HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Дэлхийд

Спанбергер, Шеррил нар АНУ-н мужын анхны эмэгтэй захирагч боллоо

|
HumanZ
| 2025 оны 11 сарын 07

Зургаан жилийн өмнө Абигэйл Спанбергер болон Майки Шеррил нар АНУ-ын Конгрессын анхны жилдээ хамт байр түрээслэн амьдарч байсан “өрөөний найзууд” байв. Тэд тухайн үед Ардчилсан намын төлөөллөөр Конгресст сонгогдож, Төлөөлөгчдийн танхимыг буцаан авахад чухал үүрэг гүйцэтгэсэн билээ.

Харин энэ долоо хоногийн мягмар гарагт тэд дахин түүх бүтээв. CNN-ийн мэдээлснээр, Абигэйл Спанбергер Виржини мужийн анхны эмэгтэй захирагч, харин Майки Шеррил Нью Жерсигийн Ардчилсан намын анхны эмэгтэй захирагч боллоо. Тэдний ялалт нь Ардчилсан нам дотор “дараагийн удирдагч хэн байх ёстой вэ?” гэсэн маргаан ширүүсч буй үед тохиож байна. Түүнчлэн сонгогчдын итгэлийг хэрхэн буцаан олж авах вэ гэсэн асуудалд тодорхой хариулт өгч байна.

Хоёр эмэгтэй амьжиргааны өртөг, эрүүл мэндийн үйлчилгээ, орон сууц, эрчим хүчний зардлыг бууруулах амлалтаа гол уриа болгон өрсөлдсөн нь сонгогчдод хүчтэй хүрсэн бололтой. Урьдчилсан дүнгээр тэд 2021 оны өмнөх захирагчдынхаа авч байсан нийт саналын тоог давжээ. “Өнөө орой бид дэлхий даяар мессеж илгээлээ. 2025 онд Виржини муж улс талцал бус прагматизмыг сонгосон” гэж Спанбергер ялалтын үдэш хэлсэн байна.

Спанбергер нь Тагнуулын төв газрын (CIA) хуучин ажилтан, харин Шеррил нь АНУ-ын Тэнгисийн цэргийн нисдэг тэрэгний нисгэгч байсан. Тэд хоёул 2018 онд Бүгд Найрамдахчуудын мэдэлд байсан тойргуудаас ялалт байгуулж, үндэсний аюулгүй байдлыг чухалчилсан төв үзэлтэй улс төрчид хэмээн тодорхойлогдож байв.

Одоо тэд Ардчилсан намын захирагчдын холбооны (Democratic Governors Association) хамгийн сүүлийн үеийн хоёр гишүүн болж, улс төрийн замналаа зэрэг эхлүүлж байна. Спанбергер кампанит ажлынхаа үеэр хамт өрсөлдөж буй найзтайгаа туршлага солилцох нь “сонирхолтой” байсан гэж хэлжээ. “Бид тэмдэглэлээ хуваалцаж, туршлагаа харьцуулах нь хөгжилтэй байсан. Гэхдээ надад хамгийн их сэтгэгдэл төрүүлсэн зүйл бол тэр үнэхээр хөдөлмөрч хүн. Бид ижил зорилго руу өөр замаар хүрдэг, энэ нь бодит үнэ цэнэ авчирдаг” гэж тэр CNN-д ярьжээ.

Тэрээр мөн найзынхаа талаар, “Би түүний кампанит ажлын талаар мэднэ. Тэр Нью Жерсигийн өнцөг булан бүрээр аялж байгаа. Бидний нийтлэг зүйл бол иргэдийн дуу хоолой, бодит асуудалд анхаарч байгаа маань” хэмээн нэмж хэлэв.

CNN news

НИЙСЛЭЛИЙН ТҮГЖЭЭ | Малчдын дунд хадлангийн газрын маргаан жил бүр болдог
Нийслэлд 39 байршилд авто зам, 1.5 км гүүрийн ажил хийж байна
Цаа бугын тоо толгой 2400 болж өсжээ
Баянзүрх дүүргийн 9 дэх удаагийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан боллоо
Эдэлбэр газраасаа хэтрүүлэн газар ашиглаж буй иргэн, ААН-д хоёр хоногийн сануулга өгнө
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

BIGBANG 20 жилийн ойд зориулсан дэлхийн аялан тоглолтоо зарлалаа
ЦАГ ҮЕ
Жилийн хугацаанд 44 биотехникийн ажилд оролцож, 200 гаруй шувууг дэлхийн санд бүртгүүлсэн Г.СҮХБААТАР
INTERVIEW
Э.Мөнхбаяр: Эрт босож өглөөний цайгаа бэлдэж уухаас амжилт эхэлнэ
+UPDATE
ТОМИЛОЛТ | Элсэн цөлийг мөнгө болгон хувиргасан Ниншягийн туршлага
GenZ АЖИГЛАГЧ
18 ХОНОГ
HUMANZ
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?