HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

“Хөрсний ус, үерийн хамгаалалт” төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах ажил 40 хувийн гүйцэтгэлтэй байна

|
HumanZ
| 2025 оны 11 сарын 19

Улаанбаатар хотод сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт, ус үерийн давтамж өссөний улмаас хамгаалалтын дэд бүтцийг шинэчлэх зайлшгүй хэрэгцээ үүсээд буй. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 4 байршилд нийт 51.6 км урт үерийн хамгаалалтын далан, 58 байршилд 107.6 км бүхий үерийн хамгаалалтын суваг байдаг. Гэвч Туул, Улиастай, Сэлбэ, Дунд голын үерийн хамгаалалтын далангуудын ихэнх нь хуучирсан, эргийн бэхэлгээнүүд нь эвдэрч гэмтсэн, сувгууд нь хагшаасаар дүүрсэн зэрэг шалтгаанаар их хэмжээний үерийн ачааллыг даах боломжгүй болсон.

Тиймээс хотын инженерчлэл, дэд бүтцийг сайжруулах хүрээнд “Улаанбаатар хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөө”-г боловсруулж, үерийн эрсдэлийг бууруулах, голын урсцыг тогтворжуулах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, мөн гол дагуух тохижилт болон хотын экосистемийг тэнцвэржүүлэх цогц арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Мастер төлөвлөгөөнд нийт 420 гаруй км үерийн байгууламжийг үе шаттайгаар шинээр барихаар тусгасан бөгөөд нэн шаардлагатай байгаа 120 орчим км далан, сувгийг “Хөрсний ус, үерийн хамгаалалтын төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлэх юм. Тодруулбал, нийслэлийн 22 байршилд үерийн хамгаалалтын далан, сувгийг шинэчлэх, сэргээн засварлах, шинээр байгуулахаар төлөвлөсний зэрэгцээ борооны ус зайлуулах шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлон шинэчлэх дэвшилтэт технологийг нэвтрүүлнэ. Тус төслийн хүрээнд Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар 9 байршилд үерийн хамгаалалтын далан, сувгийн барилга байгууламж, борооны ус зайлуулах шугамыг шинэчилж, өргөтгөх бөгөөд нийт 50.65 км далан, 45.7 км сувгийг байгуулна. Эдгээр 9 байршлын ТЭЗҮ болон Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг “Хот төлөвлөлт, судалгааны институт” ОНӨААТҮГ боловсруулж, одоогийн байдлаар гүйцэтгэл 40 хувьтай үргэлжилж байна.

Мөн Туул, Сэлбэ, Улиастай, Дунд гол зэрэг зургаан байршил дагуу нийт 18.229 км урттай даланг БНХАУ-ын Эксим банкны санхүүжилтээр сэргээн засварлах, тохижуулахаар ажиллаж байна. Энэ хүрээнд ТЭЗҮ болон Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг боловсруулж одоогоор 40 хувийн гүйцэтгэлтэй байна. Түүнчлэн  үлдсэн 7 байршилд нийт 25 км даланг барихаар төлөвлөжээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Амьсгалын бие даасан төхөөрөмжийн засвар үйлчилгээний мэргэшүүлэх сургалтыг зохион байгууллаа
Дуучин Жейло 800 цаг урласан тансаг зэрэглэлийн даашинзаар гоёв
Нийт дуудлагын 79 хувь буюу 96 нь объектын гал түймэр байна
Алба хаагчид 14 иргэний амь насыг авран хамгаалав
Аж ахуйн нэгжүүдийг орчны 50 метр талбайгаа тогтмол цэвэрлэхийг уриалж байна
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
БНСУ-д нас барсан гадаад оюутнуудын таван хүн тутмын нэг нь амиа хорлосон байна
Цаг үе
“МӨНХ ТЭНГЭРИЙН БИЧИГ – 2026” ОУ-ын үзэсгэлэнгийн удирдамж
ЦАГ ҮЕ
УИХ-ын гишүүн С.Цэнгүүн одон медалиудыг цэгцлэх хуулийн төсөл санаачилжээ
Улс төр
“Найзууд” цувралын анхны анги цацагдсанаас хойш 32 жил өнгөрчээ
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?