HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

Рио Тинтой компанитай менежментийн төлбөрийг эрс бууруулах, засаглалыг сайжруулах протоколд гарын үсэг зурлаа

|
HumanZ
| 2025 оны 11 сарын 21

Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг болон Рио Тинто групп хоорондын хэлэлцээний протоколд талууд өнөөдөр гарын үсэг зурлаа. Хэлэлцээний талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням хэвлэлд өгсөн тайлбартаа “Рио Тинтой компанитай менежментийн төлбөрийг эрс бууруулах, засаглалыг сайжруулах протоколд гарын үсэг зурлаа” хэмээн онцоллоо.

Үргэлжлүүлэн “Бид дөнгөж сая Оюутолгой компанийн менежментийн төлбөр болон засаглалыг сайжруулах асуудлаар Рио Тинто компаниас томилогдож ирсэн төлөөлөлтэй протоколд гарын үсэг зурлаа. Энэхүү протоколын агуулга нь үндсэндээ менежментийн төлбөрийг эрс бууруулна, хоёрдугаарт засаглалыг сайжруулах тухай юм. Оюутолгой компанид болж буй зарим болохгүй байгаа асуудлуудыг шийдье, эцсийн үр дүнд нь Монголын ард түмэнд ирэх байгалийн баялгийн өгөөжийг наашлуулж, хурдлуулах чиглэлд тохиролцсон протоколыг зурж чадлаа. Өмнө нь бидний тавьсан шаардлагыг хангахгүй байгаа учир энэ хэлэлцээрийг зогсоож байгаагаа мэдэгдэж хэлэлцээрээс гарсан. Рио Тинто компанитай ажил хэргийн шугамаар ярилцсаны үр дүнд бид бүхэн өнөөдөр амжилтад хүрч, эхний бодит үр дүн гарч, протоколд гарын үсэг зурлаа. Энэхүү протоколын агуулга нь маш тодорхой. Менежментийн төлбөрийг эрс бууруулъя, засаглалыг сайжруулах чиглэлд Рио Тинто болон Монголын Засгийн газар хувь нийлүүлэгчдийн хувьд Оюутолгой компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлөөр холбогдох шийдвэрийг гаргуулъя гэсэн шийдвэрт хүрч чадлаа. Хэлэлцээр үргэлжилж байна. Энэ сард багтаан Монголын талаас хариугаа өгөх ёстой. Протоколд гарын үсэг зурж, Рио Тинто компанийн зүгээс бидэнд менежментийн гэрээний ямар өөрчлөлт оруулах талаар саналаа өглөө. Үүн дээр бид ажиллаж арваннэгдүгээр сардаа багтаан хариугаа өгнө. Энэ ондоо багтаан менежментийн төлбөр болон засаглалтай холбоотой асуудал дээр ахиц гаргасан шийдвэрт хүрэхэд их ойрхон байна” гэлээ.

Чөлөөт бөхийн ДАШТ-ээс Монголын тамирчид нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртлээ
Монгол эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо ардчилсан бус улсуудаас ч доогуур
Ажлын байран дээрх дадлагажигчийн хөтөлбөрийг сайжруулж, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлнэ
Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод аймгийн чиглэлд зорчихгүй байхыг анхаарууллаа
СПОРТ | Ё.Басхүү хос хүрэл медальтан боллоо
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо 
Цаг үе
Криштиану Роналду анх удаа уран сайхны олон ангит цувралд дүр бүтээхээр болжээ
DAILY NEWS
Vivienne Westwood: Тансаг загварын ертөнцөд хувьсгал хийсэн брэнд
CRYPTOTUUKH
ТАНД ХЭРЭГТЭЙ | Хотод хичээлийн хэрэгсэл цуглуулж болох 26 БАЙРШИЛ
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?