HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
DAILY NEWS

Гал сөнөөгчдөд туслах “FireBot” нэртэй ухаалаг робот бүтээжээ

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2025 оны 11 сарын 10

Гал сөнөөгчид шатаж буй барилга руу орох бүртээ аймшигт халуун, хорт утаа, тодорхойгүй орчинтой нүүр тулгардаг. Харин АНУ-ын Техасын их сургуулийн оюутнууд болон төгсөгчид тэдний аюулгүй байдлыг хамгаалахад зориулсан шинэ төрлийн робот бүтээж байна.

“FireBot” хэмээх энэхүү роботыг Техасын их сургуулийн инженерийн төгсөгч Сиддхарт Такурын үүсгэн байгуулсан Paradigm Robotics стартап компани хөгжүүлж байгаа юм. Түүний гол зорилго нь гал сөнөөгчид орж чадахгүй, хүний амь насанд хэт аюултай бүс рүү нэвтэрч, бодит цагийн мэдээллийг гаднаас хянах багуудад дамжуулах явдал юм.

Такурын санаа 13 жилийн өмнө, Хьюстонд болсон галын ослоор таван гал сөнөөгч амь үрэгдсэний дараа төржээ. “Тэдний хоёрыг нь би мэддэг байсан. Тэр эмгэнэлт үйл явдал надад гүн нөлөө үзүүлж, тэднийг хамгаалах технологи бүтээхийг хүсэх сэдэл өгсөн” хэмээн тэр CNN-д ярьсан байна.

Тэр ердөө 10 настайдаа анхны загвараа зурж эхэлж, 13 насандаа хашаандаа байсан шарах зуухаар хийсэн туршилтын анхны прототипийг бүтээж байжээ. Өдгөө “FireBot” нь 300 фунт буюу 136 кг жинтэй, дөрвөн фут урт, зэвэрдэггүй ган, титан, вольфрамаар хийгдсэн робот болон хөгжжээ. Тус төхөөрөмж 650°C (1,200°F) хүртэл халуунд 15 минут ажиллах чадвартай бөгөөд дулааны болон дүрсний камерууд, хийн мэдрэгчүүдтэй. Робот нь алсын удирдлагаар ажилладаг ба барилгын доторх температур, дүрс бичлэгийг бодит цагийн горимоор гадагш дамжуулна.

Оюутнууд болон хөгжүүлэгчид FireBot-ыг улам сайжруулахын тулд Техасын Остин, Раунд Рок хотын галын албатай хамтран туршилт хийж байна. Раунд Рок хотын галын газрын дарга Шэйн Глейзер “Анх харахад ‘энэ робот бидний ажлыг булаах гэж байна уу?’ гэж бодсон. Гэвч үнэндээ энэ бол биднийг орлох бус, туслах хэрэгсэл юм” хэмээн онцолжээ. Мөн FireBot нь ялангуяа химийн бодис алдагдсан ослын үед ашиглахад хамгийн үр дүнтэй. “Ямар бодис алдагдаж байгаа нь тодорхойгүй үед баг бүрдүүлэхэд цаг их ордог. Харин энэ роботыг түргэн оруулснаар бид бодит цагийн мэдээлэл авч чадна. Түүнээс гадна FireBot-ын хамгийн том давуу тал нь галын дотор ажиллах чадвар юм” гэж тэр хэлсэн байна.

Глейзерийн тайлбарласнаар, FireBot нь 1,200°F хүртэл халууныг тэсвэрлэдэг бол гал сөнөөгчийн хамгаалалтын хувцас ердөө 200–300°F халуунд л тэсвэртэй байдаг. “Тиймээс ийм робот ашиглан гал доторх нөхцөл байдлын талаар урьдчилсан мэдээлэл авах нь аврах ажиллагааны командуудад маш чухал” гэж тэр онцолсон.

FireBot-ын бүтээлчид энэхүү роботыг зүгээр нэг инженерийн дэвшил бус, харин амь аврах эрхэм зорилгын нэг хэсэг гэж үзэж байна. Үүсгэн байгуулагч Такур болон хамтран байгуулагч Кришнан Рам нар “Бидний багийн гишүүн бүр гал сөнөөгчдөд туслах чин хүсэлтэй. Тэдний ажлыг илүү аюулгүй болгоход хувь нэмэр оруулж байгаадаа бахархдаг” хэмээн ярьжээ. Одоогоор FireBot туршилтын шатандаа байгаа бөгөөд АНУ даяар хэд хэдэн хотын галын албатай хамтран туршиж байна.

Өөрийнхөөрөө, аз жаргалтай амьдрах тухайд…
Канберра хотод “Welcome to Mongolia” арга хэмжээ зохион байгуулжээ
МИАТ ТӨХК Сингапур чиглэлд шууд нислэг үйлдэнэ
СПОРТ | Бүх цэргийн наадам маргааш болно
Харри Поттерийн жүжигчин Даниел Радклифф анхны Тонигийн шагналаа хүртлээ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

ТАНИЛЦ | Их, дээд сургуулиудын оюутан элсүүлэх босго оноо
ЦАГ ҮЕ
GenZ ажиглагч | Чуулганы нээлт үзээд газар дээрээ солиорсон сэтгүүлчийн тойм
GenZ АЖИГЛАГЧ ОЦА
НӨГӨӨ ФУРГОНЫ “ЖАДАМБА АХ”
HUMANZ
Бие даалтын долоо хоногийг “Аюулгүй амьдрах ухаан” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулна
Цаг үе
Судалгаа: Ижил цагт унтдаг хосууд харилцаандаа илүү сэтгэл хангалуун байна
13 ШАЛТГААН
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?