HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Дэлхийд

Хаан Чарльз-ын дүү хунтайж Эндрүүгийн цол хэргэм, орд харшийг нь хураалаа

|
HumanZ
| 2025 оны 11 сарын 03

Их Британийн хаан Чарльз дүү болох Эндрүүгийн хунтайжийн цол болон Виндзорын ордны ойролцоо орших харшийг нь хураах шийдвэр гаргасан тухай Букингемийн ордноос пүрэв гарагт мэдэгдлээ. Энэ нь түүнийг бэлгийн гэмт хэрэгтэн агсан Жеффри Эпштейнтэй холбоотой дуулианд нэр холбогдсон асуудлын хариуд авч буй хатуу арга хэмжээ юм.

65 настай Эндрүү нь хатан хаан агсан Элизабет II-ын хоёр дахь хүү, хаан Чарльзын бага дүү бөгөөд сүүлийн жилүүдэд Эпштейнтэй харилцаа холбоо болон хувийн зан байдлаасаа шалтгаалан олон нийтийн болон хэвлэл мэдээллийн дарамтад өртөж иржээ. Энэ сарын эхээр түүнийг Йоркийн гүнгийн цол (Duke of York)-оос нь чөлөөлсөн бол хаан Чарльз одоо үүнээс нэг алхам цаашилж, бүх язгууртны хэргэм цолыг нь хураан, цаашид түүнийг Эндрүү Маунтбаттен-Виндзор нэрээр дуудах болно гэж мэдэгджээ.

Ордны мэдэгдэлд дурдсанаар, Эндрүү Виндзорын эзэмшил дэх “Royal Lodge” харшийн түрээсийн эрхээ албан ёсоор буцаан өгөх тухай мэдэгдэл хүргүүлсэн бөгөөд тэрээр зүүн Английн хувийн орон сууц руу нүүх юм байна.

“Тэрээр эсэргүүцлээ үргэлжлүүлж байгаа ч, уг шийтгэл нь зайлшгүй хэмээн үзсэн,” гэж мэдэгдэлд дурджээ. “Тэдний Величнүүд аливаа хүчирхийлэл, зүй бус үйлдлийн хохирогч, амьд үлдэгсдийн талд байсаар ирсэн бөгөөд тэдэнд гүн эмгэнэл илэрхийлж байна.”

Ордны эх сурвалжийн мэдээлснээр, Эндрүү буруутгалыг үгүйсгэсээр байгаа ч “үнэлж баршгүй алдаа гаргасан нь тодорхой” хэмээн хаан дүгнэсэн байна. Хаан Чарльз энэ шийдвэрийг бие даан гаргасан боловч уг шийдвэрийг гэр бүлийн бусад гишүүд, тэр дундаа угсаа залгамжлагч хунтайж Уильям дэмжжээ.

Сүүлийн долоо хоногт Британи дахь хэвлэлүүд Эндрүүгийн санхүүгийн байдал болон 30 өрөөтэй Royal Lodge ордондоо 20 жил түрээс төлөөгүй гэх мэдээллийг онцолж байна. The Times сонины мэдээлснээр, тэрбээр ордонд нүүж ирэхдээ 7.5 сая фунт стерлинг (ойролцоогоор 10 сая ам.доллар)-ийн засвар хийсэн ч түрээсийн төлбөр төлөөгүй аж.

Түүнчлэн, Британийн парламентын нэгэн хорооны гишүүд өнгөрсөн лхагва гарагт “Эндрүү одоог хүртэл тэр харшид амьдрах ёстой юу” гэсэн асуулт тавьж, төрийн өмчийн орон сууц ашиглалтын асуудалд улс төрийн түвшинд анхаарал хандуулж эхэлжээ.

Ийнхүү Хаан Чарльзын шийдвэр нь хааны гэр бүлийн нэр хүндийг сэргээх зорилготой хамгийн том алхамуудын нэг болж байна.

Эх сурвалж: ABC news

Орлогод нийцсэн, хүртээмжтэй орон сууцны хөтөлбөрт зорилтот бүлгээ хамруулна
Баянхошуунд барьж буй 110 айлын ногоон орон сууцны барилга угсралтын явц 97 хувьтай үргэлжилж байна
ТАНИЛЦ: “МӨНГӨН МОД 2023” НААДМЫН ШИЛДГҮҮД
Испанийн Прадо музей Караважогийн алдагдсан бүтээлийг олжээ
АНХААР | Өнөөдөр хааж, шинэчлэх авто замын хоёр байршил
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо 
Цаг үе
Криштиану Роналду анх удаа уран сайхны олон ангит цувралд дүр бүтээхээр болжээ
DAILY NEWS
Vivienne Westwood: Тансаг загварын ертөнцөд хувьсгал хийсэн брэнд
CRYPTOTUUKH
ТАНД ХЭРЭГТЭЙ | Хотод хичээлийн хэрэгсэл цуглуулж болох 26 БАЙРШИЛ
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?