HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Улс төр

Монгол Улс ШХАБ-ын гишүүн орнуудтай дэд бүтцийн төслүүд болон хүмүүнлэгийн салбарт хамтран ажиллана

|
HumanZ
| 2025 оны 11 сарын 19

ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан ОХУ-ын Москва хотноо эхэллээ. Өргөтгөсөн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар оролцож үг хэллээ.

Тэрбээр “Ази, Европыг холбосон худалдаа, аялал жуулчлал, тээвэр логистикийн зангилаа “Транзит Монгол Улс” болох” зорилтын хүрээнд дэд бүтэц, хот байгуулалт болон эрчим хүчний томоохон бүтээн байгуулалтын төслүүд, хүмүүнлэгийн салбарт ШХАБ-ын гишүүн орнуудтай хамтран ажиллах сонирхолтой байна.

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн сөрөг нөлөөг бууруулах, усны нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” зэрэг үндэсний хөдөлгөөнийг санаачлан хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд ШХАБ-ын гишүүн орнуудтай бүх талын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх эрмэлзлэлтэй байна” гэлээ. 

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг 2026 онд Улаанбаатар хотод зохион байгуулна. Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, усны нөөцийг нэмэгдүүлэх, газрын доройтлыг бууруулах цогц шийдлийг эрэлхийлэх зорилготой дээрх хуралд ШХАБ-ын гишүүн орнуудын төлөөлөгчдийг өндөр түвшинд, өргөн бүрэлдэхүүнтэй оролцохыг Ерөнхий сайд Г.Занданшатар урилаа.

ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд Беларусь, Казахстан, Киргиз, БНХАУ, Узбекистан, Пакистан, Энэтхэг зэрэг улсын Ерөнхий сайд болон Гадаад хэргийн сайд нар оролцож байна.

“Мөнгөн хазаарын чимээ” яруу найргийн анхдугаар наадмыг зохион байгуулна
Victoria’s Secret 2026: “After-Party”-д хэн, юу өмсөв
Албадан гаргах ажиллагаанд нь санаатай саад учруулсан Шведийн Хаант Улсын иргэнийг хуяглан хүргэлээ
“Эрчим хүч-3 төсөл”-ийг хэрэгжүүлэх Зээлийн хэлэлцээрийг соёрхон баталлаа
Төвөдийн өөртөө засах орны Шигацэ хотод 5.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

GenZ ажиглагч | 4.900.000
GenZ АЖИГЛАГЧ
GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
Арваннэгдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгөний хуваарь
Цаг үе
Халтирч унасан “Сахиусан тэнгэрийн”-ийн эргэн ирэлт
DAILY NEWS
Кендалл Женнер яагаад энэ жилийн Victoria’s Secret-ийн шоунд оролцоогүй вэ
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?