HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

Ч.Батзориг: Дэнжийн 1000 дэд төвийн дулааны станцыг 2027 онд ашиглалтад оруулна

|
HumanZ
| 2025 оны 09 сарын 05

Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд Дулааны тархмал эх үүсвэр төслийг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд Дэнжийн 1000 дэд төвийн дулааны станцын газрын асуудлаар нийслэлийн Засаг даргын эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай болон холбогдох албаныхан тухайн байршилд ажиллалаа. 


Нийслэлийн Засаг даргын эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Дэнжийн 1000, Ногоон нуурын орчимд 93 гкал/цагийн хүчин чадалтай дулааны станц төлөвлөгдөж, зураг нь бэлэн болсон. Энэ хэсэгт шинэ барилгууд ихээр ашиглалтад орж, барилгажилт эрчимтэй явагдаж байна. Дулааны асуудлыг шийдэхэд газар болоод өндөржилтийн асуудал хүндрэлтэй байдаг. Мөн энэ станц нь газаар дулааны их үүсвэрийг шийдэх учир аюулгүйн зайг авах ёстой” гэлээ. 


“Тархмал эрчим хүчний дэд бүтэц” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Батзориг “Төвийн эрчим хүчний дулаан хангамжийн дутагдалтай холбогдуулан тархмал эрчим хүчний нэмэлт эх үүсвэрүүдийг барих ажил 2021 оноос хойш яригдаж, ТЭЗҮ, зураг төсөл нь батлагдсан. Төвийн эрчим хүчний дулааны магистраль шугамтай зэрэгцэн ажиллах хийн эх үүсвэр болох энэ станц ашиглалтад орсноор 8850 айлыг дулаанаар хангах юм. Станцын барилгын ажлыг 2026 онд эхлүүлж, 2027 онд дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна” гэдгийг хэлж байв.
Улаанбаатар хотод дулааны тархмал эх үүсвэр бий болгох төслийн хүрээнд хийн түлшээр ажиллах эх үүсвэрийн дулааны станцыг Их Засаг, Дүнжингарав, Цэцэрлэгт хүрээлэн, Дэнжийн мянгад барина. Хатуу түлшээр ажиллах дулааны станцыг Шархад, Яармаг, Залуус, Морингийн даваа, Хүннү хот, Сэлбэ хотод барихаар төлөвлөсөн. Тус бүр 21 МВт-144 МВт хүртэлх хүчин чадалтай 10 дулааны станцыг тархмал хэлбэрээр барих бөгөөд оргил цагийн үед системээс ирэх ачааллыг бууруулан 581 Гкал/цаг дулааны эрчим хүч нийлүүлж, хэрэглэгчдийг тасралтгүй, найдвартай эх үүсвэрээр хангах юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

“SQUID GAME” цувралын хоёрдугаар бүлгийн шинэ зургууд цацагдлаа
ТАНИЛЦ: “Хархорум” олон улсын кино наадмын шилдгүүд
Гээгдэл эд хөрөнгө завшсан 485 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо гал түймрийн 37 дуудлага бүртгэгджээ
Нийслэлийн өдөр, даншиг наадам хоёр дахь өдрөө их насны морьдын уралдаанаар үргэлжилж байна
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

Victoria’s Secret 2026: “After-Party”-д хэн, юу өмсөв
DAILY NEWS
GenZ ажиглагч | 4.900.000
GenZ АЖИГЛАГЧ
GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
Арваннэгдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгөний хуваарь
Цаг үе
Халтирч унасан “Сахиусан тэнгэрийн”-ийн эргэн ирэлт
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?