HumanzHumanzHumanz
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

Хотын соёл надаас, танаас эхэлнэ

|
HumanZ
| 2025 оны 08 сарын 29

Тээврийн цагдаа болон Тээврийн прокуророос “Хотын соёл” аяныг өрнүүлж байгаагаа зарлаад буй. Зам тээврийн осол, зөрчлийн улмаас иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж байгаа мэдээлэл ар араасаа хөврөх болсон энэ үед замын хөдөлгөөнд оролцогчдын буруу дадал, хандлагыг өөрчлөх, эрх зүйн болон замын хөдөлгөөний дүрмийн мэдлэгийг дээшлүүлэхэд аяны зорилго чиглэж байгаа аж. Эдгээр байгууллага нь энэ мэт олон нийтийг соён гэгээрүүлэх чиглэлээр олон аян өрнүүлж ирснийг үнэлүүштэй.

Гэхдээ энэ удаа “Хотын соёл” гэх ойлголтын талаар илүү өргөн хүрээнд хөндөхийг хүслээ. Энэ бол хотын иргэд бие биедээ төвөг болохгүйгээр зэрэгцэн орших амьдралын хэв маяг, нийтийн дэг журам, түүнчлэн гоо зүйн цогц ойлголт юм. Тухайлбал, хог хаяхгүй байх, урт дараалалд урдуур нь дайрахгүйгээр дугаарлаж зогсох, бусадтай эелдэг харьцахаас эхлээд түүхийн өв соёлд хүндэтгэлтэй хандах, ногоон байгууламжийг хайрлах, хууль, дүрэм, журмыг мөрдөх гээд ёс суртахууны олон хэм хэмжээг нэрлэж болно. Тэгэхээр иргэн бүрийн амьдралын хэв маяг, зан үйлээс тухайн хотын нийтийн соёл тодорхойлогдоно гэж дүгнэж болох юм.

Дэлхийн улс орнуудын хотжилтын түүхийг эргэн харвал, товчхондоо Ром зэрэг эртний хотууд соёл, шинжлэх ухааны төв болж хөгжсөн ч дэд бүтэц сул, ариун цэврийн байгууламжийг шийдээгүйгээс тахал дэгдэж, иргэд үй олноороо нэрвэгдэн амиа алдаж, улмаар хот нь сүйрч байсан гашуун түүхийг хүн төрөлхтөн туулсан.

18-19 дүгээр зуунд европт аж үйлдвэр хөгжсөнөөр хүн амын хэт төвлөрөл бий болж, улмаар ангийн ялгаа, ядуусын хороолол ч бий болсон байдаг.

Харин 20 дугаар зуунд европ болон АНУ-ын хотуудад дэд бүтэц хөгжсөнөөр автомашины хэрэглээ эрс нэмэгдэж, нийтийн тээврийн соёл ч тогтсон. Энэ үед хотууд эдийн засгийн төв болон хөгжиж, үл хөдлөх хөрөнгийн үнэ огцом өссөн.  Эрчимтэй хөгжлийн зэрэгцээ хот төлөвлөлт орхигдсоноос замбараагүй тэлж, албан бус суурьшлууд бий болж, нийгмийн үйлчилгээ хүрэлцээгүй болсон.

Манайд ч ялгаагүй, ерээд оны дунд үеэс нийслэлийг чиглэсэн урсгал эрчээ авч, орон нутгаас ирсэн иргэд хотын захын дүүргүүдийг дүүргэж, хаа сайгүй газрын зөвшөөрөлгүй гэр хорооллууд бий болсныг бид мэднэ. Энэ үеэс Улаанбаатар хот эрчимтэй тэлж, даац нь хэтэрсэн. Өнөөдөр тулгамдаад байгаа агаарын бохирдол, замын түгжрэл гэх мэт асуудлууд гагц бидэнд тохиолдож байгаа ч юм биш. Бид л сүржигнээд байгаа болохоос дэлхийн бүхий л хотуудын туулсан зам. Харин ч бидэнд тэдний алдаа, онооноос нь суралцаж , туулсан замыг нь товчилж урагшлах боломж байна.

Өнөөдрийн Улаанбаатарыг 30 жилийн өмнөх Улаанбаатартай харьцуулахад, асар их дэвшил бий. Өөнтөгч нүдээр харахад, “бетонон ширэнгэ” бий болсон гэж хэлж болох ч тэдгээрийн цаана амьдралын чанарт чамгүй өөрчлөлт гарсаар байгааг бид үгүйсгэж боломгүй. Тэгэхээр хэдүүлээ хэдэн зуун жилийн түүхтэй хотуудтай өөрсдийгөө харьцуулж бүхнийг болохгүй байна, бүтэхгүй байна гэж хараар будах гээд яах билээ. Харин хүн бүр өмнө хэлсэнчлэн, хотын соёлд суралцаж, бусдадаа хүндэтгэлтэй хандаад хэвшчих юм бол асуудлуудынхаа ард гараад явна даа. Хотын соёл надаас, танаас эхэлнэ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ | Уулнаас буусан баавгай удаа дараа бог мал барьж иджээ
ХӨСҮТ | Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 9251 болжээ
Алтанбулаг боомтыг шинэчилснээр өдөрт нэвтрэх зорчигчдын тоо гурав дахин, ачаа тээврийн урсгал дөрөв дахин нэмэгдэх боломжтой боллоо
Зүүн Азийн залуучуудын наадамд хамтран ажиллах спортын холбоодтой гэрээ байгууллаа
“Мөнгөн гүүр”-ийн дэргэдэх туслах замыг хоёр эгнээ болголоо
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Банкны тухай хуулийг шинэчилсэн тохиолдолд Унгар Улсын ОТП банк Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ
Цаг үе
Tips & Tricks | Чухал санаагаа мартахгүй байх энгийн аргууд
Tips & Tricks
Цагаан сарын бэлгээ “дотоодын” үйлдвэрлэгчдээсээ бэлдэцгээе
Цаг үе
Нийслэлийн хэмжээнд 4113 теле камерыг нэгдсэн болон дэд төвд холболоо
Цаг үе
Нийслэл, дүүргийн эмэгтэй төлөөлөгчид хүүхэд хамгааллын асуудлаар уулзлаа
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?