HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Эдийн засаг

Булангийн орнуудад мах экспортлох гэрчилгээг аж ахуйн нэгжүүдэд олголоо

|
Мөнхсолонго Мөнхбат
| 2024 оны 08 сарын 12

Стандарт, Хэмжил зүйн газар нь Монгол Улсын Засгийн газрын экспортыг дэмжих бодлогын хүрээнд махны экспортыг нэмэгдүүлэх, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөн, Монгол Улсаас Кувейт улс цаашлаад Булангийн орнуудад мах махан бүтээгдэхүүн экспортлох гарцыг нэмэгдүүлэх зорилтыг дэвшүүлсэн.

Энэхүү зорилтыг хангах хүрээнд Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн үйлдвэрийн яам /ХХААХҮЯ/, НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллага (ЮНИДО)-аас хэрэгжүүлж буй Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн санхүүжилттэй “Экспортыг дэмжих төсөл (ЭДТ)”- д хамрагдан ажилласан юм. Уг төслийг хэрэгжүүлэхээр СХЗГ нь тохирлын үнэлгээний байгууллагын чадавхийг сайжруулахад чиглэсэн техникийн туслалцааг авч ажиллан, Булангийн орнуудын хамтын ажиллагааны зөвлөлийн дэргэдэх Итгэмжлэлийн төв (Gulf Cooperation Council Accreditation Center)-ийн шалгуур шаардлагыг бүрэн хангасан. Ингэснээр халал хүнсний бүтээгдэхүүнийг баталгаажуулах 0089 тоот итгэмжлэлийн гэрчилгээг 2023 оны 12 сарын 20-ны өдрөөс дөрвөн жилийн хугацаатайгаар эзэмших эрхтэй болсон юм.

Ийнхүү Стандарт хэмжил зүйн газар нь Халал баталгаажуулалтын гэрчилгээ олгох эрхтэй болж, махны экспортын шинэ зах зээлийг нээх, худалдаан дахь техникийн саад тотгорыг арилгах боломжтой болсноор Булангийн орнуудад Кувейт, Оман, Катар, Саудын араб, Арабын Нэгдсэн Эмират Улс, Бахрейн хүлээн зөвшөөрөгдөж, анхны компаниуд өнөөдөр /2024.08.12/ гэрчилгээгээ гардан авлаа.

Нийт зургаан байгууллага хүсэлт гаргаснаас СХЗГ-аас үйлдвэрлэлд үнэлгээ хийхэд “Дорнод мах маркет” ХХК, “Траст групп” ХХК холбогдох стандартын шаардлагыг хангасан байна. Ийнхүү уг хоёр компанид хоёр жилийн хугацаатайгаар Халал стандартын гэрчилгээ эзэмших боллоо.

Энэхүү ажлыг эрчимжүүлэхэд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Гадаад харилцааны яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Кувейт Улс дахь Монгол Улсын Элчин сайд П.Сэргэлэн нар бодлого, удирдлага зохион байгуулалтын дэмжлэг үзүүлж ажиллалаа.

Орон сууцжуулах төсөлд хамрагдаж буй Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн гэр хорооллын хөрөнгийн үнэлгээг хийж байна
Ой, хээрийн түймэртэй тэмцэх, шуурхай арга хэмжээ авахад шаардлагатай 6.7 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана
Манай улс иж бүрэн тоноглогдсон явуулын гурван авто лабораторитой боллоо
ХЯНАЛТ ШАЛГАЛТАД 763 БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙГ ХАМРУУЛАН, 3441 ЗӨРЧЛИЙГ ИЛРҮҮЛЛЭЭ
Ерөнхий боловсролын 92 дугаар сургууль болон 16 дугаар цэцэрлэгийн засварын ажил дууслаа
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

Victoria’s Secret 2026: “After-Party”-д хэн, юу өмсөв
DAILY NEWS
GenZ ажиглагч | 4.900.000
GenZ АЖИГЛАГЧ
GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
Халтирч унасан “Сахиусан тэнгэрийн”-ийн эргэн ирэлт
DAILY NEWS
Кендалл Женнер яагаад энэ жилийн Victoria’s Secret-ийн шоунд оролцоогүй вэ
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?