HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
DAILY NEWS

ЦАГ АГААР | Аравдугаар сарын эхээр ихэнх нутгаар хүйтэрнэ

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2022 оны 09 сарын 27

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр ирэх аравдугаар сард газар тариалангийн бүс нутгаар олон жилийн дунджаас дулаан байх боловч нутгийн хойд хэсгээр хур тунадас, нойтон цас ахиу орох магадлал өндөр байгаагаас ялангуяа Хэнтий нуруу орчмоор олон жилийн дунджаас ахиу цас орох төлөвтэй байна.

Харин нутгийн баруун өмнөд хэсгээр буюу Баян-Өлгийн нутаг, Ховдын ихэнх хэсэг, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр бэлчээрийн ургамалын гарц муу, бэлчээрийн даац хэт их хэтэрсэн байгаа бөгөөд аравдугаар сард олон жилийн дунджаас хүйтэн, салхи шуурга ихтэй байх төлөв гарсан нь цаашид өвөлжилт хүндэрч болзошгүй байгааг малчид, ард иргэд анхаарч, малын тэжээл бэлтгэх, отор нүүдэл хийх зэрэг арга хэмжээ авахыг зөвлөж байна.

Мөн сарын эхээр ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, хүйтрэн, Алтайн салбар уулс болон говь талын нутгаар салхины хурд ширүүсч цасан болон шороон шуурга шуурна.

Баруун аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур Баян-Өлгийн нутаг, Ховдын ихэнх, Говь–Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байна.Нэгдүгээр арав хоногийн эхээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байх бол нэг, хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар олон жилийн дунджаас бага зэрэг хүйтэн, бусад хугацаанд дунджийн орчим байна.

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд үе, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр нойтон цас, уулархаг нутгаар цас орно. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүлчээр Алтайн салбар уулсаар түр туур 16-18 м/с, зарим үед түр зуур 20-24 м/с хүртэл ширүүсч, цасан болон шороон шуурга шуурна.

Энэ сарын эхээр ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, хүйтрэн, Алтайн салбар уулс болон говь талын нутгаар салхины хурд ширүүсч цасан болон шороон шуурга шуурна.

Төвийн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур Сэлэнгийн нутаг, Булганы ихэнх хэсэг болон Төвийн хойд хагаст олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Хэнтийн нуруу орчмоор буюу Сэлэнгийн зүүн, Төвийн зүүн хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байна. Нэгдүгээр арав хоногийн эхээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байх боловч 2-3ны үед ихэнх нутгаар хүйтэрч олон жилийн дунджаас 1-2°С–-эр хүйтэн байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим байна. Нэгдүгээр арав хоногийн эхээр ихэнх нутгаар нойтон цас, уулархаг нутгаар цас орж, салхи 12-14 м/с, зарим үед түр зуур 18-24 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурна шуурна.

Зүүн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур Хэнтий, Дорнодын нутгаар олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Хэнтийн хойд хагасаар олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-2°С-аар дулаан байх бол, нэгдүгээр арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар хүйтэрч, олон жилийн дунджаас 1-2°С-аар хүйтэн байна, бусад хугацаанд ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим байна. Нэгдүгээр арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар бороо орно. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, зарим үед түр зуур 16-18 м/с хүрч ширүүсэн шороон шуурга шуурна.

Говийн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур болон хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчимбайх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-2°С-аар дулаан байх бол, нэгдүгээр арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар хүйтэрнэ. Бусад хугацаанд ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар бороо орно. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар 16-18 м/с, зарим үед түр зуур 20-24 м/с хүрч шороон шуурга шуурна.

Эх сурвалж: ЦУОШГ

Уулын замын хаасан хэсгийг нээв
Цасан болон шороон шуурга шуурна
ГССҮТ-ийн гар сарвууны мас заслын тасагт өндөр өртөгт микроскоп хандивлалаа
ОЙРЫН ӨДРҮҮДЭД ИХЭНХ НУТГААР ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА
ЖДҮ-ийн экспортыг нэмэгдүүлэхэд БНХАУ-тай хамтарна
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

“Нүүдэлчин” фестивалийн гурван өдрийн ХӨТӨЛБӨР
Цаг үе
COP17-ЫН ЭХНИЙ ӨДРҮҮДЭД ЯМАР АСУУДЛЫГ ХӨНДӨВ
Цаг үе
THE GUARDIAN | УЛААНБААТАРТ БОЛЖ БУЙ COP17-ООС ДЭЛХИЙ ЮУ ХҮЛЭЭЖ БАЙНА ВЭ
HUMANZ
COP17 хурал яагаад болж байгаа вэ | Монгол Улс ба “ТАЛ ХЭЭРИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ”
HUMANZ
ХасБанк Apple Pay үйлчилгээ нэвтрүүллээ
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?