HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
CRYPTOTUUKH

Брюс Лигийн АМЬДРАЛ ба АЛТАН ДҮРМҮҮД

|
Янжиндулам Мягмарсүрэн
| 2025 оны 11 сарын 12

Холливудын од, философич, тулааны урлагийн мастер, кино найруулагч, зохиолч Ли Юн Фан буюу Брюс Ли 1940 оны арваннэгдүгээр сарын 27-нд АНУ-ын Сан Франциско хотын хятад хороололд айлын дөрөв дэх хүү болон мэндэлжээ. Түүний аав дуурийн дуучин Ли Хо Чун хятадын Хан үндэстэн, ээж Грэйс Хo нь Кавказ, Хятад цустай хүн байжээ. Брюс Лиг төрснөөс хойш нэг жилийн дараа түүний гэр бүл Хонгконг руу эргэн нүүжээ. Брюс гудамжинд зодоон хийгээд байдаг байсан тул эцэг, эх нь зодооны урлагаар хичээллүүлэх шийдвэр гаргажээ. Харин анхны багш нь түүни аав байсан юм. Түүний аав хятадын уламжлалт Ушугийн төрөл Тай чиг түүнд зааж эхэлсэн. 12 настайгаасаа “Sifu Yip Man” хэмээх зодооны урлагийн дамжаанд явж жилийн туршид кунг фу болон бусад зодооны урлагаар хичээллэжээ.

Тэрбээр тулааны урлагаас гадна урлагт, тэр дундаа бүжгийн урлагт дуртай байжээ. 18 настайдаа Хонконгийн Ча Ча бүжгийн тэмцээний аварга болж байсан юм. Гэвч Брюс Ли байнга зодооны хэргээр цагдаад дуудагддаг байсан ба шороонд орох сануулгыг хшртэл авч байжээ. Тиймээс эцэг эх нь түүнийг Америк руу явуулахаар шийджээ. Ийнхүү тэрээр 1959 онд халаасандаа 100-хан доллартай Сан-Францискогийн хятад хороололд эргэн очиж очжээ.

Брюс 1961 оны гуравдугаар сард Вашингтоны их сургуульд элсэж философи, сэтгэл судлалын чиглэлээр суралцаж эхлэсэн. Мөн тулааны сургуулилтаа ч хаяялгүй бэлтгэлээ хийсээр 1963 онд өөрийн зодооны урлагийн сургалтаа нээж өөрөө багшилж байжээ. Тэрээр энэ үед эхнэр Линдатайгаа танилцаж дараа жил нь буюу 1964 оны наймдугаар сард хуримаа хийв. Хосууд гэрлэн Брандо Ли, Шенноне Ли нар хүүхдүүдийг төрүүлсэн юм.

Харин 1964 оны намар тэр гэр бүлийн хамт Oakland-руу нүүж тэндээ өөрийг нь дэмжигч Жэймс Литэй хамтран “Jun Fan” хэмээх тулааны дамжааг нээжээ. Жэймс Ли бол Брюс Лигээс 20 насаар ах хүн бөгөөд Хятадын тулааны урлагийн төлөөлөгчдийн нэг юм. Жэймс Ли түүнийг америкийн зодооны урлаг судлаач Эд Паркертай танилцуулж, Брюс Паркерын урилгаар “Long beach” олон улсын каратегийн тэмцээнд тулааны онцгой үзүүлбэр үзүүлж, үзэгчдийг бишрүүлж, тэдний гайхшруулсан. Түүний үзүүлбэрийг бишрэгчдийн дунд Холливудын арын албаны ажилтан Jay Sebring байсан бөгөөд Брюсийг алдарт продюсер William Dozier-тай танилцуулсан юм. Тухайн үед William Dozier өөрийн хийж буй телевизийн цуврал болох “ The Green hornet”-н Катогийн дүрд тоглох Ази жүжигчин хайж байжээ. Энэ үеэр Брюс өөрийн кунг фугийн хоёр дахь сургуулиа Холливудын ойролцоо нээгээд байлаа.

Брюс “The Green hornet” телевизийн цувралд тоглох үедээ зодооны үзүүлбэр,  төгс биеийн галбираараа олон мянган үзэгчдийн татаж, өөрийн гэсэн шүтэн бишрэгчидтэй болжээ. Энэхүү цуврал нь 1966-1967 он хүртэл нэг жил үргэлжилсэн. Цувралын дараа Брюс гурав дахь сургуулиа Лос Анжелес хотод нээсэн.

Түүнчлэн “The Green hornet” цувралын дараа “Ironside” (1967 он), “Here Come the Brides” (1969 он), “Blondie” (1969 он) зэрэг гурван цувралд урилгаар тогложээ. Үүнээс гадна 1969 онд “Marlowe” кинонд жижиг дүр бүтээж амжив. Ийн бусад кино жүжигчдийн адил хийсвэр ,хиймэл биш жинхэнэ бодит үзүүлбэр үзэгчдэд болон кино багийнханд үзүүлэх болсноор түүний авьяас чадвар олонд танигдсан байдаг. Түүний гайхамшигт зодооны үзүүлбэрийг кинондоо оруулах хүсэлтэй кино компаниуд олон болов. 1971 онд Брюс “Longstreet” цувралын дөрвөн ангид тоглосон. Мөн тэрээр Холливудын жүжигчдэд кинонд дүр бүтээхэд нь тусалж зодооны техник, хөдөлгөөн заах болжээ.

Брюс Ли 1971 онд Хонконгт эргэн очсон даруйдаа “Golden Harvest” кино компанитай хоёр кинонд тоглох хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Гэрээ ёсоор түүний анхны кино нь “The Big Boss” байв. Энэ кино жинхэнэ “тэсрэх бөмбөг” байлаа. Нээлтээ хийснийхээ дараа Хонгконг төдийгүй Ази даяар асар их амжилт олов. Үүний дараагаар 1972 онд “Golden Harvest”-тай хамтарсан хоёр дахь уран бүтээл болох “Fist of Fury” кинонд тоглов. Энэ кино өмнөх киноноосоо ч илүү их амжилтыг авчирч бокс-оффисийн дээд амжилтыг эвдсэн байдаг. Ийн Брюс “Golden Harvest” кино компанитай дахин хамтран ажиллах шинэ гэрээ байгуулжээ. Мөн өөрийн гэсэн “Concord Production Inc” компаниа үүсгэн байгуулсан. Мөн тухайн ондоо гурав дахь кино болох “Way of the Dragon” бүтээлд тогложээ.

БРЮС ЛИГИЙН АМЬДРАЛЫН АЛТАН ДҮРМҮҮД ХЭМЭЭН НЭРЛЭГДДЭГ ЭШЛЭЛҮҮД:

“Би 10 мянган цохилттой тамирчнаас айхгүй. Харин ганц цохилтоо 10 мянга давтсан өрсөлдөгчөөс айна”

“Зөөлөн бай, гэхдээ бүү бууж өг. Хатуу бай, гэхдээ бүү харгис бай”

“Хүнд юм өгч байгаа чинь чухал биш, яаж өгч байгаа чинь чухал”

“Бүх агуу багш нарыг нэгэн өрөөнд цуглуулахад тэд ертөнцийн бүх хямралыг зохицуулах талаар ярилцан тохиролцоно. Харин тэдний шавь нарыг цуглуулбал бүх асуудлаар маргалдсаар байгаад тарна”

“Өөрийгөө сайн залуу гэж хэлбэл та намайг онгироо сагсуу гэж бодох байх. Би юу ч чаддаггүй амьтан гэж хэлбэл та намайг худлаа ярьж байгааг ойлгоно”

“Ганц цохилтоор тулаанд ялж чадахгүй. Эсвэл цохиулаад тэсэж сур, үгүй бол бие хамгаалагч хөлсөл. Ялалт, ялагдлыг мартаж, бардам сэтгэл, өвчнийг март. Хэрэв өрсөлдөгч чинь чамайг цохивол гарыг нь хугал, хэрэв тэр чиний гарыг хугалбал амьдралыг нь тасал. Харин тулаанаас шарх сорвигүй гарах талаар бүү бод. Бүх юмаа зориулахад бэлэн бай. Амьдралаа ч гэсэн”

“Ус шиг хөдөл, толь шиг хөдөлгөөнгүй бол, цуурай шиг хариул”

“Мөнгөнд ямар ч утга учир байхгүй. Мөнгө бол тодорхой зорилгоо биелүүлэх хэрэгсэл төдий зүйл. Гол нь мөнгө юу бүтээж чадах вэ, юуг чадахгүй вэ гэдгийг ойлго”

“Маргааш эвгүй байдалд орохыг хүсэхгүй байвал өнөөдөр худлаа яриад хэрэггүй”

Нүүрсний цахим арилжааг эхлүүлснээс хойш нийт 1.2 сая тонн нүүрс арилжаад байна
Авлигын болон мөрийтэй тоглоом зохион байгуулсан, мөнгө угаасан хэргийг шүүхэд шилжүүллээ
Грэмми Трэнд | Билли Эйлишийн хуучны Барби хувцаслалт
Хаан Чарльз-ын дүү хунтайж Эндрүүгийн цол хэргэм, орд харшийг нь хураалаа
МУБИС-ИЙН ДЭРГЭДЭХ ГЕРМАН ХЭЛНИЙ ОЛОН УЛСЫН ШАЛГАЛТЫН ТӨВ НЭЭГДЛЭЭ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

GenZ ажиглагч | Чуулганы нээлт үзээд газар дээрээ солиорсон сэтгүүлчийн тойм
GenZ АЖИГЛАГЧ ОЦА
НӨГӨӨ ФУРГОНЫ “ЖАДАМБА АХ”
HUMANZ
GenZ АЖИГЛАГЧ | Үндсэн хуулиар олгосон эрхээ эдэлсний төлөө шоолуулж, доромжлуулах болсны цаад шалтгаан 
GenZ АЖИГЛАГЧ ОЦА
Тэсвэрлэх чадвар, тэнцвэрт байдал, хөгжил цэцэглэлтийн хөшүүрэг – Эрүүл газартай байхын төлөө Нэгдсэн Үндэстний Байгууллага чуулна
Цаг үе
Өөртөө бичсэн чек нь бодит болсон Jim Carrey-ийн түүх
MORNING BIRD
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?