HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

КОП17 хурлын түр байгууламжийн төслийн талбайд есөн нэр төрлийн 4500 гаруй мод бут шинээр суулгаж, тохижуулна

|
HumanZ
| 2025 оны 11 сарын 10

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг Монгол Улсад 2026 оны наймдугаар сарын 17-28-нд зохион байгуулна. Нийслэлийн зүгээс уг хурлын авто зам, түр байгууламж, тохижилт, шугам сүлжээ зэргийг хариуцна. Энэ хүрээнд БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар, нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай болон холбогдох ажлын хэсэг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ажиллалаа.

КОП17 Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Баттулга “КОП17 хурлын түр байгууламжийн харилцаа холбооны шилэн кабель сүлжээ таталт бүрэн дууссан. Ус хангамж болон ариутгал татуургын систем суурилуулах ажил 88, цахилгаан хангамж болон авто зогсоолын угсралтын ажил 45 хувьтай байна. Хурлын түр байгууламжийн төслийн талбайд нийт есөн нэр төрлийн 4500 гаруй мод бут шинээр суулгаж, ургуулж тохижуулна. Хурал дууссаны дараа хотын иргэд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд тохиромжтой ногоон байгууламж болон үлдэх юм” гэв.

БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар “Уг хурлыг зохион байгуулах Үндэсний хороог энэ оны  хоёрдугаар сард байгуулсан. Үндэсний хорооны даргаар ажиллаж байгаагийн хувьд аливаа шийдвэрийг цаг тухай бүрт хурдан шуурхай гаргаж, олон улсын энэхүү томоохон хурлыг амжилттай зохион байгуулахын төлөө нийслэлтэй хамтран ажиллана” гэлээ.

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хуралд дэлхийн 190 гаруй орны 10 мянга орчим төлөөлөгч оролцож, тус хурлын үеэр цөлжилт, газрын доройтол, ган, бэлчээр зэрэг хүн төрөлхтний өмнө тулгамдаж буй байгаль орчны асуудал, сорил, тэдгээрийг шийдвэрлэх, арга зам, шийдлийг хэлэлцэх юм. 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

“Хотын стандарт, хотын соёл” зөвлөгөөн боллоо
2002 оноос өмнө барьсан болзошгүй газар хөдлөлтөд тэсвэргүй 507 барилга байна
ОУХМ Пүрэвдоржийн Мөрөн “Silkway Rally 2025” тэмцээний мото ангилалд нэгдүгээр байр эзэлжээ
2040 он хүртэл Улаанбаатар бүсийн цахилгааны эх үүсвэр тав дахин нэмэгдэнэ
Намрын сэрүүн өдрүүдийн сэтгэлд дулаахан дурсамжаас… 🍂
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо 
Цаг үе
Криштиану Роналду анх удаа уран сайхны олон ангит цувралд дүр бүтээхээр болжээ
DAILY NEWS
Vivienne Westwood: Тансаг загварын ертөнцөд хувьсгал хийсэн брэнд
CRYPTOTUUKH
ТАНД ХЭРЭГТЭЙ | Хотод хичээлийн хэрэгсэл цуглуулж болох 26 БАЙРШИЛ
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?