HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Бүтээн байгуулалтУлаанбаатарт

Тендерийн сонгон шалгаруулт дуусмагц энэ оны есдүгээр сар гэхэд метроны барилгын ажлыг эхлүүлнэ

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2024 оны 03 сарын 01

Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл буюу метрог байгуулах төслийн зөвлөх үйлчилгээг үзүүлэх, ажлын даалгавар, техникийн тодорхойлолтыг боловсруулах компанийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг өчигдөр буюу 2024 оны хоёрдугаар сарын 29-ний өдөр зарласан. Тендерийг сонгон шалгаруулж дуусмагц энэ оны есдүгээр сар гэхэд метроны барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж буй. Үүнтэй холбоотойгоор метроны техникийн үзүүлэлтийн талаар танилцуулж байна.

Дээрх тендерийг Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-ийн 2013 онд гүйцэтгэсэн ТЭЗҮ-д тулгуурлан зарласан. Тус байгууллагын зүгээс метроны төсөл нь өртөг өндөртэй, их хэмжээний хөрөнгө оруулалт шаардагдах тул нийгэм эдийн засгийн хувьд үр ашигтай байх төлөвлөгөөг боловсруулсан бөгөөд эдийн засгийн хувьд үр өгөөж өгч байж метро нь цаашид үйл ажиллагаагаа явуулах боломжтой болохыг онцолж байгаа юм. Тухайн үед тасалбарын үнийг 600 төгрөг байхаар тооцоход метро ашигтай ажиллах тооцоолол гарч байсан ч энэ нь арван жилийн өмнөх тооцоолол тул өнөөгийн байдлаар тасалбарын үнэ 1000 төгрөг байвал ашигтай байх тооцоо гарчээ.

Улаанбаатар хотод байгуулах гэж буй метроны шугам нь Толгойтоос Амгалан хүртэл 17.7 км урт байх бөгөөд үүнээс 6.6 км нь газар доогуур хийгдэх юм. Метроны шугам 14 буудалтай, буудал хоорондын дундаж зай 1.3 км байна. Мөн нийт аяллын хугацаа 27 минут, дундаж хурд 39.2 км бөгөөд 17,000 хүртэлх хүн тээвэрлэх хүчин чадалтай байхаар төлөвлөөд буй.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын иргэд өдөрт дунджаар 2.9 сая орчим зорчих хөдөлгөөн хийдэг. Масс тээврийн хэрэгслийг нэвтрүүлснээр уг 2.9 сая зорчих хөдөлгөөний 40 орчим хувь нь метро руу шилжинэ гэсэн тооцоо гарсан юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 “МИАТ” компанийг Сүхбаатарын одонгоор шагнаж алдаршууллаа    
“Түлэгдлийн эмнэлэг”-ийн “Б” блокийг Улсын комисс хүлээн авлаа
БНЭУ-ын англи хэлний багш нарыг Монголын хөдөө, орон нутагт илгээх талаар ярилцлаа
СОНГУУЛЬ 2024 | АН-аас УИХ-ын сонгуульд оролцох нэр дэвшигчдийн нэрс
Х.Нямбаатар: Барилгачдын талбайг нийслэлийн эзэмшилд буцаан авч, доороо зогсоолтой цэцэрлэгт хүрээлэн барина
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

Victoria’s Secret 2026: “After-Party”-д хэн, юу өмсөв
DAILY NEWS
GenZ ажиглагч | 4.900.000
GenZ АЖИГЛАГЧ
GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
Арваннэгдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгөний хуваарь
Цаг үе
Халтирч унасан “Сахиусан тэнгэрийн”-ийн эргэн ирэлт
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?