж хомс. Иймээс тэднийг өөрийн цусыг урьдчилан хөлдөөж хадгалахыг зөвлөдөг. Гэсэн ч энэ цусны ховор байдал нь эмнэлгийн болон судалгааны ертөнцөд үнэ цэнэтэй “алт” болжээ. Учир нь Rh null цус нь олон төрлийн цусны бүлэгтэй хүмүүст нийцдэг бөгөөд “бүх нийтийн цус” бүтээх түлхүүр байж болох юм.

Хүний цусны бүлгийг улаан эсийн гадаргуу дээр байдаг антиген хэмээх уураг, эсвэл нүүрс усны бүтэц тодорхойлдог. Эдгээр антигенүүд нь дархлааны системд танигддаг тул тохирохгүй бүлгийн цус авбал бие махбод түүнийг “дайсан” гэж үзэж халддаг.

Одоогийн байдлаар 47 цусны бүлгийн систем, 366 төрлийн антиген тодорхойлогдсон байдаг. Тиймээс O сөрөг бүлгийн хүн ч бусад антигенээс үүдэн дархлааны урвал үзүүлэх магадлалтай. Rh null цустай хүмүүсийн улаан эс нь бүх 50 төрлийн Rh антигенийг огт агуулдаггүй. Ийм учраас тэд бусдаас цус авч чаддаггүй ч, харин Rh null цус бусад бүх Rh төрлийн хүмүүст тохирдог. O бүлгийн Rh null цус нь бараг бүх хүнд нийцдэг тул “алтан цус” гэж нэрлэдэг. Онцгой нөхцөлд, өвчтөний бүлгийг тодорхойлох боломжгүй үед энэ төрлийн цусыг аюул багатайгаар хэрэглэх боломжтой гэж эрдэмтэд үздэг.

Rh null цус нь RHAG хэмээх уурагт үүссэн генийн мутациас шалтгаалдаг. Энэ уураг улаан эсийн бүтцэд чухал үүрэгтэй бөгөөд мутаци нь уургийн хэлбэрийг өөрчилж, бусад Rh антигений илрэлтийг зогсоодог.

2018 онд профессор Той болон Бристолын их сургуулийн хамт олон лабораторид Rh null цус амжилттай хиймлээр бий болгожээ. Тэд Crispr-Cas9 хэмээх генийн засварын технологийг ашиглан ABO, Rh, Kell, Duffy, GPB зэрэг таван бүлгийн антигенийг устгасан байна. Эдгээр тавыг устгаснаар, бүх нийтийн нийцтэй цусны эс үүсгэх боломжтой болсон тухай гэж уг ажлын багийн гишүүн Той тайлбарлав. Энэ нь Rh null болон ховор “Бомбей” бүлгийн хүмүүст хүртэл тохирох байв. Гэвч генийн өөрчлөлттэй эсийг эмнэлгийн хэрэглээнд оруулах нь олон оронд хатуу зохицуулалттай тул бодит хэрэглээнд хүрэхэд олон жил шаардагдана.

Мэргэжилтэн Той “Scarlet Therapeutics” компанитай хамтран ховор бүлгийн доноруудаас, тэр дундаа Rh null цустай хүмүүсээс цус цуглуулж, түүнийгээ лабораторид өсгөх судалгаа хийж байна. Эдгээр эсүүдийг ашиглан хиймэл улаан эсийн “банк” бий болгож, онцгой тохиолдолд хэрэглэх боломжийг зорьж байна. Мөн АНУ-ын Милуокки хотын Versiti цусны судалгааны хүрээлэнгийн эрдэмтэн Грегори Деномм 2021 онд Rh null цусыг хүний үүдэл эсээс үүсгэх туршилт амжилттай хийжээ. Гэвч лабораторид ургуулсан цусыг бодит хэрэглээнд хүргэх нь учир дутагдалтай хэвээр байгаа юм.

Хүний биед улаан эсүүд ясны чөмгөнд нарийн дохиогоор боловсордог бол лабораторид энэ процессыг дуурайлгах тун хэцүү. “Rh null эсвэл бусад ‘null’ төрлийн цус хийхэд эсийн өсөлт, боловсролт алдагдах эрсдэлтэй” гэж доктор Деномм хэлэв. Заримдаа эсийн бүрхүүл тогтворгүй болж, улаан эс үүсэх үйл явц тасалддаг.

Одоогоор профессор Той “RESTORE” нэртэй дэлхийн анхны клиник туршилтыг удирдаж байна. Энэ нь донорын үүдэл эсээс лабораторид ургуулсан улаан эсийг эрүүл хүмүүст сэлбэх аюулгүй байдлыг шалгаж буй судалгаа юм. Одоогоор хүний гараас шууд цус авах нь илүү хурдан, хямд тусах тухай судлаачид зөвлөж байна. 

Өнөр хорооллын ус тогтдог хэсгүүдэд инженерийн иж бүрэн шугам угсарч, Финланд улсын жишгээр авто зам тавина
Сүүлийн таван жилийн хугацаан дахь ураны ҮНИЙН ХЭЛБЭЛЗЭЛ
Хуванцрын хог хаягдлын асуудал анхаарлын төвд байна
Энхийг сахиулах ажиллагааны анхдагчдын төлөөлөлд хүндэтгэл үзүүллээ
Телеграмын үүсгэн байгуулагч Павел Дуровт эрүүгийн хэрэг үүсгэн Францаас гарахыг хориглов
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

ТАНИЛЦ | Их, дээд сургуулиудын оюутан элсүүлэх босго оноо
ЦАГ ҮЕ
GenZ ажиглагч | Чуулганы нээлт үзээд газар дээрээ солиорсон сэтгүүлчийн тойм
GenZ АЖИГЛАГЧ ОЦА
НӨГӨӨ ФУРГОНЫ “ЖАДАМБА АХ”
HUMANZ
Бие даалтын долоо хоногийг “Аюулгүй амьдрах ухаан” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулна
Цаг үе
Судалгаа: Ижил цагт унтдаг хосууд харилцаандаа илүү сэтгэл хангалуун байна
13 ШАЛТГААН
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?